​ “Яги” хар салхи Вьетнамыг дайрав



Вьетнамын хойд нутгийг дайрсан “Яги” хар салхины нөлөө арилаагүй байна. Азийн хамгийн хүчтэй хар салхины хурд цагт  203 км/цаг хүрсэн. Хар салхины улмаас хөрсний гулгалт, үерийн улмаас 60 гаруй хүн амь үрэгджээ. Хойд Вьетнамын 1.5 сая орчим иргэн цахилгаан, хэрэглээний усгүй болсон бөгөөд гамшгийн бүсээс оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байна. Сүйдсэн зам, гүүрийг яаралтай сэргээн засварлахыг цэргийнхэнд үүрэг болгосон ч  цаг агаарын таагүй нөхцөлд барилгын ажил удааширчээ. Цаг уурчид хөрсний гулгалт үүсэж болзошгүйг анхааруулсан. Гамшгийн үеэр далайд гарсан загасчдыг сураггүй алга болсон гэж мэдээлжээ. “Яги” хар салхи Филиппин, Хятадын өмнөд хэсгийг дайран өнгөрсөн. БНХАУ-ын эрх баригчдын мэдээлснээр Хайнань арлын хэмжээнд 102 сая ам.долларын дэд бүтцийн алдагдалд орж, 57 мянган барилга байшин нурж, цахилгаан, ус тасарчээ.  Сингапурын ажиглалтын төвийн захирал Бенжамин Хортон “Далайн усны хэм нэмэгдэхийн хэрээр хар салхи улам хүчтэй болж байна. Салхины хурд нэмэгдэж, хур тунадас ихэссэн” гэжээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс болж хар салхины давтамж, хүч нэмэгдэж, удаан хугацаанд үргэлжлэх болсон.  Дулаан уур амьсгал чийгийг нэмэгдүүлснээр хүчтэй хур тунадас үүсгэдэг аж.  

Эх сурвалж: Монголын үнэн сонин №034/24613/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна 6 цагийн өмнө
“UB food” фестиваль болж байна 7 цагийн өмнө
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Дархан-Уул аймгийн шүүхи… 14 цагийн өмнө
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нар Британийн парламент дахь ОУПХ-той х… 14 цагийн өмнө
Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна 14 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 17 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Б.Уянга эрдэс баялгийн салбарын оюутнуудад туршлагаасаа … Өчигдөр
МАН: Хөгжлийн стратеги AGENDA-2.0 хөтөлбөрийг танилцуулж эхэллээ Өчигдөр
​ “1984” постдрамын жүжиг дахин тайзнаа Өчигдөр
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр гурван удаа тендер зарласа… Өчигдөр
Гамшиг, аюулт үзэгдлийн үед үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх хөрөнг… Өчигдөр
Аюулт үзэгдэл, ослын 153 удаагийн дуудлага бүртгэгдлээ Өчигдөр
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид ОУПХ-ны чуулга уул… Өчигдөр
Улаанбаатарт 14 хэм дулаан байна Өчигдөр
Бээжингийн төв дэх 700 жилийн түүхтэй эртний хот 2025/04/04
Эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлыг сайжруулна 2025/04/04
Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчин чадалтай… 2025/04/04
Нийслэлийн 18 байршилд олон түвшний уулзвар барина 2025/04/03
Өрхийн эмнэлгүүдийг яамны харьяанд оруулах санал хэлэв 2025/04/03
Дүүрэг, хороодын Засаг дарга нартай сар болгон уулзаж, санал солилцоно 2025/04/03