Брюссель эдийн засгийн бууралтаас сэргийлэхийн тулд жилийн төсвөө 800 тэрбум еврогоор нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. Мөн нийгмийн эмх замбараагүй байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд нэмэлт хөрөнгө оруулалт хийх юм. Цар тахал болон Украины хямрал олон улсын худалдаанд нөлөөлөхдөө Европын холбооны эдийн засгийг сулруулсан. Мөн эрчим хүчний эх үүсвэр, түүхий эдээр бусад тивийн орнуудаас хараат байдлаасаа гарахыг эрмэлздэг. Тиймээс эдийн засгаа илүү уян хатан болгож, бүтээмжийн өсөлтөө сэргээх юм. Дэлхийн худалдааны хурцадмал байдал, цэргийн мөргөлдөөн нэмэгдэж байгаа энэ үед Брюссель өрсөлдөх чадвартай ногоон, дижитал эдийн засагт шилжих үүрэг хүлээсэн. Иймд бодлогоо зохицуулах нь нэн чухал юм. Европын холбоо дэлхийн хоёрдугаар дайнаас хойш батлан хамгаалах салбартаа анх удаагаа их хэмжээний төсөв зарцуулна. Шинэ үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийх, хуучин үйлдвэрүүдийг шинэчлэхээ Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен мэдэгдсэн. Тэрбээр ирэх долоо хоногт Европын комиссын бүрэлдэхүүнийг зарлаж, дэлгэрэнгүй тайлбар хийх юм.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №034/24613/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна