АНУ-ын түүхэн дэх хамгийн хүлээлттэй мэтгэлцээн боллоо


Камала Харрис, ДональдТрамп нарын 2024 оны АНУ-ын bЕрөнхийлөгчийн сонгуулийн анхны мэтгэлцээн боллоо. Тэд инфляцын өсөлт, олон улсын худалдаа, цагаачлал, үр хөндөлтийн асуудлаар үзэл бодлоо илэрхийллээ. АНУ-ын улс төрийн түүхэнд хамгийн хүлээлттэй мэтгэлцээнүүдийн нэг болсноороо онцлог байлаа. Дональд Трамп энэ жилийн сонгуулиар улс төрийн мэдлэгтэй сэхээтнүүдийн анхаарлыг татах зорилготой нь илэрхий байлаа. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилд  хууль, шүүхтэй орооцолдсон нь иргэдийн саналыг эргүүлж магадгүй. Харин Камала Харрис шинэ  залуу үеийн төлөөлөлд чиглэсэн сурталчилгаа  хийж байна. Тэрбээр дэд бүтцийн томоохон өөрчлөлт, Бүгд найрамдах намын эсэргүүцдэг  үр хөндөлтийн эрх гэх мэт Ардчилсан  намын тэргүүлэх үзэл бодлоор  кампанит ажлаа эхлүүлжээ.


Камала Харрисын эргэлтийн цэг

 

Сонгогчдын судалгаанаас харахад Цагаан ордны төлөөх өрсөлдөөн хутганы ирэн дээр байна. Сонгуулийн шийдвэрлэх талбар болох долоон мужаас дөрөвт нь Дональд Трамп илүүрхжээ. Шинжээчдийн хэлж буйгаар энэ удаагийн мэтгэлцээн Камала Харрисын улс төрийн карьер дахь хамгийн эгзэгтэй үе байлаа. Сенатын сонсголд оролцохдоо Харрис үүссэн нөхцөл байдалд амархан автаж, санаагаа илэрхийлэхдээ тааруу улстөрч гэгддэг. Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн зургадугаар сард Трамптай мэтгэлцсэнийхээ дараа нэрээ татсан. Улмаар 2024 оны сонгуулийн төлөвийг  өөрчилж, “дүүжин” мужуудад Ардчилсан нам ялагдаж магадгүй гэсэн сэтгэгдэл төрүүлсэн. АНУ-д сонгуулийн хувь заяаг шийддэг, аль ч намыг дэмжиж болзошгүй эгзэгтэй мужийг “дүүжин” гэдэг. Ялангуяа Хойд Каролина муж. Трамп энэ мужид 2020 онд ердөө ганцхан саналаар Байденд ялагдсан.  Харрис эдгээр мужийн сонгогчдыг татахын тулд цар тахлын дараах сэргэлтийн тэгш бус байдалд хариуцлага хүлээх бус эдийн засгийн сорилттой тэмцэхээ илэрхийлсэн. Хүнсний бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөлтэй тэмцэх, анх удаа орон сууц худалдан авч буй хүмүүст урьдчилгаа төлбөрт 25 мянган ам.долларын дэмжлэг үзүүлж, үл хөдлөх хөрөнгийн түрээсийг илүү бууруулахаа амлав. Өргөн утгаараа сонгогчдод Трампын засаг захиргааны үед үүссэн нийгмийн эмх замбараагүй байдал, хорсол, улс төрийн үймээн самуунаас ангижрахыг санал болгожээ. Харрис өөрийгөө “Өөрчлөлтийн шинэ дуу хоолой” хэмээн  тодотгосон ч, ялах хэмжээний санал авах байр сууриа бэхжүүлж чадаагүй байна. Дэлхийн супер од Тэйлор Свифтийн дэмжлэгээр дэд Ерөнхийлөгчийн кампанит ажил нэмэгджээ. Нөгөөтэйгүүр Камала Харрис АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй өнгөт арьст анхны эмэгтэй. Тиймээс улс төрийн ашиг хонжоонд арьс өнгө, хүйсээр ялгаварлан гадуурхах үзэл байж болохгүйг кампанит ажлынхаа зэвсэг болгосон.

 

Дональд Трампын шийдвэрлэх цохилт

 

Трамп  Ерөнхийлөгчийн гурав дахь сонгуульдаа хүч сорьж буй туршлагатай нэр дэвшигч гэдгээрээ илүүрхсэн. Тэрбээр Камала Харрисыг “Түүхэн дэх хамгийн муу дэд Ерөнхийлөгч” гэж тодорхойлжээ. Харрис түүнийг АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд тохиромжгүй хэт даврагч гэж нэрлэв. Нэгдүгээр сарын 6-ны үймээний талаар асуухад Трамп хариулахаас татгалзсан бол Харрис тухайн үеийн эмх замбараагүй байдлыг “АНУ-ын хөгжлийг ухраахыг завдсан” гэж тайлбарласан. Харин  эрүүгийн гэмт хэргийн тухайд өөрийгөө улс төрийн хэлмэгдүүлэлтийн золиос болсон гэжээ. Ажиглагчдын дүгнэснээр өнгөрсөн мягмар гарагт мэтгэлцээн бус санал хураалт явагдсан бол Дональд Трамп ялах байлаа.  Бүгд найрамдах намын эх сурвалжуудад “Мэтгэлцээн бус бодлогын цаг” байлаа гээд ирэх арваннэгдүгээр сард Дональд Трамп ялах нь гарцаагүй гэжээ. Тэгвэл Ардчилсан намыг дэмждэг “Вашингтон пост” тэргүүтэй хэвлэлүүдэд “Мэтгэлцээн  сонгуулийг шийддэггүй” хэмээн бичжээ.  Харрисын баг Трампыг ирэх  аравдугаар сард хоёр дахь мэтгэлцээнд урьсан. Ажиглагчид Трампын улс төрийн карьер дуусаагүй ч уналтын шатандаа орсон гэдэг. Ардчилагчид иргэдийн дэмжлэгийг авахын тулд “Америкчууд тогтвортой байдал, энхтайвныг хүсдэг бөгөөд Трамп энэ бэлгэдлийн төлөөлөгч биш. Түүний түрэмгий үг трэнд байхаа больсон” гэх үзэл суртлыг дэлгэрүүлж байна.


Тулааны үндсэн сэдэв-цагаачлал

 

Филадельфи дахь Үндсэн хуулийн төвд  болсон мэтгэлцээн 90 минут үргэлжилжээ. Энэ удаагийн мэтгэлцээн сонгуулийн санал хураалт болохоос хоёр сар хүрэхгүй хугацааны өмнө болсон. Хоёр нэр дэвшигчийн хувьд “Шийдвэрлэх 90 минут” байсныг Америкийн хэвлэлүүдэд онцолжээ. Трамп одоогийн засаг захиргааны цагаачлалын бодлогыг шүүмжилж, Мексикийн хилээр нэвтрэх цагаачдын урсгал нэмэгдсэнд Харрисыг буруутгасан. “Та нар гэмт хэрэгтнүүд, террористуудыг нэвтрүүлэхийг зөвшөөрсөн. Тэд манай улсыг сүйтгэж байна. Байдены алдаанаас болж манай улсад хамгийн өндөр инфляц тогтлоо. Хүмүүс хүнсний бүтээгдэхүүн  худалдаж авч чадахгүй байна” хэмээсний хариуд Харрис “Трампыг ажлаа өгөхөд АНУ-ын эдийн засаг сүйрээд байсан.  Ардчилсан намынхан замбараагүй байдлыг цэвэрлэхээс өөр аргагүйд хүрсэн. Бид хоёр тэс өөр үнэт зүйлтэй улстөрч. Хэрэв тэр Цагаан ордонд буцаж ирвэл АНУ хорсол дургүйцэл, өс хонзонгоор дүүрнэ” гэж мэдэгджээ. Үүнээс дүгнэвэл тэдний улс төрийн тулааны үндсэн сэдэв нь цагаачлалын асуудал. Трамп хилийн хамгаалалтын тухай Цагаан ордны одоогийн бодлогыг шүүмжилсээр ирсэн. Тэрбээр хил дээр цугларсан цагаачдыг гэмт хэрэгтэн, террорист гэж нэрлэдэг. Тэр ч байтугай “Цагаачид Америкийн цусыг хордуулж байна” гэх хэллэгийг ашигласан удаатай.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №034/24613/ 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 3 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 3 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 4 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 4 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 4 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 4 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 4 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 4 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 4 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 4 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 4 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 4 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 4 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 5 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 5 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж б… Өчигдөр