Азид болж буй хамгийн хүчтэй хар салхины улмаас Мьянмар улсад амиа алдагсдын тоо 113-д хүрчээ. Тус улсын цэргийн Засгийн газрын мэдээлснээр, 320 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, аврах, эрэн хайх ажиллагаа явуулж байна. "Яги" хар салхины улмаас Вьетнам, Тайландад олон зуун хүн амиа алдаж, хотууд үерт автсан. Мьянмар улсад 2021 оны хоёрдугаар сард цэргийн эргэлт хийснээс хойш үймээн самуунтай байна. НҮБ-ын Хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газраас хар салхинд нийслэл Нейпидоу болон Мандалай, Магвей, Баго хот болон Шан, Мон, Кайя муж нэрвэгджээ. Хөрсний гулгалт үүсэж, дэд бүтэц сүйдсэн учир нарийвчилсан хохирлын мэдээлэл цуглуулахад хүндрэлтэй байгаа аж. Мьянмарын 55 сая иргэний гуравны нэгд нь хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа ч Улаан загалмай зэрэг олон тусламжийн агентлагуудыг нэвтрүүлэхээс татгалзсан. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан Европ, Азийн ихэнх хэсэг, Хойд Америкийн зүүн эрэг, Өмнөд Америк, Африк, Австралийн зарим хэсэгт хэт их хур тунадас орох болсон юм.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №035/24614/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна