Элон Маск “Хүн төрөлхтөн од хоорондын аяллыг эхлүүлэх ёстой, эс бөгөөс дэлхий сүйрвэл бид мөхнө. Асар том сүүлт од нэг бус удаа дэлхийтэй мөргөлдсөн. Эрт орой хэзээ нэгэн цагт энэ тохиолдол давтагдана” гэж жиргэжээ. Ингэхдээ төлөвлөгөөг нь боомилсон гэж АНУ-ын Засгийн газрын зохицуулалтад гомдолложээ. Тэрбээр "Starship" сансрын хөлгөөрөө хүн төрөлхтнийг өөр гараг руу тээвэрлэх зорилгоор шинжлэх ухааны олон төслийг санхүүжүүлдэг. Гараг хоорондын “Starship” хөлөг 30 давхар байшинтай дүйцэх 120 метр өндөртэй, таван тонн жинтэй, 100 хүний багтаамжтай. Энэхүү хөлгөөр саран дээр суурин байгуулах, Ангараг гарагт хүргэх аж. Элон Маскийн зорилго бол Ангараг гараг дээр хүн төрөлхтний колони байгуулах билээ. Өдгөө тэдний ашиг орлогыг бүрдүүлж буй сансрын тээвэр нь энэхүү том төлөвлөгөөнд хүрэх нэгэн шат юм.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №035/24614/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна