Ливаны халдлагад Израилыг буруутгав


Ливаны нийслэл Бейрутэд пейжер дэлбэрч олон хүний амь эрсдэж, гэмтсэн тухай “Al Jadeed” телевизийн суваг мэдээлсэн. “Аль Жазира”-д бичсэнээр Израилын цэргийнхэн “Хезболла” бүлэглэлийн ашиглаж байсан пейжерүүдийг хакердаж, дэлбэлжээ. Тодруулбал,  Моссад буюу  Израилын тагнуулын агентлаг шийтийн “Хезболла” хөдөлгөөний захиалгаар Тайваньд үйлдвэрлэсэн 5000 пейжерт бага хэмжээний тэсрэх бодис байрлуулсан байж магадгүй гэнэ. Дэлбэрэлт болохоос хэдэн сарын өмнө “Хезболла” бүлэглэл Тайваньд төвтэй “Алт Аполло” компанид 5000 пейжер захиалсан.  Тусгай код мессеж илгээхэд  гурван мянган пейжер идэвхжиж, нэгэн зэрэг дэлбэрсэн байна. Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр пейжерүүдэд гурван грамм хүртэл тэсрэх бодис нууцаар суурилуулсан нь сканнерын шалгалтаар илрэх боломжгүй. “Sky News Arabia” телевизийн сувгийн мэдээлснээр Моссад пейжерийн батерейд тэсэрч дэлбэрэх пентаэритритол тетранитрат байрлуулсан байж болзошгүй гэжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Израилын тагнуулын албаныхан  батарейг зайнаас ачааллаж халааснаар  дэлбэрэлт үүсгэжээ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №035/24614/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 3 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 3 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 3 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 4 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 4 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 4 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 4 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 4 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 4 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 4 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 4 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 4 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 5 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 5 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 5 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 5 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 5 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 5 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж б… Өчигдөр