НҮБ хиймэл оюун ухаанд анхаарал хандууллаа


НҮБ-ын Ерөнхий  ассамблейн 79 дүгээр чуулганы дээд түвшний долоо хоног энэ сарын 24-нд эхэлнэ.  Чуулганаар зэвсэгт мөргөлдөөнийг шийдвэрлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, хөгжиж буй орнуудад тусламж үзүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Энэ жилийн чуулганыг  Камеруны Ерөнхий сайд асан Филемон Янг албан ёсоор удирдана. Дээд түвшний долоо хоногийн өмнө Ирээдүйн дээд хэмжээний уулзалт энэ сарын 22-23-нд болно. Энэхүү арга хэмжээ нь илүү сайхан одоо цагийг бий болгож, ирээдүй цагийг хайрлан хамгаалах асуудлаар зөвшилцөлд хүрэх зорилготой. Дээд хэмжээний уулзалтаар “Ирээдүйн төлөөх пакт”, “Дэлхийн дижитал гэрээ”, “Хойч үед зориулсан тунхаг” зэрэг гурван баримт бичгийг зөвшилцөх юм.  Дээд түвшний долоо хоногийн үеэр Бразилын Ерөнхийлөгч Лула да Силва, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Украины Ерөнхийлөгч В.Зеленський нар үг хэлнэ. Энэ удаагийн чуулганы гол онцлог нь хэлэлцэх асуудлын жагсаалтад хиймэл оюун ухаан багтжээ. НҮБ-ын түүхэнд анх удаа энэ асуудал анхаарлын төвд орж байгаа нь хиймэл оюун ухааны хурдацтай хөгжил, түүний дэлхийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх нөлөөтэй холбоотой асуудал дэлхийн хамтын нийгэмлэгийг улам бүр түгшээж буйг илтгэж байна. Энэхүү чуулганы хүрээнд тусгай ажлын хэсэг байгуулахаар төлөвлөж байна. Тус ажлын хэсэг нь хиймэл оюун ухааныг хэрэглэх ерөнхий зарчим, нэгдсэн стандартыг боловсруулах үүрэг хүлээх юм.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №035/24614/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 3 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 3 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 3 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 4 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 4 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 4 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 4 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 4 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 4 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 4 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 4 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 5 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 5 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 5 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 5 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 5 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 5 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 6 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж б… Өчигдөр