Азийн хөгжлийн банк "2024 оны Азийн хөгжлийн төлөв"-ийг нийтлэв. Энэ онд Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн өсөлт тав, 2025 онд 4.9 хувьтай байх төлөв гарчээ. Тус тайланд тэмдэглэснээр Азийн хөгжиж буй эдийн засгийн цогцууд 2024 оны эхний хагаст өсөлтийн эрч хүчээ хэвээр хадгалж, инфляцын түвшин үргэлжлэн буурч, суурь инфляц цар тахлын өмнөх түвшинд хүрч буурчээ. Экспорт тогтвортой өсөж, үүний дотор өндөр орлоготой технологийн компаниуд болон Хятад улс гол хөдөлгөгч хүч болж байна. Санхүүгийн зах зээл нь уналтыг тэсвэрлэх чадвартай байж, олон орны валют үндсэндээ тогтвортой хэвээр байна гэжээ. Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудын инфляцын таамаглалыг 2.8 хувь хүртэл бууруулж, 2025 онд инфляцын түвшин 2.9 хувь болтол буурахаар төсөөлж, мөнгөний бодлогыг аажмаар зөөлрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх аж.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №036/24615/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна