Тэгш бус байдлын сүүдэр НҮБ-ын сорилт боллоо


Дэлхийн удирдагчид Нью-Йорк хотноо  чуулж байна. НҮБ-ын дээд хэмжээний долоо хоногоор хүн төрөлхтөн, манай гаргийн тулгамдсан нийтлэг асуудлыг хэлэлцдэг уламжлалтай. Энэ жил хүний эрх, цаг уурын хямрал, жендэрийн эрх тэгш байдал зэрэг  үндсэн таван сэдвийн хүрээнд салбар хуралдаанууд, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулсан. НҮБ-ын гишүүн 183 улсын төр, засгийн тэргүүнүүд оролцсон Ерөнхий ассамблейн 79 дүгээр чуулганы дээд хэмжээний уулзалтаар дараах асуудлыг хөндлөө.

 

Эпик өөрчлөлтийн эрин үе

 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш чуулганыг нээж үг хэлэхдээ  “Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1945 онд бүрдсэн олон улсын санхүүгийн бүтэц түүхэн сорилтод өртлөө. Сайн сайхан ирээдүйг бүтээх НҮБ-ын төлөвлөгөө болох 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд санхүүгийн тогтолцоог шинэчлэх шаардлага хурцаар тавигдсан. Олон улсын тогтворгүй байдлаас илүүтэй шийтгэл хүлээдэггүй, тэгш бус байдал, тодорхойгүй байдал газар авсан. Дээд хэмжээний уулзалтын эхний алхам ч туулах зам урт, бартаатай байна. Өнөөдөр зарим Засгийн газар НҮБ-ын дүрмийг зөрчиж, олон улсын шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзах болсон.  Хүн төрөлхтөн хамтын шийдэл шаарддаг шинэ тутам сорилтуудтай тулгарсан эпик өөрчлөлтийн эрин үеийг туулж байна. Гэвч геополитикийн хуваагдал улам бүр гүнзгийрч,  дайн дажин намжсангүй. Цөмийн аюул, шинэ төрлийн зэвсгийн хөнөөл арилаагүй. Бүх аюулыг үл харгалзан хүйтэн дайны үед дүрэм журам байсан. Тэр үед шууд утас, улаан шугам, хаалтууд байлаа. Гэтэл өнөөдөр нэг туйлт ертөнц гэж байдаггүй. Бид олон туйлт ертөнц рүү явж байгаа ч хараахан хүрч чадаагүй. Ялангуяа Ливаныг хоёр дахь Газын зурвас болгохыг зөвшөөрч болохгүй. Олон улсын хамтын нийгэмлэг нэн даруй гал зогсоож, барьцаалагдсан хүмүүсийг болзолгүйгээр суллаж, хоёр улсын зохицуулалтын эргэлт буцалтгүй үйл явцыг эхлүүлэх ёстой. Иймд нэгдсэн хүчээр сорилтыг даван туулахыг  уриалж байна” гэжээ.  Цар тахлын улмаас үүссэн тэгш бус байдлын өсөлтөөс дэлхий хараахан сэргэж чадаагүй байна. Харин үндэсний хэмжээнд зарим Засгийн газрууд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарт хөрөнгө оруулалтаа танаж, корпорациуд болон хэт баячуудад татвар нэмсэн. 2035 он гэхэд өндөр хөгжилтэй орнууд эрчим хүчний ялгаруулалтыг дунджаар 80 хувиар, хөгжиж буй зах зээлүүд 65 хувиар бууруулах үүрэг хүлээсэн. Өсөн нэмэгдэж буй тэгш бус байдлын сүүдэр олон хямралын шалтгаан болсныг НҮБ-ын индэрт үг хэлсэн төр, засгийн тэргүүнүүд хүлээн зөвшөөрлөө. Ташрамд дурдахад,  НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы илтгэгчдийн 10 хүрэхгүй хувийг эмэгтэйчүүд эзэлж буй нь жендерийн тэгш бус байдлын тод илрэл.  Дэлхийн хамгийн ядуу 75 орны иргэдийн амьдрал сүүлийн таван жилд эрс доройтжээ. Мөн хугацаанд дэлхийн хамгийн баян таван хүний хөрөнгө хоёр дахин нэмэгдсэн. Хэт баячууд дэлхийн санхүүгийн хөрөнгийн 43 хувийг эзэмшдэг. Шинэ технологийн хурдацтай хөгжил урьдчилан таамаглах аргагүй эрсдэл дагуулж байна. Хиймэл оюун ухаан ажил, боловсрол, харилцаа холбоо, соёл, улс төр гээд салбар бүрийг өөрчилж эхэлсэн.

 

НҮБ-ын шинэчлэлийг түргэтгэхийг шаардав

 

XXI зууны эдийн засаг, газарзүйн болон улс төрийн олон ургальч үзлийг хүндэтгэсэн дэг журам тогтоохын төлөөх тэмцэл өрнөж байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины мөргөлдөөнийг зохицуулах чадамжгүй болсон. Хэрэв хүч чадалтай байсан бол магадгүй Украин, ОХУ-ын хооронд мөргөлдөөн гарахгүй байх байсан. Шийдвэр гаргах жинтэй, эрх мэдэлтэй  институц хэрэгтэйг зарим улс шаарддаг. “НҮБ  яриа хэлэлцээр, зөвшилцлийн бүх нийтийн тавцан байхаа больсон. Аюулгүйн зөвлөл дэлхийн аюулгүй байдлын баталгаа байхаа больсон. Зөвхөн таван орны улс төрийн стратегийн тулааны талбар болсон. Цаашлаад шударга байдал, итгэлцлийг тогтоож чадаагүй” гэх шүүмжлэлийг Антонио Гутерриш хүлээн зөвшөөрлөө. Тэрбээр  дээд хэмжээний уулзалтад иргэний нийгмийн идэвхтнүүдийг онцлон урьжээ. Дэлхий даяарх тэгш бус байдалтай тэмцэхийн тулд олон улсын санхүүгийн бүтэц, байгууллагуудын шинэчлэлийг түргэтгэхийг  төлөөлөгчдөд уламжилсан юм. Тэр тусмаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг шинэчлэх шаардлагатайг дурдсан. Аюулгүйн зөвлөлийг дэлхийн хоёрдугаар дайны ялагчид байгуулсан. Африк өнөөдрийг хүртэл дэлхийн хамгийн чухал зөвлөлд байнгын төлөөлөгчгүй тив. Сүүлийн арван жилд байгаагүй геополитикийн хурцадмал байдлын дунд улс орнуудын харилцааг уялдуулах нь НҮБ-ын нэн тэргүүний зорилт. Гэхдээ тус байгууллагыг шинэчлэх цаг болсон гэж шинжээчид үзэж байна. “Илүү тогтвортой оршихын тулд НҮБ бүс нутгийн түншүүдтэйгээ түлхүү  хамтран ажиллах шаардлагатай. НҮБ бол хуучин байгууллага. Хүссэн хүсээгүй өөрчлөлттэй нүүр  тулсан. Тэргүүлэх чиглэл өөрчлөгдөхгүй ч олон улсад эн тэнцүү ойлгомжтой болох ёстой. НҮБ-ын гол шийдвэрүүдийг Ерөнхий ассамблейгаас гаргадаг. Аюулгүйн зөвлөл нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн байнгын үйл ажиллагаатай бүтэц юм. Аюулгүйн зөвлөлд таван байнгын, 10 байнгын бус нийт 15 гишүүн орон ордог.

Байнгын гишүүн болох АНУ, Их Британи, БНХАУ, ОХУ, Франц нь хориг тавих эрхтэй бол байнгын бус 10 гишүүн орныг хоёр жилийн хугацаатай сонгодог аж.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №036/24615/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 3 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 4 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 4 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 4 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 4 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 4 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 4 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 4 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 4 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 4 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 4 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 4 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 5 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 5 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 5 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 5 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж б… Өчигдөр