АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картерын 100 насны ойг тэмдэглэлээ. Тэрбээр АНУ-ын түүхэн дэх хамгийн урт насалсан төрийн тэргүүн болж байна. Картер 1960-аад онд улс төрд орж, Жоржиа мужийн сенатор болсон. Ардчилсан намаас 1976 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулжээ. Картер 1977-1981 онд Цагаан ордны тэргүүнээр ажиллаж, 1982 онд Ерөнхийлөгчийн албан тушаалаа Бүгд найрамдах намын Рональд Рейганд шилжүүлжээ. Тэрбээр өдгөө төрөлх Жоржиа муждаа амьдардаг. 100 насны ойг Картерын сангаас санхүүжүүлэн тэмдэглэж, Миннесота мужид бага орлоготой 30 иргэнд байшин бэлэглэсэн байна. Жимми Картер 2023 оны арваннэгдүгээр сараас хойш олны өмнө гараагүй юм.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24616/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна