БНХАУ-ыг байгуулсны 75 жилийн ойг Бээжинд сүр дуулиантай тэмдэглэж байна. Ядуу хоцрогдонгуй дорнын улсаас зах зээлийн хурдацтай хөгжил, нийгмийн урт хугацааны тогтвортой байдлыг бий болгосон дэлхийн хоёр дахь хүчирхэг эдийн засгийг бүтээсэн. БНХАУ-ын дарга Ши Жиньпин "БНХАУ байгуулагдсанаас хойш 75 жилийн хугацаанд Коммунист нам олон үндэстэнтэй эв санаа нэгтэй зүтгэн, эдийн засгийн хурдацтай хөгжил, нийгмийн урт хугацааны тогтвортой байдлын хоёр гайхамшгийг бүтээлээ. Асар их өөрчлөлтийг туулан, үндэсний их сэргээн босголт дорвитой урагшилж байна. Хятадын орчин үеийн хөгжлийг ахиулж, үндэсний их сэргээн босголтыг хэрэгжүүлэх нь шинэ эрин үеийн нам, төрийн гол зорилт. Ард түмэн төвтэй үзэл баримтлалыг тууштай мөрдөж, бүх ажлыг ард түмний төлөө байлган, өөрчлөлт, хөгжлийн үр дүнг ард түмэндээ тэгшээр хүртээнэ. Хятад улс энх тайванч хөгжлийн замналаа тууштай баримталж, энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, харилцан ашигтай үр дүнд хүрэх тугийг өндөрт өргөж, дэлхийн энх тайван, хүн төрөлхтний нийтлэг хөгжилд хувь нэмрээ оруулна” гэдгийг онцлон тэмдэглэв.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24616/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна