А.Навальныйн намтар ном худалдаанд гарчээ


Алексей Навальныйн "Эх оронч" намтар номыг 36 улсад зэрэг худалдаанд гаргажээ. Навальный баривчлагдахаасаа өмнө энэхүү номоо бичиж эхэлсэн байв. Улстөрчийг шоронд нас барсны дараа багийнхан нь үргэлжлүүлэн бичиж дуусгажээ. Түүний үйл хэргийг залгамжлагч, эхнэр Юлия Навальная ВВС-д өгсөн ярилцлагадаа “Ард түмэн түүнийг битгий мартаасай. “Эх оронч” номыг 26 үндэстний хэлээр худалдаанд гаргаснаар дэлхийн хүмүүс Алексейн тухай дэлгэрэнгүй мэдэх болно.  Энэ ном энгийн нэг дурсамж биш, Оросын сөрөг хүчний улс төрийн гэрээслэл. Нөхрийн минь сүүлчийн захиас, тэвчээр, эр зориг, эх орныхоо сайн сайхан ирээдүйд итгэх итгэлийн нотолгоо юм. Тэр нас барсан ч дуу хоолой нь тод цуурайтаасай гэж хүссэн” гэжээ.  Номд Навальныйн бага нас, хэрхэн улстөрч, Оросын сөрөг хүчний удирдагч болсон тухай өгүүлдэг. Алексей Навальный 2020 оны намар  “Новичок”-т хордож Германд эмчлүүлсний дараа намтраа бичиж эхэлсэн байна. Иймд ном “Үхэхэд өвддөггүй” гэсэн өгүүлбэрээр эхэлдэг аж. 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №040/24619/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“UB food”: Өнөөдөр Гандантэгчинлэн хийдийн лам нар ширмэн тогоонд гури… 30 минутын өмнө
Улаанбаатарт 12 хэм дулаан байна 1 цагийн өмнө
Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн 18 цагийн өмнө
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөн… 18 цагийн өмнө
Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа 20 цагийн өмнө
Мартин Чунгонг: Монгол Улсын Их Хурал хүн төвтэй хууль, эрх зүйн орчны… Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт 17 хэм дулаан байна Өчигдөр
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна Өчигдөр
“UB food” фестиваль болж байна Өчигдөр
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Дархан-Уул аймгийн шүүхи… Өчигдөр
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нар Британийн парламент дахь ОУПХ-той х… Өчигдөр
Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна 2025/04/08
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/04/08
УИХ-ын гишүүн Б.Уянга эрдэс баялгийн салбарын оюутнуудад туршлагаасаа … 2025/04/07
МАН: Хөгжлийн стратеги AGENDA-2.0 хөтөлбөрийг танилцуулж эхэллээ 2025/04/07
​ “1984” постдрамын жүжиг дахин тайзнаа 2025/04/07
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр гурван удаа тендер зарласа… 2025/04/07
Гамшиг, аюулт үзэгдлийн үед үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх хөрөнг… 2025/04/07
Аюулт үзэгдэл, ослын 153 удаагийн дуудлага бүртгэгдлээ 2025/04/07