Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2 дахь заалтын холбогдох хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2022 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр хийхээр товлоод байсан билээ.
Уг хуралдаанд Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд холбогдох хуульд заасан үндэслэлээр хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн тул дээрх маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг дараа товлон зарлахаар хойшлууллаа.
Эх сурвалж: ҮХЦ