М.Батбаяр: Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй, ухаалаг тогтвортой хот болгон хөгжүүлнэ


Нийслэлийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх  “Шинэ Зуунмод” дагуул хотыг 31.501 га газарт байгуулна. Уг бүтээн байгуулалтын хүрээнд 128.5 км авто зам, 250 МВт цахилгаан, 465 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон хоногт 20 мянган шоо метр бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих юм. Шинэ Зуунмод хотын захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч,Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр нийслэлийн удирдах ажилтнуудыг шуурхай зөвлөгөөний үеэр ажлын явцын талаар мэдээлэл өглөө.

Монгол Улсын Засгийн газрын  2022 оны 143 дугаар  тогтоолоор  Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсан бөгөөд хотод,

  • Эдийн засгийн чөлөөт бүс,
  • Олон нийт, худалдаа, үйлчилгээний бүс,
  • Шинэ Зуунмод хотын төв, Засаг захиргааны бүс,
  • Оюутны хотхон, судалгаа шинжилгээний төв,
  • Худалдаа, бөөний төв,
  • Тээвэр логистик, үйлдвэрлэлийн бүс,
  • ОУ-ын нисэх онгоцны буудал, агаарын каргоны бүс,
  • Аж ахуй, нөөц бүсийг байгуулах юм.

Шинэ Зуунмод хотын захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр “Шинэ Зуунмод хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх  хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн Төлөвлөлтийн бүсүүдийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдийг үе шаттайгаар боловсруулж байна. Шинэ Зуунмод болон Зуунмод хотын дунд хоногт 20 мянган шоо метр бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина. Эхний ээлжийн 3000 м3/хоног хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг “Наран рашаан” ХХК боловсруулж байгаа бөгөөд ажлын явц 96 хувьтай байна. Зуунмод хотоос Шинэ Зуунмод хотын нутаг дэвсгэр хүртэлх мэдээлэл холбооны 96 корын шилэн кабель 22 км урт, 48 корын шилэн кабель17 км урт бүхий холбооны шугам сүлжээний худаг сувагчлалын ажлыг “Мон кабель системс” ХХК хийж гүйцэтгэж байгаа бөгөөд барилга угсралтын гүйцэтгэл 50 орчим хувьтай байна. Мөн Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй, ухаалаг тогтвортой хот болгон хөгжүүлэх “Zero Energy City” хотын үзэл баримтлал бүхий цогц төлөвлөлтийг Засгийн газарт танилцуулна” гэлээ.

Нийслэлийн удирдах ажилтнуудыг шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • “Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг яаралтай танилцуулах,
  • Нийслэлд гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төслүүдийг хэрэгжилтийн талаар нэгтгэн танилцуулах,
  • Ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж байгаатай холбогдуулан томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, сургалтын байгууллагын суралцагч, багш, ажилтан, албан хаагчдыг дотоод орчинд амны хаалтыг тогтмол зүүлгэх, мэргэжлийн байгууллагын өгсөн зөвлөмж, зааврыг хэрэгжүүлж ажиллах,
  • Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй байгуулсан “Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээ” дуусгавар болсон боловч зогсоолоо хүлээлгэн өгөхөөс татгалзаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох журмын дагуу хариуцлага тооцож, яаралтай чөлөөлүүлэн “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-д хүлээлгэж өгч, зогсоолын талбай чөлөөлөх ажлыг зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж бай… Өчигдөр
Н.Учрал: Амьдрахад ая тухтай “Ухаалаг дүүрэг”-ийг цогцлоохын төлөө ажи… Өчигдөр
Их хурал иргэдийнхээ саналыг хүлээн авч, ард олон алдагдсан ордуудынха… Өчигдөр
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна! Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох Ерөнхийлөгч… 2025/04/10
“Халуун бороо” нээлтээ хийнэ 2025/04/10
Ж.Эрхэмбаатар: Дэлхийн худалдааны дайны эрсдлээс Монголыг худалдааны х… 2025/04/10
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ 2025/04/10
Хүүхэд шуугисан их өргөөний эзэд “Дурсамж уулзалт” хийлээ 2025/04/10
“In Da Huree” тоглолт болно 2025/04/10
“UB food”: Өнөөдөр Гандантэгчинлэн хийдийн лам нар ширмэн тогоонд гури… 2025/04/10
Улаанбаатарт 12 хэм дулаан байна 2025/04/10
Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн 2025/04/09
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөн… 2025/04/09
Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа 2025/04/09
Мартин Чунгонг: Монгол Улсын Их Хурал хүн төвтэй хууль, эрх зүйн орчны… 2025/04/09
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/04/09
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 2025/04/09
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна 2025/04/08