​ СДМЗХ-ны дэргэдэх Манлайллын академиас сургагч багш нарын зэрэг ахиулах сургалт зохион байгууллаа



Манлайллын академиас "Leadership academy 2.0" сургагч багш нарын зэрэг ахиулах сургалтыг энэ сарын 18,19-ний өдрүүдэд зохион байгууллаа. 21 аймаг, есөн дүүргийн бүсийн багш нарыг чадавхжуулах, тэдгээрийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, академийн цаашдын зорилго зорилтыг нэгтгэх зорилготойгоор зохион байгуулсан энэхүү сургалтад нийт 40 багш хамрагдав. Сургалтын эхний өдөр Манлайллын академийн захирал Б.Төмөр-Очир оролцож 2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээ, 2.0 хөтөлбөрийн цаашдын хэрэгжилтийн талаар танилцуулсан юм. Улмаар хөтөлбөрийн дагуу үндэсний 7 одтой сургагч багш Б.Золбадралын “Дэлхийн манлайллын чиг хандлага, ур чадвараа сайжруулах арга замууд” сэдэвт хичээлээр сургалт эхэлсэн юм. Сургалтын хоёрдугаар хэсэгт СДМЗХ-ны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нар сургагч багш нартай уулзаж "Дэвшилтэт хөгжлийн стратеги"-д туссан үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж, санал солилцов. Үүний дараа “Төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх нь”, “Жендэрийн мэдрэмжтэй манлайлал”, “Сургагч багшийн зарим ур чадварууд” сэдвээр багш нар сургалт авлаа. Харин сургалтын хоёр дахь  өдөр кофетой чөлөөт ярилцлагаар эхлэв. Энэ үеэр багш нар өмнөх өдрийн сургалтаа дүгнэсэн бөгөөд үргэлжлүүлэн “Манлайллын таван түвшин”, “Уналт”, “Арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах нь”, “Улс төрийн манлайллыг бүтээх нь”, “Манлайлагчдын хэв шинжүүд, өөрийгөө бүтээх нь” сэдвээр сургалтууд орж төгсгөлд нь хичээл орсон үндэсний багш нарт талархал илэрхийлэн, амжилттай суралцагсдад батламж гардуулсан юм.

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24630/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж бай… Өчигдөр
Н.Учрал: Амьдрахад ая тухтай “Ухаалаг дүүрэг”-ийг цогцлоохын төлөө ажи… Өчигдөр
Их хурал иргэдийнхээ саналыг хүлээн авч, ард олон алдагдсан ордуудынха… Өчигдөр
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна! Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох Ерөнхийлөгч… 2025/04/10
“Халуун бороо” нээлтээ хийнэ 2025/04/10
Ж.Эрхэмбаатар: Дэлхийн худалдааны дайны эрсдлээс Монголыг худалдааны х… 2025/04/10
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ 2025/04/10
Хүүхэд шуугисан их өргөөний эзэд “Дурсамж уулзалт” хийлээ 2025/04/10
“In Da Huree” тоглолт болно 2025/04/10
“UB food”: Өнөөдөр Гандантэгчинлэн хийдийн лам нар ширмэн тогоонд гури… 2025/04/10
Улаанбаатарт 12 хэм дулаан байна 2025/04/10
Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн 2025/04/09
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөн… 2025/04/09
Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа 2025/04/09
Мартин Чунгонг: Монгол Улсын Их Хурал хүн төвтэй хууль, эрх зүйн орчны… 2025/04/09
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/04/09
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 2025/04/09
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна 2025/04/08