Уяачдын жагсаал, улстөрчдийн гомдол дүүрэн долоо хоног...


Сүүлийн хорь гаруй жил монголчууд хэдний өдөр цагаалах вэ гэсэн асуулт тойрон маргалдаж, зурхайч, одон орон судлаачдын дунд томоохон хэрүүл дэгддэг болоод байгаа.  Жил бүр дэгддэг энэ маргаанд эхний цэг хатгагдаж, зарим айлууд сар шинийн баяраа тэмдэглэж, могой жилийг бүтэн нэг сарын өмнө угтаж авлаа. Хүн бүрийн үзэл баримтлал, ёс заншил хийгээд угсаа гарвал ч ялгаатай,  өөр, өөр. Ардчилсан Монгол Улсад амьдарч суугаа хэн ямар зурхай, ямар шашин шүтэхийг хэн ч заах эрхгүй гэсэн үзэл баримтлал ноёрхож байна. Энэ нь ч зөв биз.

Өнгөрч буй  долоо хоногийн тархин дээр  “Монголоороо байя” морьтой жагсаал Сүхбаатарын талбайд болж,  300 гаруй уяач, малчин залуус энэхүү жагсаалд оролцсон. "Дүнжингарав" өвлийн морин уралдааныг сэргээхийг шаардсан уяачид “ Өв соёл устаж байна. Уяачдын болоод унаач хүүхдүүдийн хөдөлмөр үнэгүйдэж байна. Тиймээс хаврын тэргүүн сарын шиний нэгэнд Дүнжингарав морин уралдааныг хийхийг төрийн гурван өндөрлөгөөс шаардаад байгаа юм. Гэвч үүнийг УИХ-ын гишүүн  Х.Баасанжаргал тэргүүтэй улстөрчид, хүний эрхийг хамгаалагчид хүчтэй эсэргүүцэж байгаа. Тэрбээр "Жил болгон зарим уяач хаврын морин уралдааныг сэргээхээр жагсаал зохион байгуулдаг. Тэдний тэмцэл, гомдол тасралтгүй үргэлжилсээр байна. Хоёрдугаарт, уяачид улс төрд ямар том нөлөө үзүүлдгийг бид мэдэх ёстой. Бид аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандах ёстой. Нөгөө талаар улстөрчдийн өгч байгаа мэдээлэл үнэн зөв байх ёстой. Өнгөрсөн амралтын өдрийн жагсаалыг эсэргүүцсэн хүмүүсийг морин спортын уламжлалаа эвдэх гэсэн, тусгаар тогтнолд аюул учруулсан, өв соёлоо устгах гэсэн бүлэг хүмүүс гэдэг мэдээлэл цахим орчинд тархсан. Миний зүгээс энэ бол уламжлал биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Үүнийг шүүхээс, архивын баримтаар тогтоосон. Хаврын морин уралдаан бол 15 жилийн л түүхтэй уралдаан. Гэтэл үүнийг бид өв соёл мэт андуурч, ойлгож байгааг би улстөрчдийн буруу гэж хэлнэ. Уяачдын шаардлагыг Засгийн газар хүлээж авах нь ёс зүйд нийцэхгүй” хэмээн мэдэгдэв.  Гэсэн ч Засгийн газар гуравдугаар сарын 1-нээс хойш морин уралдааныг аймаг, сумын Засаг дарга нар зохион байгуулж болно гэсэн агуулгатай шийдвэр гаргасан нь уяачдыг баярлуулж, улстөрчдийг бухимдуулаад байна. Сошиал орчинд ч зөв, буруу хэмээн талцаж эхэллээ. 


Нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх, дроны үйлдвэрлэл, технологийг аюулгүй байдал, хөдөө аж ахуй, нийгмийн бусад салбарт эрчимтэй нэвтрүүлэх бүх талын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор Монгол Улсад анх удаа “Дронкон” нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа.  Монгол Улсад анх удаагаа нисгэгчгүй нисэх хэрэгслийн тэмцээн зохиогдож байгаа ч 500 гаруй тамирчин дөрвөн төрлөөр өрсөлдөж аваргаа шалгаруулжээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Байгаль цаг уурын харилцан адилгүй бүсчлэл бүхий өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтэц сул хөгжсөн, хүн ам цөөтэй Монгол Улсын хувьд дэвшилтэт техник, өндөр технологийг бүх салбарт өргөнөөр ашиглаж, мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт олон улсад өрсөлдөх чадавхтай байх нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогын нэн чухал зорилт байх ёстой” гэж ярьсан юм.


Өнгөрөгч долоо хоногт  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штабын ээлжит хуралдаанд оролцлоо.  Энэ үеэр Хөшигийн хөндийн туннелийг Сэлбийн хурдны замтай холбох авто замын төслийн танилцуулгыг сонслоо. Сэлбэ хурдны зам 25.2 км урттай, дөрвөн эгнээ, 15 уулзвартай бөгөөд гэрлэн дохиогүй, тууш хөдөлгөөнийг хангана гэж үзжээ. Харин "Сэлбэ сэргэлт" төслийн авто зам 21.6 км урттай. Сонсголонгийн гүүрний арын уулзвараас эхэлж, Сэлбэ дэд төвийн замтай нийлэхээр зураг төсөл хийгдэж байгаа юм байна.  Энэ хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүл оролцож,  “Улаанбаатар хотын  цогц төлөвлөлттэй танилцлаа. Хөшигийн хөндийтэй холбоод Улаанбаатар хотын шинэ орон зай гаргаж ирсэн байна. Төлөвлөлтийг УИХ-аар батлуулчихвал хөрөнгө оруулагч талууд найдвартай, хуульчилсан төлөвлөгөө байна гэж үзэж, хөрөнгө мөнгө гаргах болно” гэж ярьж байсан юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ оны босгон дээр  үг хэлэхдээ “Эдийн засгийн үзүүлэлтүүд тогтвортой байгаа тул Улсын Их Хурлын хаврын чуулганаар татвар, нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийг өргөн барина. Ингэхдээ иргэн, аж ахуйн нэгжүүдийн саналд үндэслэнэ” гэсэн юм. Иймд НӨАТ, Хувь хүний орлогын албан татвар, Аж ахуй нэгжийн орлогын албан татвартай холбоотой санал, хүсэлт авч эхэллээ. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Татварын багц хууль"-ийн хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалсан. Ажлын хэсгээс "Монгол Улсын татварын тогтолцоо, өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага" хэлэлцүүлэг зохион байгууллаа.  Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Монголын татварын албанаас татварын хууль, тогтоомжийн шинэчлэлд оруулах саналыг орон даяар ирэх сарын 15-ныг хүртэл цахимаар авч эхэллээ. 
Намрын чуулганаа завсарлуулсан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан баруун аймгуудад ажиллаж байна. Тэрбээр хоршоологчдын чуулганд оролцохын зэрэгцээ  төрийн албаныхантай уулзалт хийж, мэдээлэл өгч, тэдний санал хүсэлтийг сонсож явна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хөдөө орон нутагт удаан хугацаагаар ажиллахаар төлөвлөж байгаа сурагтай. 
Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай анхдагч хууль, бусад 17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах авлигын багц хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Гэвч энэ хууль мөн л маргаан, мэтгэлцээн дагуулаад байна. Хуульчид “Эрүүгийн хуулинд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн бол хураах заалт байсаар байхад тусгайлан хууль батлах шаардлагагүй” гэж үзэж байгаа юм байна.
Өнгөрч буй долоо хоногт ерөнхий боловсрол, их дээд сургуулийн хоёрдугаар улирлын хичээл эхэлсэн. Гэвч  Боловсролын Ерөнхий газраас  ханиад томуугийн тархалттай холбоотойгоор бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын эрхлэгч, захирал, ректоруудад  амны хаалт тогтмол зүүх чиглэл өгсөн байна.  Тодруулбал, Улсын онцгой комиссын 2025 оны нэгдүгээр сарын 6-ны нэгдүгээр албан даалгаврын дагуу "Улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлт"-ийн тархалтын эрсдэлийн үнэлгээг Шадар сайдын 2023 оны А/28 дугаар тушаалын хавсралтаар буталсан аргачлалын дагуу мэргэжлийн баг зохион байгуулж, үнэлгээний дүнгээр эрсдэлийн түвшин өндөр гарчээ. Тиймээс сургууль цэцэрлэг дээр хүүхэд бүр, багш болгон амны хаалттай хичээллэхээр болж байна. 

Б.Нүүдэл

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24631/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж бай… Өчигдөр
Н.Учрал: Амьдрахад ая тухтай “Ухаалаг дүүрэг”-ийг цогцлоохын төлөө ажи… Өчигдөр
Их хурал иргэдийнхээ саналыг хүлээн авч, ард олон алдагдсан ордуудынха… Өчигдөр
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна! Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох Ерөнхийлөгч… 2025/04/10
“Халуун бороо” нээлтээ хийнэ 2025/04/10
Ж.Эрхэмбаатар: Дэлхийн худалдааны дайны эрсдлээс Монголыг худалдааны х… 2025/04/10
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ 2025/04/10
Хүүхэд шуугисан их өргөөний эзэд “Дурсамж уулзалт” хийлээ 2025/04/10
“In Da Huree” тоглолт болно 2025/04/10
“UB food”: Өнөөдөр Гандантэгчинлэн хийдийн лам нар ширмэн тогоонд гури… 2025/04/10
Улаанбаатарт 12 хэм дулаан байна 2025/04/10
Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн 2025/04/09
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөн… 2025/04/09
Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа 2025/04/09
Мартин Чунгонг: Монгол Улсын Их Хурал хүн төвтэй хууль, эрх зүйн орчны… 2025/04/09
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/04/09
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 2025/04/09
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна 2025/04/08