2025 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газар чөлөөлнө


Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2025 онд хийх авто замын засвар, шинэчлэлийн ажил, гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төслүүдийг хэрэгжилт, сургууль, цэцэрлэгийн газрын асуудал шийдвэрлэсэн судалгааны талаар хэлэлцлээ. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өнгөрсөн долоо хоногийн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга 34 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 75.2 хувьтай байна. Тодруулбал, бүрэн хэрэгжсэн 7, хэрэгжих шатандаа 18 үүрэг даалгавар байна.

НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр “Бүтээн байгуулалтын жилийн хүрээнд томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжихтэй холбогдуулан тендерийн баримт бичгийг боловсруулж, тендер зарлах ажлуудын бэлтгэлийг хангаж байна. Мөн нийслэлийн хэмжээнд авто замын бүтээн байгуулалт, засвар, шинэчлэлийн ажлуудыг 2025 оны 07 дугаар сараас өмнө дуусгах, Зайсангийн гүүрний засвар шинэчлэлийн ажлыг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө дуусгах үүрэг даалгавар өгсөн. НЗХГ-аас хуучин гүүрийг дөрөвдүгээр сарын 1-ний дотор буулгаж, шинэ гүүрийг зургаадугаар сард барьж дуусгахаар ажиллаж байна” гэв.

 

Мөн бусад үүрэг даалгаврын хэрэгжилтээс дурдвал,

  • “Улаанбаатар метро” төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгч буюу төслийн (EPC) түлхүүр гардуулах гэрээний нөхцөл бүхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийн I үе шатыг зохион байгуулсан. 2025 оны 2 дугаар улиралд багтаан тендерийн II үе шатыг зохион байгуулж, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
  • Улаанбаатар трамвайн ТЭЗҮ, загвар зургийн ажлыг 2025 оны 2 дугаар улиралд багтаан дуусгаж, ЗТЯ-ны дэргэдэх ШУТЗ-ийн хурлаар хэлэлцүүлж, Зам, тээврийн хөгжлийн төвөөр томсгосон төсвийг магадлалаар баталгаажуулах ажлыг зохион байгуулна.
  • Улаанбаатар хотын "Шинэ тойрог авто зам" төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, 2025 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр гэрээ байгуулж, ажил эхэлсэн
  • Улаанбаатар хотын "Шинэ их тойруу" хурдны зам төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан бөгөөд гэрээ байгуулах шатанд байна.
  • 2025 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газрын 3,949 нэгж талбарт газар чөлөөлөхөөр төлөвлөн, нийслэлийн Засаг даргын 2025 оны А/58 дугаар захирамжийн дагуу нөлөөлөлд өртсөн нэгж талбаруудын газар, эд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий компанийг сонгон шалгаруулах худалдан авах ажиллагаа зохион байгуулахаар ажиллаж байна.
  • Бүтээн байгуулалтын ажлуудын хүрээнд Сэлбэ дэд төв, Сүхбаатар дүүрэг, Дэнжийн 1000 дэд төвийн дулааны цахилгаан станцын ажил, Сүхбаатар дүүрэг, Орон сууцны 7 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөө, Баянгол дүүрэг 4 дүгээр хороо Нарны замын баруун, Төмөр замын зоориноос урагш Тээвэрчдийн гудамжтай холбох авто зам, нүхэн гарц зэрэг ажлуудын трасст өртсөн 43 нэгж талбарт НЗД-ын захирамжаар нөхөх олговор олгоод байна.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж бай… Өчигдөр
Н.Учрал: Амьдрахад ая тухтай “Ухаалаг дүүрэг”-ийг цогцлоохын төлөө ажи… Өчигдөр
Их хурал иргэдийнхээ саналыг хүлээн авч, ард олон алдагдсан ордуудынха… Өчигдөр
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна! Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох Ерөнхийлөгч… 2025/04/10
“Халуун бороо” нээлтээ хийнэ 2025/04/10
Ж.Эрхэмбаатар: Дэлхийн худалдааны дайны эрсдлээс Монголыг худалдааны х… 2025/04/10
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ 2025/04/10
Хүүхэд шуугисан их өргөөний эзэд “Дурсамж уулзалт” хийлээ 2025/04/10
“In Da Huree” тоглолт болно 2025/04/10
“UB food”: Өнөөдөр Гандантэгчинлэн хийдийн лам нар ширмэн тогоонд гури… 2025/04/10
Улаанбаатарт 12 хэм дулаан байна 2025/04/10
Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн 2025/04/09
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөн… 2025/04/09
Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа 2025/04/09
Мартин Чунгонг: Монгол Улсын Их Хурал хүн төвтэй хууль, эрх зүйн орчны… 2025/04/09
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/04/09
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 2025/04/09
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна 2025/04/08