Их Жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ой энэ сарын 2-нд тохиолоо. Төр нийгмийн зүтгэлтэн, цэргийн суут Жанжин Дамдины Сүхбаатарын хийж бүтээсэн, туулсан замнал, түүхэн гавьяаг нь үеийн үед мартах учиргүйг сануулан Жанжны мэндэлсэн энэ өдөр хөшөөнд нь цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ.
Энэхүү арга хэмжээнд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Намын даргаар ажиллаж байсан Б.Даш-Ёндон, Н.Энхбаяр болон Засгийн газар, УИХ-ын гишүүд, Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга нар, газар, хэлтсийн дарга, зөвлөхүүд, их Жанжны гэр бүлийн төлөөлөл оролцов.
Мөн Монгол Ардын Намын дэргэдэх ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, оюутны байгууллага, иргэдийн төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, хүндэтгэл үзүүлсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна