Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Засгийн газар орон нутагт хуралдана


Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны анхны хуралдаан боллоо. Хуралдаанаар Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн танилцуулга, Бүсийн хамтын ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх хөдөлгөөн өрнүүлэх, олон талт арга хэмжээ зохион байгуулах тухай танилцуулгыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Монгол Улсын Шадар сайд, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны дарга С.Амарсайхан хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласны хүрээнд бүсчилсэн хөгжлийн бодлогоо тодорхойлох, бүсчилсэн хөгжлийг аймаг, нийслэлийн хэмжээнд эрчимжүүлэх, эдийн засгийн өсөлтийг тэлэх, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах, татварын бодлогоор дэмжих зэрэг бодлого, зорилтууд гараанаас гарч байна. Энэ онд Бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлэх зорилгоор олон ажил, арга хэмжээ төлөвлөсөн” гэдгийг тодотголоо.  Эдгээр ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхэд Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны гишүүд, төрийн бүх шатны байгууллагын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцоллоо. Цаашлаад бүсүүдийн хөгжлийн зорилтот хөтөлбөр болон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан холбогдох хуулиудыг  шинэчлэн боловсруулж, хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлыг үе шаттай зохион байгуулах шаардлагатайг сануулав. 

2025 онд бүсийн хамтын ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх, олон талт арга хэмжээг зохион байгуулах хүрээнд;

Бүсийн тэргүүлэх чиглэлийг дэмжсэн татвар, хөрөнгө оруулалтын  эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх бодлогын санал зөвлөмжийг боловсруулах;

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн салбарын бүтээн байгуулалтын төслүүдийг эрчимжүүлэх;

“Бүсийн хөгжлийн зорилтод хөтөлбөр”-ийн төсөл боловсруулахад салбарын хөгжлийн зорилт, арга хэмжээг бүс бүрээр тодорхойлох;

Бүсүүдэд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төслийг хийж гүйцэтгэх;

“Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан"-ыг бүс тус бүрд зохион байгуулах, Ингэхдээ Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг тухайн бүсэд зохион байгуулж, бүсийн хөрөнгө оруулалтын төслийг орон нутгийн иргэд, хөрөнгө оруулагчдад танилцуулах; 

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд салбар хоорондын болон гадаад хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх ажлыг зохион байгуулах;

“Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг салбар хоорондын уялдааг хангах, урт хугацаанд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг хянах орон зайн төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт, удирдлагын нэгдсэн цахим платформ хөгжүүлж, олон нийтэд хүргэх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Хуралдаанд Үндэсний хорооны гишүүд, Шадар сайдын Ажлын алба болон аймгийн Засаг дарга нар, тамгын газрын холбогдох албан тушаалтнууд цахимаар оролцлоо. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж бай… Өчигдөр
Н.Учрал: Амьдрахад ая тухтай “Ухаалаг дүүрэг”-ийг цогцлоохын төлөө ажи… Өчигдөр
Их хурал иргэдийнхээ саналыг хүлээн авч, ард олон алдагдсан ордуудынха… Өчигдөр
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна! Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох Ерөнхийлөгч… 2025/04/10
“Халуун бороо” нээлтээ хийнэ 2025/04/10
Ж.Эрхэмбаатар: Дэлхийн худалдааны дайны эрсдлээс Монголыг худалдааны х… 2025/04/10
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ 2025/04/10
Хүүхэд шуугисан их өргөөний эзэд “Дурсамж уулзалт” хийлээ 2025/04/10
“In Da Huree” тоглолт болно 2025/04/10
“UB food”: Өнөөдөр Гандантэгчинлэн хийдийн лам нар ширмэн тогоонд гури… 2025/04/10
Улаанбаатарт 12 хэм дулаан байна 2025/04/10
Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн 2025/04/09
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөн… 2025/04/09
Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа 2025/04/09
Мартин Чунгонг: Монгол Улсын Их Хурал хүн төвтэй хууль, эрх зүйн орчны… 2025/04/09
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/04/09
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 2025/04/09
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна 2025/04/08