Гурван үеийн түүхээ бичиж буй “Улсын шилдэг намын байгууллага”


Монгол Улсын Засгийн газрын  1992 оны наймдугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Багахангай хороог татан буулгаж, Багахангай дүүрэг байгуулагдсан нь  Монгол Улсын  Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хуулиар  бие даасан дүүрэг болж, хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.  
1992 онд дүүргийн МАХН-ын хороо байгуулагдаж, намын хорооны даргаар дүүргийн Засаг дарга  Ц.Батбаяр сонгогдон 2006 оныг хүртэл  ажилласан билээ. Харин 2006-2012 онд  дүүргийн Засаг дарга  И.Батнасан ажилласан бол 2012 оноос өнөөг хүртэл дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр Багахангай дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байна. Багахангай дүүргийн МАН-ын хорооны дэд даргаар 1997-2007 онд С.Анхныбаяр,   2007-2009 онд Б.Батнасан, 2009-2013 онд С.Эрдэнэбаяр, 2013-2018 онд Х.Цогцэцэг, 2018-2022 онд  Ф.Мөнхгэрэл, 2022 оны хоёрдугаар сараас А.Сүхболд  сонгогдон ажиллаж байна.  
Багахангай дүүргийн МАН -ын хороо дүүргийнхээ иргэдийг тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, шинээр үйлдвэр аж ахуйн нэгжийг бий болгож, ажлын байр нэмэгдүүлэх, төрийн албанд чадварлаг залуучуудыг сургаж дадлагажуулах, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй хүргэх, дүүргээ тохижуулах  зэрэг ажлуудад  манлайлан идэвх зүтгэлтэй оролцож, намын бодлого шийдвэр, зорилго зорилт, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Багахангай дүүргийн МАН-ын хорооны үе үеийн дарга нар

Цогтын Батбаяр
1990-2006 он

Ичинхорлоогийн Батнасан
2006-2013 он



Сэрдамбын Эрдэнэбаяр
2013 оноос одоог хүртэл

Багахангай дүүргийн МАН-ын хорооны үе үеийн дэд дарга нар

Амжилтаа бататгаж, алдраа дуудуулсан түүх

Багахангай дүүргийн МАН-ын хороо нь 2012, 2016, 2017 онд “Нийслэлийн Тэргүүний намын байгууллага”-аар, 2019 онд“Улсын Тэргүүний намын байгууллага”-аар шалгарсан  байна.

МАН байгуулагдсаны 98 жилийн ой, “Эх орончдын баяр”-аар дүүргийн МАН-ын хороо нь 2018 онд хийсэн ажил, өнгөрсөн он жилүүдэд бүх шатны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулан ажилласан түүхэн амжилтаараа МАН-ын “Шилдэг намын байгууллага”-аар шалгарч байсан. 

МАН үүсэн байгууллагдсны 101 жилийн ойгоор хүний эрх, эрх чөлөө, социал демократ үзэл баримтлалыг ард иргэдэд сурталчлан таниулах бүтээлт ажлыг санаачлан хэрэгжүүлж байгааг үнэлэн 2022 оны “Улсын шилдэг намын байгууллага”-аар шалгарсан байна. 

Багахангай дүүргийн МАН-ын хорооны олон зуун гишүүдийн хичээл зүтгэл, иргэд сонгогчдын итгэлийн үр дүнд 1992 оноос хойш зохион байгуулагдсан  есөн удаагийн УИХ-ын сонгууль, найман удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль, таван удаагийн нийслэлийн ИТХ-ын сонгууль, есөн удаагийн дүүргийн ИТХ –ын сонгуульд 100 хувийн   ялалт байгуулж, амжилттай оролцсон байна.

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24632/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж бай… Өчигдөр
Н.Учрал: Амьдрахад ая тухтай “Ухаалаг дүүрэг”-ийг цогцлоохын төлөө ажи… Өчигдөр
Их хурал иргэдийнхээ саналыг хүлээн авч, ард олон алдагдсан ордуудынха… Өчигдөр
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна! Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох Ерөнхийлөгч… 2025/04/10
“Халуун бороо” нээлтээ хийнэ 2025/04/10
Ж.Эрхэмбаатар: Дэлхийн худалдааны дайны эрсдлээс Монголыг худалдааны х… 2025/04/10
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ 2025/04/10
Хүүхэд шуугисан их өргөөний эзэд “Дурсамж уулзалт” хийлээ 2025/04/10
“In Da Huree” тоглолт болно 2025/04/10
“UB food”: Өнөөдөр Гандантэгчинлэн хийдийн лам нар ширмэн тогоонд гури… 2025/04/10
Улаанбаатарт 12 хэм дулаан байна 2025/04/10
Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн 2025/04/09
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөн… 2025/04/09
Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа 2025/04/09
Мартин Чунгонг: Монгол Улсын Их Хурал хүн төвтэй хууль, эрх зүйн орчны… 2025/04/09
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/04/09
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 2025/04/09
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна 2025/04/08