Шинэ эрч хүч, шинэлэг сэтгэлгээгээр манлайлагч хороод


МАН-ын удирдах зөвлөлийн 2019 оны аравдугаар сарын 14-ний өдрийн Намын анхан шатны байгууллага байгуулах тухай 02 дугаар тогтоолын дагуу   дүүргийн хүн амын байршил гишүүдийн тоо, сонгогчдын тоотой уялдуулан, дүүргийн намын хороо, Нэгдүгээр хорооны намын хороо, Хоёрдугаар хорооны намын хороо, намын хороо тус бүр хоёр үүртэй, үүр тус бүр нь гурван хэсэгтэй байхаар шинэчлэн зохион байгуулагдлаа.

Багахангай дүүргийн МАН-ын хорооны Нэгдүгээр хорооны намын хороо нь 
/111 дүгээр үүр /1989 оны наймдугаар сарын 8-ны өдрийн Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 126 дугаар зарлигаар Төв аймгийн Багахангай хороо байгуулагдсан ба Багахангай хорооны нутаг дэвсгэрт Материал, техникийн хангамж үйлчилгээний ашиглалтын өмнөх захиргаа байгуулдсанаар дүүргийн МАХН-ын үүх түүх эхэлсэн. 
 1989 оны наймдугаар сард тухайн үеийн Материал техникийн хангамжийн нэгдлийг түшиглэн  МАХН-ын үүр байгуулагдсан бөгөөд үүрийн даргаар  Материал техникийн хангамжийн нэгдлийн Нэгдүгээр орлогч дарга Б.Дөшчулуун, товчооны гишүүнээр  Д.Баатар, Н.Чимэддавга, Д.Дашдондог, Л.Төмөрхүү нар сонгогдон ажиллаж байсан. 1990 оны арванхоёрдугаар сарын 26-нд  Багахангай  хорооны  МАХН-ын үүр хуралдан  үүрийн даргаар  Ц.Батбаярыг сонгосон байна.

Н.Нямзав даргатай Нэгдүгээр хорооны намын хороо
Багахангай дүүргийн МАН-ын хорооны Хоёрдугаар хорооны намын хороо нь /112-р үүр/  1981 оны аравдугаар сард УБТЗ-ын Зам ашиглалт холбооны аж ахуйнуудын намын хорооны дарга С.Додной, Шугам зам хариуцсан намын үүрийн дарга, Мааньт өртөөний дарга Дашням нар 510 дугаар зөрлөгийн замчид, хөдөлгөөнчидтэй уулзалт зохион байгуулж,  шугам замын намын үүрийн харьяа МАХН-ын (тухайн үеийн) хэсгийг байгуулж, намын хэсгийг вагоны мастер Д.Пунцаг-Осороор удирдуулах шийдвэр гаргасан байдаг. Тухайн үед МАХН-ын (тухайн үеийн) гишүүн Д.Пунцаг-Осор,  вагон үзэгч Цагаан,  Д.Чанцал,  Д.Цэрэндулам,  холбооны механик Б.Раднаа нар байжээ.  
Түүнчлэн 2010 оны арванэгдүгээр сард хуралдсан МАХН-ын 26 дугаар Их хурлаас нам уугуул нэрээ сэргээж,  МАН хэмээн нэрлэх болсны дагуу 2011 онд  дүүргийн намын хорооноос МАХН-ын (тухайн үеийн) гишүүдийн бат илэрхийллийг шинэчлэн МАН-ын бат илэрхийллийг намын гишүүдэд гардуулж, МАН-ын бодлого, үйл ажиллагааг идэвхтэй дэмжигч залуучуудаар эгнээгээ өргөтгөн, шинэ эрч хүч, шинэлэг сэтгэлгээгээр баяжуулж, нийгмийн бүхий л үйл явцад оролцон, дэмжлэг тусалцаа хэрэгтэй цэг салбар бүрт хүрч ажиллан манлайлан оролцож байна. 


М. Өсөхдэлгэр даргатай Хоёрдугаар хорооны намын хороо


Иргэдийнхээ амар тайван, аз жаргалтай амьдралын төлөө зүтгэгчид
Дүүргийн МАН-ын хороо нь 15 тэргүүлэгч,  хяналтын хорооны долоон гишүүн,  намын хорооны  37  гишүүн нийт  590 гаруй гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн  намын байгууллага юм.  
МАН-ын мөрийн хөтөлбөр, бодлого, шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэхэд намдаа туслах чиглэлээр намын  гишүүд дэмжигчдийг эгнээндээ нэгтгэсэн, нийгэмд үйлчилдэг ашгийн бус төрийн бус байгууллагуудын салбар зөвлөлүүд байгуулагдаж дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 
1990, 1998, 2002, 2015 онд намын дэргэдэх төрийн бус байгууллагууд журмын дагуу байгуулагдлаа. АСЗХ буюу Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны салбар 1998 онд байгуулагдаж тэргүүнээр  Б.Ариунзаяа,  АСЭХ буюу  Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн  салбар холбоо  2002 онд байгуулагдаж, тэргүүнээр нь  Д.Оюунгэрэл, Ахмадын холбоо нь 1990 онд байгуулагдан анхны тэргүүнээр Н.Чимэддагва, Нийгмийн ардчилал Монголын оюутны  холбоо нь 2015 онд байгуулагдаж, тэргүүнээр Б.Батзориг сонгогдон  ажиллаж байсан. Мөн 2007 онд дүүргийн Зүүний хүчний холбоо байгуулагдаж тэргүүнээр И.Батнасан сонгогдон, ажиллаж байсан билээ.      
Өдгөө  Багахангай дүүргийн Социал демократ Монголын ахмадын холбооны салбар холбооны даргаар Л.Цэцгээ, Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн  холбооны салбар холбооны даргаар Х.Цогцэцэг, Социал демократ Монголын залуучуудын холбооны салбар холбооны даргаар Б.Батзориг,  Социал демократ Монголын оюутны  холбооны салбар холбооны даргаар А.Алтантулга нар ажиллаж байна. 
Багахангай дүүргийн МАН-ын байгууллага нь  Монгол Улсын төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага, УИХ болон орон нутгийн ИТХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд иргэд олон нийтийнхээ итгэл найдварыг хүлээн удаа дараа ялалт байгуулж байсан. МАН-аас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүд,  нийслэлийн болон дүүргийн  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, дүүрэг, хороодын Засаг дарга, МАН-ын гишүүд, дэмжигч бүхний хичээл зүтгэл, санал санаачилгаар Багахангай дүүрэг өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, иргэд нь ажлын байр, орлоготой, том зорилго, хүсэл мөрөөдөлтэй, дүүргийнхээ их бүтээн байгуулалт,  шинэ хөгжил цэцэглэлт,  иргэдийнхээ амар тайван, аз жаргалтай, сайн сайхан амьдралын төлөө хамтдаа зүтгэж, урагшлан тэмүүлж байна.


Л. Цэцгээ даргатай Социал демократ Монголын ахмадын холбооны салбар холбоо

Х. Цогцэцэг даргатай Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны салбар холбоо

Б.Батзориг даргатай Социал демократ Монголын залуучуудын холбооны салбар холбоо

А. Алтантулга даргатай Социал демократ Монголын оюутны холбооны салбар холбоо

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24632/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж бай… Өчигдөр
Н.Учрал: Амьдрахад ая тухтай “Ухаалаг дүүрэг”-ийг цогцлоохын төлөө ажи… Өчигдөр
Их хурал иргэдийнхээ саналыг хүлээн авч, ард олон алдагдсан ордуудынха… Өчигдөр
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна! Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох Ерөнхийлөгч… 2025/04/10
“Халуун бороо” нээлтээ хийнэ 2025/04/10
Ж.Эрхэмбаатар: Дэлхийн худалдааны дайны эрсдлээс Монголыг худалдааны х… 2025/04/10
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ 2025/04/10
Хүүхэд шуугисан их өргөөний эзэд “Дурсамж уулзалт” хийлээ 2025/04/10
“In Da Huree” тоглолт болно 2025/04/10
“UB food”: Өнөөдөр Гандантэгчинлэн хийдийн лам нар ширмэн тогоонд гури… 2025/04/10
Улаанбаатарт 12 хэм дулаан байна 2025/04/10
Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн 2025/04/09
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөн… 2025/04/09
Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа 2025/04/09
Мартин Чунгонг: Монгол Улсын Их Хурал хүн төвтэй хууль, эрх зүйн орчны… 2025/04/09
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/04/09
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 2025/04/09
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна 2025/04/08