Буриадын Засгийн газрын тэргүүн Улаанбаатар хотод айлчилна


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын урилгаар Буриадын Бүгд найрамдах улсын Засгийн газрын тэргүүн Алексей Цыденов Улаанбаатарт хотод айлчлах гэж байна.

 Айлчлалын хүрээнд тэрбээр Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-аас манай улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Алексей Евсиков нартай уулзана.

 -Улаанбаатар хот зөвхөн Монгол Улсын нийслэл төдийгүй тус улсын хөгжлийн төв нь юм. Бид тус хоттой хамтран ажиллах шинэ  хэтийн төлөвийг харж байна. Ерөнхийдөө  бид, Монгол Улстай байнгын хамтын ажиллагаатай ажиллаж байна.  Олон салбарт нягт уялдаа холбоотой ажиллаж байна. Эдийн засгийн хувьд  худалдааны хэмжээ болоод харилцан хөрөнгө оруулалт ч нэмэгдэж байна. Мөн нийгмийн салбарт олон чиглэлд хамтран ажиллаж байна. Тухайлбал  орос хэлний багш нарыг  бэлтгэж  байна. Цаашид ч монголын багш нарыг бэлтгэх ажилд хамтран ажиллана. Уг төслийг хэрэгжүүлэх механизмыг хамт олонтойгоо ярилцаж  байна. Ерөнхийдөө, айлчлалын хөтөлбөр  шахуу байна. Бидний хамтын ажиллагаа илүү бэхжинэ гэж найдаж байна гэж Алексей Цыденов хэллээ. 

 Түүнчлэн, Буриадын тэргүүн Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ой манай хоёр орныг нэгтгэж байгааг онцолсон байна. Энэхүү үйл ажиллагааны  хүрээнд зориулан Засайн толгой дох Зөвлөлтийн дайчдын хөшөөнд  цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Бээжингийн төв дэх 700 жилийн түүхтэй эртний хот Өчигдөр
Эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлыг сайжруулна Өчигдөр
Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчин чадалтай… Өчигдөр
Нийслэлийн 18 байршилд олон түвшний уулзвар барина 2025/04/03
Өрхийн эмнэлгүүдийг яамны харьяанд оруулах санал хэлэв 2025/04/03
Дүүрэг, хороодын Засаг дарга нартай сар болгон уулзаж, санал солилцоно 2025/04/03
УИХ: АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилов 2025/04/03
​ АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилох асуудлыг хэлэлцэж байна 2025/04/02
Сангийн сайд Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долл… 2025/04/02
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо 2025/04/02
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хи… 2025/04/02
“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно 2025/04/02
Ерөнхий сайд АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилох асуудлыг танил… 2025/04/02
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 2025/04/02
Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаар сайдын мэдээллийг сонслоо 2025/04/01
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Иргэдээ сонсъё” уулзалтад оролцлоо 2025/04/01
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 2025/04/01
Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажил… 2025/03/31
Дуурийн хатан хаан 2025/03/31
Доктор Л.Түдэвийн долоон үг... 2025/03/31