Б.Жавхлан: Н.Алтанхуяг таны тавьсан өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлж байна



УИХ-ын чуулганы үдээс хойшх нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын мэдээллийг сонслоо. Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийв. Дараагаар нь гишүүдийн асуултад хариулж байна. Сангийн сайд Б.Жавхлан Н.Алтанхуяг гишүүний асуултад хариулахдаа Тэрбээр: 

-Нөхөр Н.Алтанхуяг гишүүн сандарч эхэлж байна. Миний танилцуулсан мэдээлэл дотор зөрүүтэй нэг ч тоо, үсэг байхгүй. Та бүхэнд тарааж өгсөн материалуудтай яв цав нийцнэ. Та ерөөсөө сандрах хэрэг байхгүй. 

Өнөөдөр Хөгжлийн банкин дээр байгаа 3.2 их наяд төгрөгийн 1.8 их наяд нь чанаргүй зээл. Үүний 1.5 их наядыг нь та өгсөн, нөхөр Н.Алтанхуяг. 2012 оны арванхоёрдугаар сарын 15-ны 175 дугаар тогтоол энд  байж байна. Бондын зарцуулалтын шийдвэрийг гаргадаг Бодлогын зөвлөлийн дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэж та мөн биз дээ. Норовын Алтанхуяг гэж та мөн биз дээ, буцаад Алтантуяа болоогүй биз дээ. 

Таны шийдвэртэй бүх баримт, материалууд чинь одоо Хөгжлийн банкин дээр байж байна. Үүнийг одоо бүгдийг нь нэг бүрчлэн үзүүлэхэд ч бэлэн. Танд дахиж материал шаардлагатай бол таны бүх шийдвэрийг авчирч өгье. 

Одоо Хөгжлийн банкин дээр байгаа Чингис бондын эх үүсвэрээр зээл өгсөн 1.5 их наяд төгрөгийн чанаргүй зээлийг та энэ зөвлөлөөрөө шийдвэр гаргаж өгүүлсэн. 

Таны гаргасан шийдвэрийн дагуу Хөгжлийн банк зөвхөн гэрээ байгуулах үүрэгтэй явж байсан. Та одоо сандраад хэрэггүй.Одоо та Монгол Улсын өр, зээлийн асуудлаар шударга хүн болж ярих эрх байхгүй. 

Таны тарьсан балгийг, таны тавьсан өрийг өнөөдөр энэ үе төлж байна. Та тухайн үедээ "Өр тавиад байя, үр хүүхдүүд маань төлчихнө биз" гэж шударга хэлж байсан. Одоо яг тэр чинь болж байна. 

Ирэх  арванхоёдугаар сард Чингис бондын өрийн 136 сая ам.долларыг барагдуулснаар  дуусаж байна. Гэтэл Чингис бондын нэг тэрбум нь чанаргүй зээл болоод Хөгжлийн банкин дээр байна. Бодит байдал ийм байна. Та энэ үнэнээс хаашаа ч зугатаах аргагүй, сандраад ч хэрэггүй.


Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар маш хүнд Хөгжлийн банкийг хүлээж авсан. Үндсэндээ Хөгжлийн банк дампуурсан, тухайн үед шалгасан материалууд нь ч байхгүй, хэдий хэмжээний чанаргүй зээлтэй, ямар банк хүлээж авснаа ч бид мэдэхгүй байсан. Жил хагасын хугацаанд бид нэлээдгүй арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Үр дүн гарч байгаа.

Өөрийн хөрөнгө нь ” 0”болсон банкийг бид хүлээж аваад жилийн хугацаанд 800-гаад тэрбум төгрөг төлүүллээ. Жил хагасын өмнө бид энэ банкийг хүлээж авахад “Самурай”, “Евро” бонд төлөх манатай байсан. Өнөөдөр харин бид “Самурай” бондоо хугацаанаас нь өмнө төлж байна. Бид өнөөдрөөс “Самурай” бондыг төлөхөд ч бэлэн болсон.

Бондын эргэн төлөлт болон Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал яригдаад эхлэхэд хүмүүс их сандардаг юм. Гадна тал АН-ын бонд, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед гаргасан бонд, Ардын намын Засгийн газрын үед гаргасан бонд гэж ярьдаггүй. Монгол Улсын Засгийн газрын бонд л гэж ярьдаг. Тийм учраас бид хойтон энэ бондуудыг хариуцлагатайгаар төлөх ёстой. Ийм учраас  Н.Алтанхуягийн үед гаргасан “Чингис” бондын  136 сая ам.долларын сүүлийн төлөлтийг ирэх арванхоёрдугаар сарын 5-нд хийнэ. Ингээд “Чингис” бонд гадна талдаа төлбөр нь дуусна, дотор талдаа чанаргүй зээлтэй үлдэнэ. Би танд нэг зүйл уншиж танилцуулъя.

2013 оны гуравдугаар сарын 02-ны өдрийн  Засгийн газрын 76 дугаар тогтоол:

 “Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүлэх тухай...

... 2 дугаар зүйл: Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, суурьшлын бүсийн хэсэгчилсэн төлөвлөгөө, зөвлөх үйлчилгээнд 2013 онд шаардагдах 14 тэрбум төгрөгийг зохих журмын дагуу санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны ТУЗ, н.Шинэбаатарт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг” гэжээ. 

Ийм олон арван тогтоол бий хэмээв. 

Э.Сонор


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 1 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 4 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 4 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 4 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 4 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 4 цагийн өмнө
SDY Calling you... 4 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 4 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 5 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 5 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 5 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22