МАН-ын Улс төрийн бодлогын газрын дарга Ж.Ган-Эрдэнээр ахлуулсан баг өнөөдөр Булган аймагт ажиллаж байна. Тус бага Шинэ зуун-дэвшилтэт бодлого сургалтыг нээж, МАН-ын 30 дахь Их хурлын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлогыг таниулах, хүний эрхийн орчныг сайжруулах, авлигын эсрэг дэвшилтэт бодлогыг таниулах юм.
Булган аймгийн сургалтыг МАН-ын Улс төрийн бодлогын газрын дарга Ж.Ган-Эрдэнэ нээжээ. Тэрбээр МАН-ын бодлого, үйл ажиллагаа, Социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлого, Авлигын эсрэг дэвшилтэт бодлого, Цахим нам – 2.0 зэрэг намаас хийж хэрэгжүүлж буй томоохон ажлуудын талаар мэдээлэл өгсөн байна.
МАН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас 30 дахь Их хурлын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлогыг таниулах, хүний эрхийн орчныг сайжруулах, авлигын эсрэг дэвшилтэт бодлогыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, намын гишүүд, дэмжигчдийг чадавхжуулах, хүний эрхийн манлайлагчдыг бэлтгэх зорилготойгоор “Шинэ зуун-дэвшилтэт бодлого” сургалтыг зохион байгуулж байгаа юм..
Энэ удаад 15 аймгийн 236 суманд хүрч ажиллахаар нийтдээ 79 баг орон нутагт ажиллаж байна.
Энэ сарын 7-12-ны өдрийг дуустал үргэлжлэх энэ удаагийн сургалтын аймгийн төвүүд ажиллах багуудыг МАН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас намын Нарийн бичгийн дарга нар болон Газрын дарга нар ахлах бол сумдад хүрч ажиллах багуудыг 30 дахь Их хурлаас сонгогдсон намын Бага хурлын гишүүд ахалж ажиллаж байна.