МАН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас 30 дахь Их хурлын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлогыг таниулах, хүний эрхийн орчныг сайжруулах, авлигын эсрэг дэвшилтэт бодлогыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, намын гишүүд, дэмжигчдийг чадавхжуулах, хүний эрхийн манлайлагчдыг бэлтгэх зорилготойгоор “Шинэ зуун-дэвшилтэт бодлого” сургалтыг зохион байгуулж байгаа билээ. Энэ удаад 15 аймгийн 236 суманд хүрч ажиллахаар нийтдээ 79 баг орон нутагт ажиллаж байна.
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдаар ахлуулсан баг өнөөдөр Дундговь аймагт ажиллаж, Шинэ зуун-дэвшилтэт бодлого сургалтыг нээв. Нээлтийн хэмжээнд тус аймгийг төлөөлсөн Бага хурлын гишүүд, аймгийн намын хорооны гишүүд дэмжигчид оролцлоо. Дундговь аймгийн сургалтыг МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд нээж, Намын бодлого, үйл ажиллагаа, Социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлого, Авлигын эсрэг дэвшилтэт бодлого, Цахим нам – 2.0 зэрэг намаас хийж хэрэгжүүлж буй томоохон ажлуудын талаар мэдээлэл өглөө. Дундговь аймаг 15 сумтай бөгөөд нийтдээ таван баг тус бүртээ гурван сумдаар сургалт, уулзалтаа хийх юм.
“Шинэ зуун-Дэвшилтэд бодлого” таван чиглэл, 25 зүйл бүхий намын хөтөлбөрийг шинэчлэн баталсан. 30 дахь Их хурлын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, дэвшүүлсэн хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэх ажлууд үе шаттайгаар амжилттай хэрэгжиж байна.
Сургалт энэ сарын 7-12-ны хооронд үргэлжилнэ.
Н.Нягт