МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатараар ахлуулсан баг өнөөдөр Дорноговь аймагт ажиллаж, Шинэ зуун-дэвшилтэт бодлого сургалтыг нээлээ. Нээлтийн арга хэмжээнд тус аймгийг төлөөлсөн Бага хурлын гишүүд, аймгийн намын хорооны гишүүд дэмжигчид оролцлоо. Дорноговь аймгийн сургалтыг МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар нээж, Намын бодлого, үйл ажиллагаа, Социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлого, Авлигын эсрэг дэвшилтэт бодлого, Цахим нам – 2.0 зэрэг намаас хийж хэрэгжүүлж буй томоохон ажлуудын талаар мэдээлэл өглөө.
МАН-наас 30 дахь Их хурлын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлогыг таниулах, хүний эрхийн орчныг сайжруулах, авлигын эсрэг дэвшилтэт бодлогыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, намын гишүүд, дэмжигчдийг чадавхжуулах, хүний эрхийн манлайлагчдыг бэлтгэх зорилготойгоор “Шинэ зуун-дэвшилтэт бодлого” сургалтыг зохион байгуулж байгаа юм.
Шинэ зуун-дэвшилтэт бодлого сургалт энэ сарын 7-12-ныг хүртэл үргэлжилнэ.
Н.Нягт