Архангай аймагт Шинэ зуун-дэвшилтэт бодлого сургалтыг нээв


МАН-ын  Технологи, иннновацийн газрын дарга Н.Жавхлангаар  ахлуулсан баг өнөөдөр  Архангай аймагт  ажиллаж, Шинэ зуун-дэвшилтэт бодлого сургалтыг нээв. Сургалтын нээлтэд Архангай аймгийн МАН-ын хорооны дарга Б.Цэрэннадмид нар болон тус аймгаас сонгогдсон МАН-ын Бага хурлын гишүүд, аймгийн МАН-ын хорооны гишүүд, дэмжигчид оролцлоо. Архангай аймгийн сургалтыг МАН-ын Технологи, инновацийн газрын дарга нээж, намын бодлого, үйл ажиллагаа, социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлого, Авлигын эсрэг дэвшилтэт бодлого, Цахим нам – 2.0 зэрэг намаас хийж хэрэгжүүлж буй томоохон ажлуудын талаар мэдээлэл өгсөн байна. 

Архангай аймгийн 18 суманд таван баг бүсчлэн тойрч, сургалт, уулзалтууд зохион байгуулах юм. 

МАН-ын 30 дахь Их хурлаараа , социал демократ үзэл баримтлалтай нам болохоо зарлаж, Шинэ зуун-дэвшилтэд бодлого намын хөтөлбөрийг шинэчлэн баталсан билээ. МАН-ын 30 дахь Их хурлын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлогыг таниулах, хүний эрхийн орчныг сайжруулах, авлигын эсрэг дэвшилтэт бодлогыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, намын гишүүд, дэмжигчдийг чадавхжуулах, хүний эрхийн манлайлагчдыг бэлтгэх зорилготойгоор Шинэ зуун-дэвшилтэт бодлого сургалтыг энэ сарын 7-12-ны өдрүүдэд зохион  байгуулж  байгаа юм. Сургалтыг 15 аймгийн 236 суманд хүрч зохион байгуулахаар МАН-ын Нарийн бичгийн дарга, Газрын дарга болон Бага хурлын гишүүдээс бүрдсэн 79 баг орон нутагт ажиллаж байна.



Н.Нягт




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж бай… Өчигдөр
Н.Учрал: Амьдрахад ая тухтай “Ухаалаг дүүрэг”-ийг цогцлоохын төлөө ажи… Өчигдөр
Их хурал иргэдийнхээ саналыг хүлээн авч, ард олон алдагдсан ордуудынха… Өчигдөр
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна! Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох Ерөнхийлөгч… 2025/04/10
“Халуун бороо” нээлтээ хийнэ 2025/04/10
Ж.Эрхэмбаатар: Дэлхийн худалдааны дайны эрсдлээс Монголыг худалдааны х… 2025/04/10
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ 2025/04/10
Хүүхэд шуугисан их өргөөний эзэд “Дурсамж уулзалт” хийлээ 2025/04/10
“In Da Huree” тоглолт болно 2025/04/10
“UB food”: Өнөөдөр Гандантэгчинлэн хийдийн лам нар ширмэн тогоонд гури… 2025/04/10
Улаанбаатарт 12 хэм дулаан байна 2025/04/10
Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн 2025/04/09
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөн… 2025/04/09
Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа 2025/04/09
Мартин Чунгонг: Монгол Улсын Их Хурал хүн төвтэй хууль, эрх зүйн орчны… 2025/04/09
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/04/09
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 2025/04/09
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна 2025/04/08