НББХ: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов


Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, санг болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа

    Хуралдаанаар эхлээд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, санг болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.


    Гишүүдийн олонхийн саналаар Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийг, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Баярсайхан, Б.Бейсен, Ц.Идэрбэт, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Туваан нарын гишүүдийг томилж, тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад гишүүд олонхийн саналаар дэмжлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл сонсов

    Үргэлжлүүлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл сонслоо. Мэдээллийг Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан танилцуулав.


    Танилцуулгадаа, Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцод нэгдэж, УИХ-аас 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах, тэдний онцлог, чадварт нь тохирсон ажлын байраар хангах, үйлчилгээг сайжруулах чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна гээд хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд салбар дундын уялдаа холбоог хангах үүднээс 2016 оноос Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөл, яамдад дэд зөвлөл, аймаг, нийслэл, дүүрэгт салбар зөвлөл байгуулан ажиллуулж байна. Тус зөвлөлүүдэд яамд, холбогдох төрийн байгууллагын удирдах ажилтан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагын төлөөллийг  оруулж, оролцоог хангаж ирснийг тэмдэглэв.  

    Мөн, 0-16 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын орон тооны бус комисс 21 аймаг, 9 дүүрэгт ажиллаж байна. Үндэсний статистикийн хорооны 2021 оны жилийн эцсийн мэдээллээр Монгол Улсад нийт 106.1 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагийн 42.4 хувь нь төрөлхийн, 57.6 хувь нь олдмол шалтгаантай байна. Мөн 0-18 насны 11.8 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 11.6 мянга нь хараа, 8.4 мянга нь сонсгол, 4.0 мянга нь яриа, 21.0 мянга нь хөдөлгөөн, 20.4 мянга нь сэтгэц, 7.4 мянга нь хавсарсан, 33.3 мянга нь бусад хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. Хөдөлмөрийн насны 88512 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 13 мянга гаруй нь хөдөлмөр эрхэлж байгаа бол нийт хүүхдийн 7448 нь боловсролын үйлчилгээнд хамрагдаж байгааг танилцуулаад Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл өглөө.

    Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн талаар өгсөн мэдээлэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 2021 онд Улсын Их Хурлаар батлагдахад хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүйн ажлын байрны төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулахтай холбоотой өөрчлөлт орсон гээд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас ТББ-уудтай хамтран 2021 онд хийсэн судалгаагаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийгмийн даатгалын санд бүртгэлтэй 25-аас дээш ажилтантай 6511 байгууллагын  3242 аж ахуйн нэгж, байгууллага буюу 50 гаруй хувьд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтийн судалгаа хийхэд 9593 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулахаас 7256 иргэн ажиллаж байгаа буюу хуулийн хэрэгжилт аж ахуйн нэгж, байгууллагад 61 хувь, төрийн байгууллагад 59 хувийн хэрэгжилттэй байгаа дүгнэлт гарсныг танилцууллаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулаагүйн ажлын байрны төлбөрөөс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 2018 онд 1.1 тэрбум төгрөг төвлөрч байсан бол 2021 онд 11.5 тэрбум төгрөг болж өссөн байна.


Мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Ц.Туваан, С.Одонтуяа, Б.Жаргалмаа, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, хариулт авлаа.

Гишүүд, Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй асаргааны мөнгийг хүүхэд 18 нас хүртэл олгох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол эзэмшүүлэх чиглэлээр тогтолцооны өөрчлөлт хийх, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэхтэй холбогдуулан тодруулж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах чиглэлээр төрийн захиргааны байгууллагууд, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд хангалтгүй ажиллаж байна гээд төрийн байгууллагууд өөрсдөө хуулиа хэрэгжүүлчихээд дараа нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс хуулиа биелүүлэхийг шахаж, шаардах хэрэгтэй талаар хэлэв. Мөн  хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой өөрчлөлт хийж ажиллах талаар санал хэллээ.  

    Гишүүдийн асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан болон ажлын хэсгээс хариулт өгсөн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд шинэчилсэн найруулга хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан тул тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж төсөлд үндсэн асуудлаар шинээр 1 бүлэг, 3 зүйл нэмж, хуулийн 70 гаруй хувьд нь нэмэлт, өөрчлөлт орж буй талаар хариулав. Тэрбээр мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулан Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон холбогдох төр, төрийн бус байгууллагаар хэлэлцүүлж, өргөн барих бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Төсөлд нийтийн тээврийн хүртээмж, барилга байгууламж, авто зам, замын байгууламжийн хүртээмж, мэдээлэл, харилцаа холбооны хүртээмж, үйлчилгээний хүртээмж гэсэн 4 төрлийн хүртээмжтэй уялдсан харилцааг зохицуулах тусгаж байна гэв.  

    Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Б.Жаргалмаа нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг тоо баримтаас харахад төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэйгээс илүү олдмол шалтгаантай хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо өндөр байна. Тиймээс олдмол байдлаар хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах шаардлагатай талаар байр сууриа илэрхийлж, үг хэллээ.


    Хэлэлцэж буй асуудлын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга П.Анужин төрийн захиргааны болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэрхэн ажиллуулж байгаа тоо баримтыг бодитой гаргаж, хэрэгжилтэд хяналт тавих, хөгжлийн бэрхшээлийн талаар нийгмийн хандлагыг өөрчлөх соёл гэгээрлийн ажлыг идэвхжүүлэх тал дээр онцгойлон анхаарах, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр тэтгэмжийн талаар судалгаа хийж, нэмэгдүүлэх талаар хэлж буй Байнгын хорооны гишүүдийн үгийг ажил хэрэг болгож ажиллах талаар байр сууриа илэрхийлэв. Үүгээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 4 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 7 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 7 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 7 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 7 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 7 цагийн өмнө
SDY Calling you... 7 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 8 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 8 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 8 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 8 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22