Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, улсын аварга О.Хангай үзүүрлэлээ


Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулан Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 98 жилийн ойг тохиолдуулан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр (2022.11.26) Монгол бөхийн өргөөнд боллоо.


Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 98 жилийн ойн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааныг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар, Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар болон албаны бусад хүмүүс үзэж сонирхлоо.

Ингээд Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ой, Монгол бахархлын өдөр болон Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 98 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосноос улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, улсын аварга О.Хангай үзүүрлэлээ.



Харин их шөвөгт улсын заан Б.Бат-Өлзий, улсын начин Ж.Ням-Эрдэнэ нар үлдэв. Тэгвэл дунд шөвөгт улсын харцага Н.Золбоо, Ц.Мөнхбаяр, Ц.Бямба-Отгон, улсын начин Г.Ганжад нар үлджээ.

Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 98 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд түрүүлж үзүүрлэсэн болон их шөвөгт шалгарсан бөхчүүдэд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар бай шагнал гардуулж, баяр хүргэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“UB food”: Өнөөдөр Гандантэгчинлэн хийдийн лам нар ширмэн тогоонд гури… 50 минутын өмнө
Улаанбаатарт 12 хэм дулаан байна 2 цагийн өмнө
Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн 19 цагийн өмнө
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөн… 19 цагийн өмнө
Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа 21 цагийн өмнө
Мартин Чунгонг: Монгол Улсын Их Хурал хүн төвтэй хууль, эрх зүйн орчны… Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт 17 хэм дулаан байна Өчигдөр
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна Өчигдөр
“UB food” фестиваль болж байна Өчигдөр
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Дархан-Уул аймгийн шүүхи… 2025/04/08
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нар Британийн парламент дахь ОУПХ-той х… 2025/04/08
Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна 2025/04/08
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/04/08
УИХ-ын гишүүн Б.Уянга эрдэс баялгийн салбарын оюутнуудад туршлагаасаа … 2025/04/07
МАН: Хөгжлийн стратеги AGENDA-2.0 хөтөлбөрийг танилцуулж эхэллээ 2025/04/07
​ “1984” постдрамын жүжиг дахин тайзнаа 2025/04/07
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр гурван удаа тендер зарласа… 2025/04/07
Гамшиг, аюулт үзэгдлийн үед үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх хөрөнг… 2025/04/07
Аюулт үзэгдэл, ослын 153 удаагийн дуудлага бүртгэгдлээ 2025/04/07