Монголын жүдогийн хоёр шилдэг дасгалжуулагч олон улсын жүдо бөхийн холбооны академийг төгсжээ. Тэд жүдогийн ОУХМ, "Тэргүүн" дэвжээний дасгалжуулагч, олон улсын шүүгч Л.Лувсандэмбэрэл, "Боржин төв" дэвжээний дасгалжуулагч, олон улсын шүүгч Д.Алтантуяа нар юм.
Тэд IJF-гийн академийг төгссөн Монголын анхны дасгалжуулагчид болсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт Турк улсад практикын шалгалтаа амжилттай өгчээ.
Н.Нягт