Жюүрёод Оошёома П.Дэлгэрбаяр, макүшитад Тамашёохо Э.Энхманлай манлайллаа


Б.Зул

Японы мэргэжлийн сүмо бөхийн 2022 оны сүүлчийн тэмцээн болох Кюүшюү башё өндөрлөлөө.  Тэмцээн тун өрсөлдөөнтэй өрнөсөн. Башёгийн эхний 11 өдрийн байдлаар Хоошёорюү С.Бямбасүрэн тэргүүлж байсан ч гурав дараалан унаад анхны түрүүгээ хүртэх боломжоо алдав. Сүүлийн өдөр маэгашира Такаясү 11 даваатай тэргүүлж, озэки Такакэйшёо, маэгашира Аби нар 10 даваатай нэхэж явлаа. Такаясү нэг давахад л түрүүлнэ. Гэвч тэр Абид унаж, Такакэйшёо давснаар гурван бөхийн даваа тэнцэж, хоорондоо дахин барилдахаар болсон. Сугалаа сугалахад эхлээд Аби Такаясүтай барилдлаа. Аби золголт дээр зайлж, Такаясү уналаа. Унаад зогсохгүй гэмтэж, дохёг орхисон. Аби озэки Такакэйшёог ч унагааснаар анх удаа түрүү бөхөд олгодог эзэн хааны цом өргөх нь тэр. Тэрээр долдугаар сард тохой, өвдгөндөө мэс засал хийлгэн, Намрын тэмцээнийг өнжсөн. Эргэж ирээд л шууд Эзэн хааны цомыг өргөсөн нь энэ. Озэки Шёодай цолоо алдаж, ирэх тэмцээнд сэкивакэ цолтой барилдана. Монгол бөхчүүдийн хувьд жюүрёод  Оошёома П.Дэлгэрбаяр, макүшитад Э.Энхманлай түрүүлсэн амжилттай.

Арваннэгдүгээр сарын тэмцээний тусгай шагналтнууд

Шүкүншёо-Гарамгай барилдааны шагнал: Маэгашира 1-Такаясү 12:3

Кантошёо-Дайчин барилдааны шагнал: Маэгашира 9-Аби 12:3

Гиношёо-Уран барилдааны шагнал: Сэкивакэ Хоошёорюү С.Бямбасүрэн 11:4

Монгол бөхчүүд

Ёкозүна Тэрүнофүжи - гэмтэл

Сэкивакэ Хоошёорюү  11:4

Комүсүби Тамаваши 6:9

Комүсүби Кирибаяма 8:7

М-2 Ичиножёо 4:11

М-10 Чиёошёома 7:8

М-14 Азүмарюү 7:8

Жюүрёо

Б-3 Миторюү Б.Төрболд 9:6

З-6 Хокүсэйхо Э.Даваанинж 10:5

Б-9 Дайшёохо Ч.Шижирбаяр 8:7

Б-12 Оошёоүма П.Дэлгэрбаяр 11:4

Макүшита

З-9 Дэванорюү Т.Тэмүүлэн 4:3

З-12 Хокүтэнкай Г.Сүхбат 2:5

З-23 Тамашёохо Э.Энхманлай 7:0

Б-39 Хокүтомарү Н.Чинзориг 5:2

З-45 Араүма Б.Төртогтох 4:3

Санданмэ

Б-2 Токисоүма Б.Анхбаяр 3:4

Б-7 Саданохикари Д.Наранцогт 5:2

Б-21Котокэнрюү Г.Билгүүн 3:4


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“UB food”: Өнөөдөр Гандантэгчинлэн хийдийн лам нар ширмэн тогоонд гури… 50 минутын өмнө
Улаанбаатарт 12 хэм дулаан байна 2 цагийн өмнө
Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн 19 цагийн өмнө
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөн… 19 цагийн өмнө
Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа 21 цагийн өмнө
Мартин Чунгонг: Монгол Улсын Их Хурал хүн төвтэй хууль, эрх зүйн орчны… Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт 17 хэм дулаан байна Өчигдөр
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна Өчигдөр
“UB food” фестиваль болж байна Өчигдөр
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Дархан-Уул аймгийн шүүхи… 2025/04/08
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нар Британийн парламент дахь ОУПХ-той х… 2025/04/08
Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна 2025/04/08
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/04/08
УИХ-ын гишүүн Б.Уянга эрдэс баялгийн салбарын оюутнуудад туршлагаасаа … 2025/04/07
МАН: Хөгжлийн стратеги AGENDA-2.0 хөтөлбөрийг танилцуулж эхэллээ 2025/04/07
​ “1984” постдрамын жүжиг дахин тайзнаа 2025/04/07
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр гурван удаа тендер зарласа… 2025/04/07
Гамшиг, аюулт үзэгдлийн үед үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх хөрөнг… 2025/04/07
Аюулт үзэгдэл, ослын 153 удаагийн дуудлага бүртгэгдлээ 2025/04/07