Шөвгийн наймд өрсөлдөх дөрвөн баг тодорлоо


Б.Зул

“Катар-2022” хөлбөмбөгийн дэлхийн аваргын хасагдах шатанд буюу шилдэг 16-д ДАШТ-ий түүхэнд анх удаа бүх тивийн төлөөлөл үлдсэн билээ. Тэгвэл эхний хоёр тоглолтын дараа Хойд Америкийн төлөөлөл үлдсэнгүй. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон найман багийн дөрвөн тоглолтыг тоймлон хүргэе.

Нидерланд 3:1 АНУ

Хэсгийн шатанд нэг ч хожигдоогүй хоёр багийн тоглолтын 10 дахь минутад гоол орж “Нисдэг голландууд” тэргүүлж эхэлсэн. Гоолын эзэн нь Мемфис Депай бөгөөд гурван ДАШТ-д гоол оруулсан цөөн тоглогчдын нэг болов. Харин эхний үе дуусахаас өмнө Блинд өрсөлдөгчийнхөө хаалгыг мялааснаар хожлоо бараг бат болгосон. Хүнд байдалд орсон АНУ-ын хоёрдугаар үеийн сэлгээ ашгаа өгч Хажи Райт 76 дахь минутад тооны харьцааг ойртуулав. Гэвч үүнээс ердөө таван минутын дараа хоёр гоолын дамжуулалт өгсөн Дензел Дөмфрайс гоол оруулснаар Нидерланд хожлоо. 2018 оны ДАШТ-ийг өнжөөд байсан Нидерландын шигшээ шөвгийн наймд шалгарлаа.

Аргентин 2:1 Австрали

Аргентины довтолгоог нягт хамгаалалтаараа зогсоох зорилготой “Ногоон тив”-ийнхний тактик тоглолт 35 минут л үргэлжиллээ. Замналынхаа 1000 дахь тоглолтод оролцож буй Лионел Месси эхний гоолыг энэ мөчид оруулсан бөгөөд түүний ДАШТ-ий хасагдах шатанд оруулсан анхны гоол байв. Гоол оруулсан аргентинчууд хамгаалахаар шийдэж таван хамгаалагчтай хувилбар руу шилжсэн бөгөөд 57 дахь минутад Австралийн хамгаалагчид алдаа гаргаж Жулиан Альварес тооны харьцааг холдуулсан. Харин австраличууд 77 дахь минутад тооны харьцааг ойртуулсан. Крейг Гүүдвиний цохисон бөмбөг Энцо Фернандесийн биед ойж Аргентины хаалганд орсон. Гэхдээ энэ тоглолтын гоол байжээ. Аргентин шөвгийн наймд Нидерландтай тоглоно.

Франц 3:1 Польш

Дэлхийн аварга Францын “гурван өнгөтнүүд” Левандовский Польшийг төвөггүй хожиж, таамаг ёсоор шөвгийн наймд үлдлээ. Уг тоглолтод хашир Жиру нэг, 18-тайдаа хойд хөршид гялалзсан Мбаппе дубль толилуулав. Ингэснээр Мбаппе дэлхийн аваргын мэргэн буучдын жагсаалтыг таван гоолтойгоор ганцаараа итгэл төгс тэргүүлж эхэлсэн. Харин тоглолтын нэмэлт цаг дуусах мөчид Левандовски нэр төрийн ганц гоолыг оруулснаар тоглолт дууслаа.


Англи 3:0 Сенегал

Уг тоглолтод Хэндерсон, Кэйн, Сака нар гоолдлоо. Гол тоглогчдын нэг Стерлинг гэр бүлийн асуудлаас шалтгаалж нутаг буцсан ч англичууд Африк тивийн төлөөллийг ялахад асуудал байсангүй. Английн шигшээ баг энэ дэлхийн аваргад ганц ч шар хуудас аваагүй байгаа цорын ганц баг юм. Сененалын хувьд багийн гол үүрэг гүйцэтгэгч Идрисса Гуйе энэ тоглолтыг шар хуудасны шийтгэлийн улмаас өнжсөн нь Сенегалын тоглолт, тактикт нөлөөлжээ. Ийнхүү шөвгийн наймд Франц-Англи гэсэн бас нэг супер тулаан болох нь.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“UB food”: Өнөөдөр Гандантэгчинлэн хийдийн лам нар ширмэн тогоонд гури… 16 минутын өмнө
Улаанбаатарт 12 хэм дулаан байна 1 цагийн өмнө
Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн 18 цагийн өмнө
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөн… 18 цагийн өмнө
Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа 20 цагийн өмнө
Мартин Чунгонг: Монгол Улсын Их Хурал хүн төвтэй хууль, эрх зүйн орчны… Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт 17 хэм дулаан байна Өчигдөр
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна Өчигдөр
“UB food” фестиваль болж байна Өчигдөр
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Дархан-Уул аймгийн шүүхи… Өчигдөр
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нар Британийн парламент дахь ОУПХ-той х… Өчигдөр
Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна Өчигдөр
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/04/08
УИХ-ын гишүүн Б.Уянга эрдэс баялгийн салбарын оюутнуудад туршлагаасаа … 2025/04/07
МАН: Хөгжлийн стратеги AGENDA-2.0 хөтөлбөрийг танилцуулж эхэллээ 2025/04/07
​ “1984” постдрамын жүжиг дахин тайзнаа 2025/04/07
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр гурван удаа тендер зарласа… 2025/04/07
Гамшиг, аюулт үзэгдлийн үед үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх хөрөнг… 2025/04/07
Аюулт үзэгдэл, ослын 153 удаагийн дуудлага бүртгэгдлээ 2025/04/07