“Майкрософт” Үйлдвэрчний эвлэлтэй болжээ


АНУ-ын технологийн аварга “Майкрософт” компанийн салбар “ZeniMax” студийн ажилчид Үйлдвэрчний эвлэл байгуулах хүсэлт гаргасныг удирдлагууд хүлээн  зөвшөөрчээ. “Майкрософт” компанийн хэвлэлийн төлөөлөгч “Корпорацийн соёл, үйлчлүүлэгчдэдээ үйлчлэх чанарыг бэхжүүлж салбартаа үлгэр дуурайлал боллоо. Цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл зэрэг асуудлаар хамтын хэлэлцээр хийх боломжийг олгодог Үйлдвэрчний эвлэл нь ажлын байрыг сайжруулж, шударга бус цалин хөлс, хямралын үед хэт ачааллыг бууруулна” гэж мэдэгдсэн байна. Уг Үйлдвэрчний эвлэл нь Мэрилэнд, Техас дахь салбарт хөдөлмөр эрхэлдэг 300 орчим ажилчдыг төлөөлөх аж. 

“ZeniMax” студи видео тоглоомын үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд “The Elder Scrolls”, “Fallout” зэрэг алдартай тоглоомын эрхийг эзэмшдэг. Амьжиргааны өртөг нэмэгдэж байгаа энэ үед хөдөлмөр эрхлэгчид ажил олгогчдоос илүү ихийг шаардах болсон.  Энэ мэт  хөдөлмөрийн тэмцэл АНУ-д өнгөрсөн жилээс эрчимжсэн юм. Тухайлбал, “Apple”, “Amazon”, “Google” компанийн ажилчид Үйлдвэрчний эвлэлтэй болох санал гаргаж эхэлжээ. Эдгээр хүсэлтийг корпорацийн удирдлагууд хэлэлцэхээс зайлсхийдэг.

Х.ЗАЯА


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 11 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 14 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 14 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 14 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 14 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 15 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 15 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 16 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 16 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 16 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 16 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 16 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 16 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 16 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 16 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 16 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 16 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 17 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 17 цагийн өмнө