Европын Төв банк ойрын саруудад бодлогын хүүгээ өсгөж, цөөн тооны бонд худалдаж авах хандлагатай байгаа тул Итали евро бүсийн өрийн хямралд орж болзошгүйг “Финансиал таймс” мэдээллээ. Эх сурвалжид бичсэнээр Итали евро бүсийн хамгийн сул холбоос болж байна. Италийн Засгийн газрын гишүүд Европын Төв банкийг мөнгөний бодлогоо түрэмгийлэн чангатгаж байна гэж шүүмжилсэн.
Шадар сайд Маттео Сальвини “Хүүгийн өсөлт Италийн олон тэрбум хадгаламжийг шатаана” гэж мэдэгджээ. Ерөнхий сайд Жоржиа Мелонийн Засгийн газар улсын төсвийн алдагдлыг 2023 онд ДНБ-ий 5.6 хувиас 4.5 хувь, 2024 онд гурван хувь хүртэл бууруулахыг зорьж байна. Гэсэн хэдий ч Италийн өрийн хэмжээгээр Европт тэргүүлж байгаа бөгөөд ДНБ-ий 145 хувьтай тэнцжээ.
Х.ЗАЯА