Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд тангараг өргөлөө


19:45 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн тангараг өргөх ёслол болж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнээр томилсон тухай захирамжийг танилцуулав. Дараагаар нь шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөлөө. 

  • Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг
  • Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргаар Х.Булгантуяаг
  • Барилга, хот байгуулалтын сайдаар Ц.Даваасүрэнг
  • Эрүүл мэндийн сайдаар С.Чинзоригийг тус тус томиллоо.





Г.Амартүвшин: Би Ц.Даваасүрэн гишүүнийг сайдаар томилогдсон эмзэглэж байна

18:30 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын томилгоог хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

-Би Ц.Даваасүрэн гишүүнийг сайдаар томилогдсон эмзэглэж байна. Ц.Даваасүрэн гишүүн энэ танхимд шантааж хийдгээрээ танигдсан. Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан гэж байна. Энэ салбарт юу хийсэн юм. Гадаадын хөрөнгө оруулалттай төслүүдийг зогсоосон. Одоо барилгын салбарыг яах вэ, Хөшигийн хөндий, Орхон голын хөндийн төсөл бүгд эхлэхгүй, төсвөөсөө хэтэрнэ. Бүтээн байгуулалт нь саатна гэж би эмзэглэж байна. Ц.Даваасүрэн гишүүн энэ Засгийн газрын бүх зүйлийг эсэргүүцэж ирсэн хүн. Энэ бол зарчмын хувьд боломжгүй зүйл хэмээв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Монгол Улс парламентын засаглалтай. Энэ утгаараа парламентаас улс төрийн капитал төрдөг. Би цаашдаа энэ зарчмаар ажиллаж байна. Гэр хороолол, барилга, байгууламж дэд бүтэцтэй холбоотой. Энэ парламентад олон удаа сонгогдсон гишүүд дотроос тооцож хийсэн. Парламентын мэтгэлцээнд аль нэг талд нь Ерөнхий сайдын хувьд байр сууриа илэрхийлэхгүй.

БХБ-ын сайдад нэр дэвшигч Ц.Даваасүрэн:

-Би өөрийг чинь ерөөсөө шантаажилж гүтгээгүй. АТГ-аас дөрвөн нэр орж ирсэн дотор өөрийн чинь нэр байсан. Надад Ерөнхий сайд санал тавьсан. Би тэр үед бусад сайд нарт боломж олгоё гэсэн. Энэ удаад надад дахин санал тавьж, шинэ хотын бүтээн байгуулалтыг хойш суухгүй хий гэсэн. Би саналыг хүлээж авсан. Эрчим хүчний сайд байхдаа шахмалт түлшийг би удирдан  хийсэн. Надад хийсэн зүйл бий. 

Засгийн газрын гишүүнийг томилгоог хэлэлцэж байна 

17:50 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинээр томилогдох сайд нарыг танилцуулав. Засгийн газраас БХБ-ын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын асуудал эрхэлсэн сайдаар Х.Булгантуяа, Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг нарыг томилуулахаар шийдвэрлэсэн байна. 

УИХ-ын гишүүд шинээр томилогдож байгаа сайд нарт асуулт тавьж, хариулт авч байгаа юм. 

Н.Нягт


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 4 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 4 цагийн өмнө
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… 20 цагийн өмнө
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… 20 цагийн өмнө
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 21 цагийн өмнө
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… 21 цагийн өмнө
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … 23 цагийн өмнө
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно 23 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… Өчигдөр
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт 14 хэм дулаан байна Өчигдөр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… Өчигдөр
ФОТО: Улаанбаатарын ХАВАР Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 2025/04/29
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 2025/04/29
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” 2025/04/29
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв 2025/04/29