Их Британийн ханхүү Гарригийн “Spare” /Нөөц/ дурдатгал ном маргааш худалдаанд гарна. Тэрбээр хааны гэр бүлийн гишүүнээс энгийн амьдралыг сонгох хүртлээ даван туулсан жаргал, зовлонгоо дэлгэрэнгүй бичжээ. Ялангуяа ээжийнхээ үхлийн тухай бичсэн хэсгийг хэвлэлүүд онцолж байна. Диана гүнжийг 1995 онд авто ослоор нас барахад Гарри 12 настай байв.
Тэрбээр ээжийгээ нас бараагүй, хэсэг хугацаанд сураггүй алга болж, дараа нь хөвгүүддээ буцаж ирнэ гэж хүлээдэг байснаа дурсжээ. Гарри 20 настайдаа мөрдөн байцаалтын материалыг дахин судлаад эмгэнэлт явдалтай эвлэрчээ. Түүний ах, угсаа залгамжлах ханхүү Уильям ч ийм бодолтой байсан гэнэ. Ээжийгээ алдсан хагацал Гаррид хүнд туссан бөгөөд Афганистанд үүрэг гүйцэтгэж, иргэний амьдралаас хөндийрсөн нь сэтгэлийн хямралаас гарахад тусалсан аж.
Х.ЗАЯА