Украины Ерөнхийлөгч В.Зеленский Америкийн жүжигчидтэй уулзаж, “Холливудын хүн” болсон тухай “Guardian” сэтгүүлд онцолсон байна. Тоймч Исобел Кошив "Зеленскийн Холливудыг Украины асуудалд татан оролцууллаа. Түүний амьдрал Холливудын сонирхолыг татаж, алдартнуудын сэтгэлийг хөдөлгөсөн байх” гэж бичжээ.
АНУ-ын жүжигчин Шон Пенн Зеленскийтэй уулзахдаа Оскарын шагналаа үлдээсэн аж. Түүнчлэн Украинд цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Анжелина Жоли, Бен Стиллер, Жессика Чэстэйн нарын алдартнууд Киев хотод айлчилсан юм.
Х.ЗАЯА