БНХАУ 2030 он гэхэд 1.2ТВт салхи, нарны эрчим хүч үйлдвэрлэхээр зорьж байгаа бөгөөд нүүрстөрөгчийн цэвэр ялгаруулалтыг бууруулахаар хичээж байна. Бээжингийн эрх баригчид хүн ам багатай муж, автономит бүсүүдэд 450 ГВт-ын сэргээгдэх эрчим хүч барих төлөвлөгөөгөө танилцуулсан. Үүний эхлэл болгож Өвөрмонголд 11.5 тэрбум ам.долларын өртөгтэй сэргээгдэх эрчим хүчний төслийг эхлүүлсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ.
Ордос дахь Хөвчийн говийн төслийг “China Three Gorges New Energy” болон орон нутгийн гүйцэтгэгч “Mengneng Group” хамтран хэрэгжүүлж байна. Эх сурвалжийн мэлээлснээр сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл эхэлбэл, жилд 40 тэрбум кВт.ц цахилгааныг Бээжин, Тяньжин, Хэбэй мужид дамжуулах аж.
Х.ЗАЯА