Л.Оюун-Эрдэнэ: Өнгөрснөө бодитой дүгнэж, шинэ 30 жилээ тодорхойлох нь энэ цаг үеийн үүрэг мөн


Төрийн ордны их танхимд “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалт зохион байгуулагдлаа. Тус чуулганд улс төрийн 32 намын төлөөлөл, иргэний нийгэм, төрийн бусбайгууллага, ард иргэдийн төлөөлөл зэрэг 600 гаруй хүн оролцлоо. Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, эрх зүйн шинэтгэл, үндсэн хуулийн тогтолцоотой холбоотой илтгэл тавилаа.

Ерөнхий сайд  1990-1992 онд Үндсэн хууль хэлэлцсэн протоколуудад тулгуурлаж илтгэлээ танилцуулав. Монгол Улс түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хуулиа шинэчлэн баталсан. Бүгд үүргээ гүйцэтгэснийг илтгэлийнхээ эхэнд онцлов. Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн алдаа оноо Үндсэн хуультай тодорхой хэмжээгээр холбоотой гэдгийг Ерөнхий сайд илтгэлдээ дурдлаа. Үндсэн хууль өнгөрсөн 30 жилд нийгмийн шилжилтийг тайван замаар хийхэд түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Одоо бид өнгөрснөө бодитой дүгнэж шинэ 30 жилээ тодорхойлох нь энэ цаг үеийн үүрэг мөн гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд, одоо бидэнд гурван арга зам байна. Нэгдүгээрт шинэ Үндсэн хуулийг ард нийтийн санал асуулгад тулгуурлаж батлах, хоёрдугаарт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, гуравдугаарт одоо байгаа эрх зүйн зохицуулалтад тулгуурлаж тулгамдаж буй асуудлаа шийдэх арга зам байгааг хэлэв.

Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл чуулганы үндсэн хэлэлцүүлэг дуусаж, салбар хэлэлцүүлгээр үргэлжилж байна.



0
angry
0
care
2
haha
14
liked
6
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 1 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 2 цагийн өмнө
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… 18 цагийн өмнө
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… 18 цагийн өмнө
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 18 цагийн өмнө
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… 19 цагийн өмнө
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … 21 цагийн өмнө
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно 21 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… Өчигдөр
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт 14 хэм дулаан байна Өчигдөр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… Өчигдөр
ФОТО: Улаанбаатарын ХАВАР Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… Өчигдөр
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 2025/04/29
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” 2025/04/29
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв 2025/04/29