“Хятадын нээлт” эдийн засгийн айдсыг буурууллаа


“Экономист” сэтгүүл нэгдүгээр сарын дугаартаа тухайн оны дэлхийн эдийн засгийн заавал хэлэлцэх ёстой сэдвээр жагсаалт нийтэлдэг уламжлалтай. Энэ сарын дугаарт хэлэлцэх сэдвийн нэгдүгээрт “Хятадын нээлт” оржээ. БНХАУ-ын эрх баригчид ковидын эсрэг хатуу хязгаарлалтын бодлогоосоо татгалзаж хилээ нээсэн нь  энэ жилийн зах зээлийн хамгийн чухал үйл явдлуудын нэг боллоо. Мөн дэлхийн эдийн засгийн уналтын талаарх айдсыг бууруулна гэж шинжээчид таамаглаж байгаа юм. “Oxford Economics”-ийн мэдээлснээр, “Тэг ковид” бодлогын уршгаар Хятадын ДНБ сүүлийн жил хагасын хугацаанд нэг их наяд ам.долларын алдагдал хүлээжээ. Эдийн засагт үзүүлэх үр нөлөө нь хэрэглээний зардал буурахад илэрдэг. Хэрэглэгчийн зарлага сул байснаас 2022 онд ДНБ ердөө л гурван хувиар өсчээ. Цар тахлын өмнө 8.1 хувь байсантай харьцуулахад мэдэгдэхүйц удаашралттай байна. Тус улсын ДНБ-ий бараг 30 хувийг үл хөдлөх хөрөнгийн салбар бүрдүүлдэг. Гэвч орон сууцны борлуулалт 26, салбарын хөрөнгө оруулалт жилийн дүнгээр 9.8 хувиар буурсан байна. 

 

Металлын ханш өсөж, инфляцын дарамт нэмэгдэнэ 

БНХАУ гурван жил орчим гадаад улсаас “зай барьсан”. Технологи, цахилгаан бараа, түгээлт, аялал жуулчлалын салбар хамгийн их хохирол амссан билээ. Харин хилээ дахин нээснээр эдгээр салбарын капиталжуулалтыг сэргээхэд түлхэц болно. Бээжин, Шанхай, Гуанжоу болон бусад томоохон хотод аж ахуйн нэгж, худалдааны төвүүд сэргэж, шинжилгээний бичиггүйгээр чөлөөтэй зорчих боломжтой болсон. Хөрөнгө оруулагчид ч Хятадын зах зээлд эргэн ирж байна. Хятадын хувьцааг багцад оруулахдаа юуны өмнө компаниудын сонгодог үнэ, ногдол ашгийн өгөөж, өрийн харьцаа зэргийг анхаарч үзэхийг шинжээчид зөвлөжээ.

 Шинжээчид Хятадын металлургийн компаниудад анхаарлаа хандуулахыг хөрөнгө оруулагчдад зөвлөж байна. Уг салбарын бизнес нь мөчлөгтэй байдаг бөгөөд зах зээлийн үнэлгээ буурч, өсөлтийг бий болгодог. Уналтын сүүлийн мөчлөг өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд дууссан. Юанийн ам.доллартай харьцах ханш 2022 онд 13.6 хувиар унасан. Эдийн засгийн өсөлтийн удаашралтай тэмцэж, зогсонги инфляцыг даван туулахгүйн тулд Хятадын Ардын банк үндсэн хүүгээ бууруулсан байна. Энэ бол Хятадын эдийн засаг өндөр хөгжилтэй орнуудын эсрэг үе шатанд шилжиж байгааг харуулсан нэлээд чухал үйл явдал юм. Барууны болон Азийн зарим эдийн засгийн хувьд мөнгөний бодлогын эргэлтийн цэг болсон.

 Хятадад хэрэглээ болон хөрөнгө оруулалт сэргэх нь 2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлнө. БНХАУ бол дэлхийн хамгийн том газрын тос импортлогч төдийгүй бусад түүхий эд, металлын гол худалдан авагчдын нэг. 2022 оны аравдугаар сард ган, зэс, хөнгөн цагааны үнэ хамгийн доод түв­шин­дээ хүрчээ. Дэлхийн төмрийн хүдрийн үйлдвэрлэлийн 60 орчим хувийг, цэвэршүүлсэн зэс, никель, цайрын үйлдвэрлэлийн 50 орчим хувийг бүр­дүүлдэг учир металлын үнэ цаашид ч өснө. 

Эдийн засаг идэвхжсэнээр 2023 онд дэлхийн эрчим хүчний өсөлтийн бараг тал хувийг Хятад улс бүрдүүлнэ. “Goldman Sachs”-ийн таамаглаж буйгаар зэсийн ханш одоогийн түвшнээс 10 гаруй хувиар өсөж, 10 мянган ам.долларт хүрнэ. Нөгөөтэйгүүр Европын инфляцын дарамтыг нэмэгдүүлэхэд хүргэж болзошгүйг Чарльз Шваб тэмдэглэжээ. Энэ тухай Европын Төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард Давосын эдийн засгийн чуулганы үеэр мэдэгдсэн. БНХАУ хилээ нээхэд нэг баррель нефтийн үнэ 89.3 ам.доллар байв. “Freedom Finance Global”-ын таамаглалаар “Брент” маркийн газрын тосны ханш баррель нь 100 ам.долларт хүрч магадгүй. Олон улсын эрчим хүчний агентлаг мөн энэ онд түүхий эдийн өрсөлдөөн ширүүсэж Европын компаниуд байгалийн хийн өндөр зардалтай нүүр тулна.

 Сүүлийн нэг жилийн хугацаанд Европын иргэдийн хамгийн их санаа зовоосон асуудал бол цахилгаан эрчим хүчний төлбөрөөс үүдэлтэй инфляц. Улмаар Eвропын Төв банк 2022 онд бодлогын хүүгээ дөрвөн удаа өсгөж, хадгаламжийн хүүг хоёр хувьд хүргэсэн. Зөвлөх компаниуд хязгаарлалтыг цуцалсны дараа тансаг хэрэглээний зах зээлийн өсөлтийн тооцооллоо өсгөжээ. Энэтхэг, Мексик, Өмнөд Солонгос, Зүүн өмнөд Ази зэрэг зах зээлийн нөлөөгөөр энэ салбарын борлуулалт 2030 он гэхэд 60 хувиар өснө. Хятад улс “хаалттай” байх үед ашиг хүртэгч орнуудын нэг бол Япон. Тансаг зэрэглэлийн барааны борлуулалтын өсөлт Бээжин, Хонконг, Шэньжэн зэрэг Хятадын томоохон хотуудад нэмэгдэнэ. Цар тахлын хөл хорио Хятадын зах зээлд түшиглэдэг Европын тансаг хэрэглээний хөгжлийг тасалдуулсан юм . 

 

Европын түгшүүр 

Хятад улс хилээ нээсэн ч ковидын батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэж буйг Бээжин ил тод мэдэгдсэн. Хөл хориог цуцалснаас хойш өдөрт дунджаар 490 мянган хүн хилээр орж, гарч байгаа нь тахлын өмнөх үеийн 26 хувьтай тэнцэж байна. Европын орнууд халдвараас сэргийлж, вирусийн нөхцөл байдалд хяналт тавих зэрэг зорилтот арга хэмжээ авчээ. “Тэг ковид” бодлогын хатуу хязгаарлалтыг цуцалсны дараа БНХАУ-д халдварын тоо эрс ихсэж эмнэлгүүд ачаалалтай байна. Олон улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүд Хятадад энэ жил дор хаяж нэг сая гаруй хүн нас барсан гэж таамаглажээ. ДЭМБ Хятадын эмч нараас вирусийн тархалт, эмнэлэгт хэвтсэн байдал, нас баралт, вакцинжуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүссэн. Цар тахлаас өмнө Хятадын жуулчид жил бүр 250 тэрбум ам.долларыг гадаад аялалд зарцуулдаг байжээ. 

Энэ удаад Хятадын эрх баригчид иргэдийг зорчиход хялбар болгох үүднээс олон улсын нислэгийн тоог нэмэхээ мэдэгдлээ. Тухайлбал, Тайландын эрх баригчдын тооцоолс­ноор энэ онд Хятадын таван саяас доошгүй жуулчин тус улсад айлчлах төлөвтэй байна. 2019 онд Тайландад 11 сая гаруй хятад жуулчин зочилсон нь тус улсад ирсэн жуулчдын гуравны нэг байсан. Цагаан сарын баяраар олон зуун сая хүн төрөлх хот руугаа зорчсон нь орон нутагт халдвар нэмэгдэх эрсдэлийг бий болгожээ. Хятадын хүн амын гуравны нэгээс илүү нь халдварын дэгдэлт дээд цэгтээ хүрсэн бүс нутагт амьдардаг гэж төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. “Гэвч дэгдэлтийн хамгийн муу үе хараахан дуусаагүй байна” гэж Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн ахлах эпидемиологич асан Зенг Гуан анхааруулжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мөн баярын амралтын өдрүүдээр аялахаас үүдэлтэй эрсдэлийн талаар анхааруулсан байна. АНУ-д өнгөрсөн арванхоёрдугаар сард хурдацтай тархсан Омикроны дэд хувилбар болох “XBB.1.5”-ын халдварын нэг тохиолдлыг Хятадын вирус судлаачид илрүүлжээ. ДЭМБ-ын эрдэмтэд уг дэд хувилбарыг хамгийн халдварламтгай гэж тодорхойлсон. Эрүүл мэндийн байгууллагууд сүүлийн нэг сарын хугацаанд өдөрт тав буюу түүнээс цөөн хүн нас барсан тухай мэдээлсээр байгаа ч оршуулгын газруудын урт дараалал, хөл хөдөлгөөн ихтэй эмнэлгүүдээс гарч буй цогцосны тоотой мэдээ нь зөрж байна.

 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24535/

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 11 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 14 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 14 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 14 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 14 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 15 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 15 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 15 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 15 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 15 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 16 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 16 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 16 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 16 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 16 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 16 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 16 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 16 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 17 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 17 цагийн өмнө