Дуучин Мадонна “Universal Pictures”-тэй хамтран бүтээж буй намтар киноны төслөө зогсоосон байна. Кинонд дуучин бүсгүйн хөгжим, кино урлаг, хувцас загварын түүхэн дэх 40 жилийн карьерыг харуулахыг зорьжээ. Гол дүрийг жүжигчин Жулиа Гарнер бүтээж байв.
Киноны зохиолыг Оскарын шагналт зохиолч Диабло Коди бичжээ. Коди, Мадонна нар 2020 оны сүүлээр “Инстаграм”-ын шууд нэвтрүүлэгт оролцож байсан юм. “Variety” сэтгүүлд бичсэнээр, Мадонна “Попын хатан” аялан тоглолтоо зарласны дараа кино төслийг зогсоосон. Түүний Нью-Йорк, Парис, Лондон хотод тоглох тоглолтын тасалбар өдөртөө зарагдаж дуусжээ.
Х.Заяа