Хакүхо: Биеийнхээ нэг хэсгийг алдсан мэт мэдрэмж төрж байна


Мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслол өнгөрсөн бямба гарагт болсон. Токиогийн “Рёогокү Кокүгикан” ордонд болсон ёслолд Монголын улстөрчид, урлаг, спортын төлөөлөл, бизнесийн салбарынхан оролцсон байна. 

Мөн Япон улсын Ерөнхий сайд асан Ёширо Мори, “Тоёота Мотор” Корпорацийн Ерөнхийлөгч Акио Тоёода, ёкозүна Кисеносато  нар оролцжээ. Хакүхо "Биеийнхээ нэг хэсгийг алдсан мэт мэдрэмж төрж байна" гэж нулимс дуслуулан ярьсан байна. Тэрбээр Японы үндэсний спортод 45 удаа дээд амжилт тогтоож, өрсөлдөгчдөө 1187 удаа ялжээ.  Хакүхо өнгөрсөн оны  долдугаар сард “Миягино” дэвжээг өвлөн авсан юм.

 Тогтмол өндөр амжилт үзүүлж, монгол хүний бяр хүч, ур ухааныг олон улсад таниулахад оруулсан хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлсэн. Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ гардуулжээ. 


Хакүхо М.Даваажаргал сүмо бөхийн хувиар дэвжээнд гарч залуу болон өсвөрийн сүмочидтой хүндэтгэлийн барилдаан хийж, сүмо сонирхогчдоо баярлуулсан билээ. Залуу сүмочдыг төлөөлж хүүтэйгээ, Монгол Улсын Далай аварга Г.Өсөхбаярын хүүтэй сүүлчийн барилдаанаа хийхэд танхимд дүүрэн цугларсан үзэгчид баяр хүргэн хүндэтгэл үзүүлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ялагчгүй тоглоомын золиос... 4 минутын өмнө
Цахим мөрийтэй тоглогчдыг дөнгөлөх хуулийн шинэчлэл 6 минутын өмнө
Улс төр үймээн бужигнаантай, саарал ордон сандал суудлын хэрүүлтэй 7 х… 18 минутын өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно 20 минутын өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан 23 минутын өмнө
Улсын баяр наадмаар найман өдөр амарна 22 цагийн өмнө
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… Өчигдөр
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 2025/06/04
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 2025/06/04
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 2025/06/03
ФОТО: УИХ-ын чуулган 2025/06/03
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 2025/06/02
Тэнгэрт дүүлсэн 100 жил 2025/06/02