Мисс Б.Гүнзаяа хоёр айлд өргөө цагаан гэр бэлэглэлээ


“Miss Universe” тэмцээний отгон ялагч болж титэмний найраа хийж байсан Б.Гүнзаяа хүмүүнлэгийн үйлсээрээ гоё охид дундаас ялгардаг. “Хүүхэд Эрдэнэ” сангаараа дамжуулан нийгмийн сайн сайхны төлөө хандив, тусламж өрнүүлж жил бүрийн “Эх үрсийн баяр”-аар түүний баярлуулсан хүүхэд хэдэн мянга давна. Вьетнам улсад хүүхдийн миссийн тэмцээний шүүгчээр уригдсан бүсгүй Сар шинийн баярын өмнөхөн 2 айлд өргөө цагаан гэр хандивлалаа. Хилийн чанадыг зорьж, миссийн ажлаа хийж эх орноо төлөөлөхийн зэрэгцээ хандив тусламж боломжийнхоо хэрээр аваад ирдэг байж болох юм гэсэн шинэ замыг Б.Гүнзаяа нээлээ.

Сошиалд дагагчдын тоогоороо тэргүүлдэг, 191 000 дагагчтай түүгээр сурталчилгаагаа хийлгэх гэсэн урт дараалал үүсдэг. Миссүүдээс инфлюсер хийж нийгэмд үйлчилдэг нь цөөн. “Би баян айлын хүүтэй сууж тавилгын манаач хийхгүй” гэж анх олонд танигдахдаа зоригтой дуугарч байсан бүсгүй хэлсэн, ярьсандаа үнэнч байж чадаж байна.

Охид бүсгүйчүүдэд өөрийн амьдралаараа олж авсан туршлага, мэдлэгээ харамгүй хуваалцаж байдаг мисс бүсгүй өөрийн “Сайхан бүсгүйн жор” номоо тун удахгүй нийтийн хүртээл болгох гэж байгаа юм билээ. Цаг наргүй хөдөлмөрлөж байгаа мисс бүсгүй 2023 оныг хүмүүнлэг үйлсээр эхлүүлж хөөрхөн сайхан нь зөвхөн миссийн хэмжүүр биш гэдгийг харуулж байна. Аль хэдийнэ гадна дотны 11 тэмцээний титмийг зүүсэн бүсгүй магадгүй ойрын 10 жилд тодорсон хамгийн хүмүүнлэг мисс болж байна.

Түүний нийгэмд чиглэсэн сайн үйлсийг давах дараа дараагийн миссүүдэд улам л амаргүй болох нь. Сайн үйлсэд зорьж байгаа сайхан бүсгүйд амжилт хүсье.

Ч.Ундрах


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Дархан-Уул аймгийн шүүхи… 5 цагийн өмнө
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нар Британийн парламент дахь ОУПХ-той х… 5 цагийн өмнө
Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна 5 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 7 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Б.Уянга эрдэс баялгийн салбарын оюутнуудад туршлагаасаа … 22 цагийн өмнө
МАН: Хөгжлийн стратеги AGENDA-2.0 хөтөлбөрийг танилцуулж эхэллээ 22 цагийн өмнө
​ “1984” постдрамын жүжиг дахин тайзнаа Өчигдөр
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр гурван удаа тендер зарласа… Өчигдөр
Гамшиг, аюулт үзэгдлийн үед үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх хөрөнг… Өчигдөр
Аюулт үзэгдэл, ослын 153 удаагийн дуудлага бүртгэгдлээ Өчигдөр
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид ОУПХ-ны чуулга уул… Өчигдөр
Улаанбаатарт 14 хэм дулаан байна Өчигдөр
Бээжингийн төв дэх 700 жилийн түүхтэй эртний хот 2025/04/04
Эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлыг сайжруулна 2025/04/04
Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчин чадалтай… 2025/04/04
Нийслэлийн 18 байршилд олон түвшний уулзвар барина 2025/04/03
Өрхийн эмнэлгүүдийг яамны харьяанд оруулах санал хэлэв 2025/04/03
Дүүрэг, хороодын Засаг дарга нартай сар болгон уулзаж, санал солилцоно 2025/04/03
УИХ: АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилов 2025/04/03
​ АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилох асуудлыг хэлэлцэж байна 2025/04/02