“Эх орончдын өдөр”-т зориулан бүх музейг үнэ төлбөргүй болгожээ


“Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн бүх музейг тав хоногийн турш үнэ төлбөргүйгээр  үзүүлэхээр болжээ.  Тодруулбал, нийслэлийн хэмжээний бүх музейг энэ сарын 1-5-ны хооронд иргэдэд нээлттэй үзүүлэх юм байна.


Ардын засгийн анхны тамгыг сийлж, Монгол Ардын намын албан ёсоор байгуулсан түүхэн өдрийг 2016 оноос хойш “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэж ирсэн.  Түүхт ойд зориулан ийнхүү  музейг иргэд чөлөөтэй үзэх шийдвэрийг өнөө өглөөнөөс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд дараалал ихтэй өнжжээ. Монгол Улсын түүхийн дурсгал болсон  музейг ийнхүү  иргэдэд нээлттэй үзүүлэх нь олон талын ач холбогдолтой  юм. Аливаа улсыг өнгөрсөн түүхгүйгээр төсөөлөх аргагүй. 


Тэгвэл өнгөрсөнд үлдсэн түүхийн гэрч нь музейд хадгалагдан үлддэг гэдэг утгаараа ард иргэд төдийгүй хүүхэд багачууд музейг олноор үзэж сонирхон,  улс эх орныхоо өнгөрсөн түүхтэй танилцаж байгаагаараа өндөр ач холбогдолтой.  Дээрх шийдвэртэй холбоотойгоор ирэх амралтын өдрөөр музейд ачаалал ихтэй байх нь. Үнэ төлбөргүй үзүүлж байгаатай холбоотойгоор ачаалал ихэссэн ч нөгөө талдаа  иргэд энгийн өдрүүдэд  гэр бүлээрээ, үр хүүхдээ дагуулан музей үздэг соёлд суралцах сайш жишиг тогтох боломж гэж харж болохоор байна. 




1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Мартин Чунгонг: Монгол Улсын Их Хурал хүн төвтэй хууль, эрх зүйн орчны… 18 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 18 цагийн өмнө
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 19 цагийн өмнө
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна Өчигдөр
“UB food” фестиваль болж байна Өчигдөр
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Дархан-Уул аймгийн шүүхи… Өчигдөр
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нар Британийн парламент дахь ОУПХ-той х… Өчигдөр
Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна Өчигдөр
Улаанбаатарт 15 хэм дулаан байна Өчигдөр
УИХ-ын гишүүн Б.Уянга эрдэс баялгийн салбарын оюутнуудад туршлагаасаа … 2025/04/07
МАН: Хөгжлийн стратеги AGENDA-2.0 хөтөлбөрийг танилцуулж эхэллээ 2025/04/07
​ “1984” постдрамын жүжиг дахин тайзнаа 2025/04/07
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр гурван удаа тендер зарласа… 2025/04/07
Гамшиг, аюулт үзэгдлийн үед үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх хөрөнг… 2025/04/07
Аюулт үзэгдэл, ослын 153 удаагийн дуудлага бүртгэгдлээ 2025/04/07
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид ОУПХ-ны чуулга уул… 2025/04/07
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 2025/04/07
Бээжингийн төв дэх 700 жилийн түүхтэй эртний хот 2025/04/04
Эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлыг сайжруулна 2025/04/04
Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчин чадалтай… 2025/04/04