Ороолт, малгайгаа тайлж, хувцсаа нимгэлэх урин дулаан цаг хаяанд иржээ. Улирлын энэ цагт охид бүсгүйчүүд маань гоо сайхан, тэр дундаа нүүрнийхээ арьсыг эрүүл, чийглэг, толигор байлгахад ихэд анхаарал хандуулдаг. Мөн жин нэмсэн зарим нь дасгал хөдөлгөөн идэвхийлэн хийж галбиртаа санаа тавьдаг. Тиймээс тэдэнд туслах, зөвлөгөө авахаар “Тэнгэр белла” салоны М.Отгонцэцэг захирлыг зорилоо. Энэ зуур тэдний салон охид бүсгүйчүүддээ зориулан ямар үйлчилгээ үзүүлж байгааг тодруулан ярилцсан юм.
-Урин дулаан цаг эхэлж байгаа ч манай орны эрс тэс уур амьсгалаас шалтгаалан хаврын улиралд гоо сайхандаа зайлшгүй анхаарал хандуулах шаардлага тулгардаг. Тиймээс тантай энэ сэдвийн хүрээнд ярилцахаар зорин ирлээ.
-Шинэ улирал, шинэ сарын эхэнд уулзаж байгаадаа баяртай байна.
-Хаврын улиралд хамгийн түрүүнд анхаарах зүйл бол нүүрсний арьс гэж боддог юм. Та надтай санал нийлэх үү?
-Нийлнэ. Гэхдээ хүн бүр харилцан адилгүй арьсны бүтэц, онцлогтой гэдгийг анхаарах шаардлагатай.
-Тэгвэл та улирлын энэ үед уншигчдад маань ямар үйлчилгээ санал болгох вэ?
-Арьс арчлах, хамгаалах, эрүүл сайхан байхад хамгийн түрүүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Тиймээс арьс гуужуулах үйлчилгээг санал болгоно.
-Арьс гуужуулна гэхээр хүмүүс гэрийн нөхцөлд, өөрсдийн арьс арчилгаанд авдаг арга хэмжээг түрүүлж бодох байх?
-Арьс арчилгаа, тэр дундаа гуужуулалтын талаар гоо сайханч болгон өөр өөрийн зөвлөгөөг өгдөг. Гэрийн нөхцөлд арьсаа гуужуулж болохгүй гэж зөвлөх хүн байхад мэргэжлийн гоо сайханчид хандаж энэ төрлийн үйлчилгээг авах ёстой гэдэг нь ч бий. Би хувьдаа ямар ч үед арьсаа гуужуулж байх ёстой гэж боддог. Яагаад гэвэл, Монгол орон эрс тэс уур амьсгалтай, арьсаа гуужуулах зайлшгүй шаардлагатай. Харин салонд хандаж мэргэжлийн гоо сайханчаас үйлчилгээ авах нь олон давуу талтай. Арьсыг гуужуулахын өмнө сайтар цэвэрлэж, массаж хийн урьдчилан бэлдэнэ. Үүний дараа гуужуулж үйлчилгээг хийж эхлэх бөгөөд тав хоногийн хугацаанд арьс гуужих явц үргэлжилнэ. Улмаар гурав дахь өдрөөс тухайн хүний нүүрний арьс даавуу хуулж авч байгаа юм шиг хуурч эхэлдэг. Энэ үед арьсыг зулгааж авч болохгүй. Яагаад гэвэл, сорви тогтох эрсдэлтэй. Өөрөөр нь гуужуулан унагааж чадвал шинэ, толигор, нөсөө толбогүй арьстай болох юм.
“Derma Skin Peeling” үйлчилгээ арьсыг нөхөн төлжүүлж, цайруулахаас гадна сэвх, нөсөө толбыг бүдгэрүүлдэг
-Танай салоноос хийсэн лайвыг хараад арьсыг гуужуулах үйлчилгээ олон төрөл байдгийг мэдсэн. Тухайлбал, танай салон хэдэн төрлийн арьс гуужуулах үйлчилгээг үйлчлүүлэгчдэдээ санал болгодог вэ?
-Манайх дөрвөн төрлийн гуужуулах үйлчилгээ үзүүлж байна. Тэдгээрийн нэг нь “Derma Skin Peeling” буюу далайн ургамлын найрлага бүхий үйлчилгээ юм. Энэ үйлчилгээ авсан хүн заавал ажлаасаа чөлөө авч эсвэл гэртээ бүгэх шаардлагагүй. Учир нь, арьс гуужуулах үед ямар ч өвдөлт мэдрэхгүйгээс гадна гуужилт нимгэн хэлбэрээр явагддаг. Бас нэг давуу тал нь “Derma Skin Peeling” үйлчилгээг хэзээ ч хийлгэж болдгоороо онцлогтой. Мөн арьсыг нөхөн төлжүүлж, цайруулахаас гадна сэвх, нөсөө толбо бүдгэрдэг. Охид бүсгүйчүүдийн толгойны өвчин болдог арьсны нүхжилтийг агшааж, залуужуулах давхар үйлчилгээтэй.
-Арьс гуужихад хүнд өвдөлт мэдрэгддэг юм уу?
-Гуужуулах эмчилгээ ихэвчлэн өвдөлттэй байдаг. Харин “Derma Skin Peeling” өвдөлтгүй гуужуулалт бөгөөд эмзэг арьстай болон өсвөрийн насныханд тохиромжтой. Ер нь хүмүүс яагаад арьс гуужуулах үйлчилгээг сонгох ёстой вэ гэж асуух байх. Яагаад гэвэл, хүн арьсныхаа үхэжсэн эд эсийг гуужуулж байх ёстой. Тэгэхгүй бол гаднаас нь хэчнээн юм түрхээд ч үр дүн багатай. Тиймээс хүмүүс ихэвчлэн арьс гуужуулах эмчилгээг сонгодог. Үр дүн нь ч маш сайн байдаг.
-Танай салон ихэвчлэн ургамлын гаралтай гуужуулагчийг үйлчлүүлэгчдэдээ санал болгожээ?
-Яагаад гэвэл, ургамал нь арьсанд нэвчиж орсноор гүнээс нь эмчилдэг. Манай салон “Derma Skin Peeling” үйлчилгээнээс гадна “B Toкс”, “Органик” пийл гэсэн ургамал маш ихээр агуулсан арьс гуужуулах үйлчилгээг санал болгодог. Үрэлттэй явагддаг болохоор өвдөлттэй. Гэхдээ үр дүн сайтай. Тухайлбал, “B Tox” пийлийн найрлагад 11 төрлийн ургамал орсон. Харлаж өнгөө алдсан, хөгшрөлтийн шинж тэмдэг, үрчлээ үүсэж эхэлсэн, нарны туяанд гэмтсэн, арьсны гадаргуу тэгш бус болсон, сорви, нөсөө толбо үүссэн арьсыг гуужуулна. Арьс гуужуулж эхэлсэн эхний өдрөөс үр дүн мэдрэгдэх бөгөөд батгажилтыг багасгаж, цайрч сэвх толбо бүдгэрнэ.
“Органик” пийлийн хувьд 42 төрлийн эмийн ургамалтай. Мөн л сэвх толбо, арьсны эмзэгшил, батга эмчлэхээс гадна хялгасан үрчлээг арилгана. Гүн үрчлээг багасгаж өгдгөөрөө давуу талтай. Нүхжилтийг маш сайн эмчилнэ. Байгалийн анагаах чадвар бүхий витамины өндөр агууламжай эмийн ургамалтай дээд зэргийн чанартай гуужуулагч долоо хоногийн дотор арьсанд нэвтэрч, шим тэжээл өгч 48 цагийн турш цусны эргэлт шим тэжээлийн хангах гайхалтай үр дүн бүхий эрүүл шинэ арьс бэлэглэгч органик гуужуулалч юм. “Органик” пийл эмчилгээний давуу тал нь нүд, зовхи, уруул, үс, суга, цавь гэх мэт биеийн бүх хэсэгт хийх боломжтой. Нуруу болон цээжний батга мөн биеийн харласан хэсэгт шивэр, хулмас арилгана. Хуйханд хөмсөг уналт шингэрэлтийн асуудлыг шийдэж хуйхны арьс чангарснаар нүүр өргөгдөж залуужна.
Арьсыг гуужуулж шинэчилснээр ямар ч бүтээгдэхүүнийг шууд хүлээж авдаг
-Ямар ч насны хүн хийлгэх боломжтой юу?
-Гуужуулалтыг бүх насныхан хийлгэх боломжтой. Үйлчлүүлэгчийг манайд хандахаар бид арьсны онцлогт нь тохирсон үйлчилгээг санал болгодог. Өсвөр насныханд голдуу “Derma Skin Peeling” үйлчилгээг зөвлөдөг. Асуудал ихтэй арьстай бол “Органик” пийл үйлчилгээг санал болгодог юм. Хамгийн гол нь хүн тохирсон гуужуулалтыг хийлгэснээр үхэжсэн эдийг арилгаж түрхэж байгаа бүтээгдэхүүн арьс руу шингэж өгдөг. Тэгэлгүй үхэжсэн эд эсийг гуужуулахгүйгээр давхарлаж элдэв зүйл түрхээд байхаар гаднаас өгч байгаа тэжээлийн дөнгөж 30 хувь нь л арьсанд хүрдэг. 70 хувь хүрэх ёстой газартаа хүрч чадахгүй хаягдаж байна гэсэн үг юм. Харин гуужуулаад шинэчлэгдсэн арьс маань ямар ч бүтээгдэхүүнийг шууд хүлээж авдаг боломжтой болно.
-Удахгүй хонхны баяр болно. Та охид залууст аль гуужуулах үйлчилгээг санал болгох вэ?
-Эхлээд тухайн хүнтэй уулзаж арьсны онцлогийг нь мэдэх шаардлагатай. Тэгэхгүйгээр утсаар яриад хэнд ч ямар эмчилгээ шаардлагатай байгааг хэлэх боломжгүй юм. Өнгөрсөн хугацааны туршлагаар бол хүүхэд залуус ихэвчлэн батганы сорви ихтэй манайд ханддаг. Тийм болохоор бидний зүгээс “B Tox” пийл үйлчилгээг санал болгодог. Энэ эмчилгээний ургамал нь бүдүүн ширхэгтэй уяраас хонхорхойтой, ухаад авчихсан юм шиг сорвитой арьс гуужуулалтын дараа илт багасдаг, нааш нь түр өгдөг. Органик пийл ч гэсэн. Тиймээс эдгээр үйлчилгээг ихэвчлэн санал болгодог.
Эрүүлжүүлэн тураах аппаратад орсноор бодисын солилцоо идэвхждэг
-Сэдвээ бага зэрэг өөрчилбөл та дургүйцэхгүй биз дээ. Сая орж ирж яваад танай эрүүлжүүлэн тураана гэсэн үйлчилгээний талаар харлаа. Эрүүлжүүлээд тураана гэхээр ямар үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг вэ?
-Хүмүүс яг ингэж асуудаг. Сарын тэмдэг нь ирэхгүй эсвэл ирэх болоогүй гээд хандсан хүмүүс манай эрүүлжүүлэн тураах аппаратад орсноор бодисын солилцоо идэвхждэг. Аппаратад ороод сарын тэмдэг нь ирдэг. Бодисын солилцоо удааширснаас жин хасахгүй байгаагаа хүмүүс ойлгодоггүй. Тэгэхээр манай үйлчилгээний гол онцлог нь дотор өөхийг хайлуулж, целлилютыг задлахын зэрэгцээ бодисын солилцоог идэвхжүүлж, хайлсан өөхийг гадагшлуулдаг. Аппаратад орж өндгөвчний үйл ажиллагаа идэвхжээд ирэхээр цэвэршилт явагдаад бүтэн жил сарын тэмдэг нь ирээгүй хүмүүсийнх ирчихдэг. Үүгээрээ бид эрүүлжүүлэн тураана гэж хэлээд байгаа юм. Ер нь эрүүлжүүлэн тураах аппаратад нэг курс орсноор 3-6 сар дасгал хийсэнтэй тэнцэх хэмжээний өөх, целлилютийг 10 хоногийн дотор задалдаг.
-Ийм тодорхой үр дүнд хүрсэн жишээ байна уу?
-“Сүлд” спинингээс зарласан жингээ хасах уралдаанд охид бүсгүйчүүд маань идэвхтэй оролцдог. Тэдний гол зорилго жин хасах бөгөөд нэг удаа манай салонд тэр уралдаанд өрсөлдөж байгаа эмэгтэй хандсан. Дасгал хөдөлгөөн хийж байгаа ч жин хасагдахаа больчихсон гээд орж ирсэн. Тэр хүн манай салоны эрүүлжүүлэн тураах аппаратад орсноор гадар өөхөө 20 гаруй хувиар багасгаж чадсан. Бусад хүн нь жин хассан ч гадар өөхөө багасгаж чадаагүй гэсэн. Гадар өөх хайлснаар хүн эргэж таргалдаггүй.
“Derma Slim” коллагены нийлэгжилтийг идэвхжүүлж, арьсны өнгийг цайруулна
-Танай салон давхар эрүүг арилгаж, арьс чангалах үйлчилгээ үзүүлж байгаа гэсэн. Энэ талаараа манай уншигчдад сонирхуулж болох уу?
-Эмэгтэйчүүд нүүрээрээ турах сонирхолтой байдаг. Мөн жингээ хассан эмэгтэйчүүдийн нүүрний арьс сулардаг. Ийм үйлчилгээ авах хүсэлтэй хүмүүст манай салон “Derma Slim” нэртэй нүүрээр турааж, чангалдаг эмчилгээг хийж байна. Энэ үйлчилгээг авснаар коллагены нийлэгжилтийг идэвхжүүлж, арьсны өнгийг цайруулна. Дээр нь давхар эрүүгүй болгож V лайн хэлбэртэй болдог. Мөн хүзүүний унжиж суларсан арьсыг маш сайн чангалж өгдөг. Бас нүүрний арьсны өөхлөлтийг багасгаж өгдөг. Товчхондоо нүүрэндээ мэс хүргэж, тариа хийлгэхгүйгээр V лайн болох боломжтой гэсэн үг. Их сайн массажилдаг болохоор өөрт халуун дулаан тааламжтай мэдрэмж төрдөг. Цусны эргэлтийг сайжруулж, бодисын солилцоог идэвхжүүлдэг. Нэг удаагийн оролт цай гаруй үргэлжилдэг. Ер нь 5-10 удаа явбал нэг курс болно.
-Сонирхолтой олон мэдээллээсээ хуваалцлаа. Бидний ярилцлагыг уншаад танай салоноос зөвлөгөө авах хүсэлтэй бол хандах боломжтой юу?
-Манайхыг зориод ирсэн хүмүүст бид үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө. Аль үйлчилгээг хэдий хугацаанд авахыг ч хэлж чиглүүлж өгдөг.
-Хэдхэн хоногийн дараа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болно. Хэрвээ танай танай салоноос бэлгийн карт гаргадаг бол охид бүсгүйчүүдэд бэлэглэвэл нүдээ олсон бэлэг болох нь ээ?
-Манай салон бэлгийн карттай. Өмнө нь манай байгууллагын бэлгийн картыг сонгон байгууллагынхаа охид бүсгүйчүүдэд бэлэглэж байсан газар цөөнгүй бий. Бид тэдгээр үйлчилгээ авсан хүмүүсийнхээ үнийн дүнгээр хөнгөлөлттэй үед үйлчлүүлэх боломж олгодог. Тийм болохоор манай салоноор нэг удаа үйлчлүүлсэн хүн дахин ханддаг юм.
Нэрийн хуудас:
Цахим хаяг:
Tenger Bella beauty
Байршил:
Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, “Санто” апартмент 212 -ын 204 тоот
Утасны дугаар:
8066 0000
Мэдээлэл авах хаяг: info@tengerbellabeauty.mn
Б.Сийлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №008/24539/