Ш.Хэрлэнбуд: Аппарат маань гоо сайхан, эрүүл мэндийн үйлчилгээг нэг дор үзүүлдгээрээ онцлог


Монгол бүсгүйчүүд арьсаа эрүүлжүүлэх, эрүүл аргаар турахын тулд янз бүрийн л арга хэрэглэдэг. Хэвлий, нүүрнийхээ илүүдэл махыг алга болгохоос гадна гэмтсэн арьсаа сэргээх нь зөвхөн хүүхнүүд гэлтгүй монголчуудын хүсэл мөрөөдлийн нэг хэсэг болсон нь нууц биш. Нүүрний арьсны нүхжилтээ багасгах, элдэв сорви, нөсөөнөөс салахын тулд олон арга хэрэглэсэн ч үр дүнд хүрэхгүй, санаанд тань нийцэхгүй байгаа бол бид нэгэн аппаратыг санал болгож байгаа юм. Нүүрний гоо сайхны элдэв өө сэвнээс салахын тулд бүсгүйчүүд нүүрэндээ мэс хүргэх, ботокс тарилга хийлгэх мэтийг туршдаг ч санаанд хүрдэг хэд байдаг бол. Бас хожим үзүүлэх үр нөлөө ямар байх вэ гэдгээ ч бодолцох хэрэгтэй цаг үед бид иржээ. Тэгвэл танд танилцуулах аппаратаар үйлчилгээ үзүүлснээр мэс засал, ботоксыг халах зорилготой юм.  Энэ талаар шууд худалдааны бизнес эрхлэгч Ш.Хэрлэнбудтай ярилцлаа.

 -Юун түрүүнд өөрийгөө товч танилцуулах уу?

-Намайг Ш.Хэрлэнбуд гэдэг. Дундговь аймгийн харьяат. Худалдааны маркетинг менежер мэргэжилтэй. Сургуулиа төгссөнөөс хойш одоог хүртэл энэ мэргэжлээрээ худалдаа, үйлчилгээний байгууллагад 30 гаруй жил ажиллаж байна. Энэхүү шууд худалдааны бизнесийг эрхлэхийн тулд ажил эрхэлж байсан байгууллагаасаа жилийн чөлөө авсан.

-Шууд худалдааны бизнес рүү ороход нөлөөлсөн гол хүчин зүйл вэ?

-2022 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын хэмжээнд буюу 21 аймгийн 1987 оны найм, 1989 оны аравдугаар анги төгссөгчдийг цуглуулсан томоохон спортын арга хэмжээ зохион байгуулагдсан. Энэхүү арга хэмжээний үр дүнд 21 аймгийн бүх төгсөгчид нэг ангийн охид, хөвгүүд шиг эвлэлдэн нэгдэж, спорт, соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ, хүмүүнлэгийн арга хэмжээнүүдэд групп үүсгэн хамтарч, мөн нэгнийхээ бизнесийг дэмжих зэргээр өргөн цар хүрээнд нэгдэж байгаа нь бахархууштай явдал юм. Өнгөрсөн онд Ховд аймгийн 87, 89 оны төгсөгчид маань шинэ жил зохион байгуулж, би энэ үеэр 35 мянган төгрөгийн үнэтэй массаж хийлгэх сугалааны эрх хожсон нь энэхүү бизнест хөл тавих эхлэлийг тавьсан юм. Массажаа хийлгэх гэж очиход шууд худалдааны  бизнес болоод явчих нь тэр. Би ч эхэндээ таатай хүлээж аваагүй. Нэгэнт ирсэн юм чинь гэж бодоод аппаратаар нь массаж хийлгэсэн. Гэтэл массаж хийж өгөнгөө шууд худалдааны бизнесийнхээ танилцуулгыг хийж байна. Массаж хийлгээд босоод толинд нүүрээ харахад миний нүүрэнд илт өөрчлөлт гарсан. Тэгээд маргааш нь буцаж очоод бизнес хийх боломж, нөхцөлүүдийг дахин яриулахад надад маш их таалагдсан. Танилцуулгыг нь дахин сонсоход миний нүдэнд 500 сая долларын үнэтэй хаус нь харагдсан. Ингээд л би шийдвэрээ гаргаад шууд худалдааны бизнест анх хөл тавьсан даа. Шууд худалдааны бизнес эрхэлж байгаа хүмүүс эрэгтэй, эмэгтэй ялгалгүй бүгд өөрсдөдөө цаг хугацааг зориулж чаддаг, өөрийн хүсэж буй зүйлээ буюу зорилгоо тодорхойлчихсон, маш нийтэч, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн, дээр нь өөрт эрүүл мэндийн ямар нэг асуудалгүй, биологийн наснаасаа залуу харагддаг нь надад  таалагдсан. Мөн өөрийгөө маш сайн хөгжүүлж чадсан хүмүүс байгаа нь гайхалтай юм.

-Шууд худалдааны бизнес эрхэлдэг хүмүүс өндөр цалингийн тухай ярьдаг. Энэ үнэхээр бодит байж чаддаг уу?

-Би энэ бизнесийг эхлүүлснээс хойш 20 хоногийн дотор долоон сая төгрөгийн цалин авах болзол биелүүлсэн байна. Хүмүүсийн хүрээд байгаа оргилд би яагаад хүрч болдоггүй юм бэ гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн. Хүний амьдралд уйтгар гуниг, саад бэрхшээл гээд тохиож буй бүхий л зүйлүүдийг би бурханы сорилт гэж боддог. Амжилттай яваа хүмүүс бүгд л бусдын адил дээрх зүйлүүдийг үзэж туулахдаа зориглон зүтгэж, тэмцэж, тоглоомын дүрмийг өөрчилж, өөрийн хүсэл мөрөөдөлдөө тууштай байснаараа даван гарсан байдаг. Бизнесээ эхлүүлэхийн тулд өөрийн гэсэн ажлын байртай байх нөхцөл шаардлага гарч ирээд “Жасмин” салоны гоо сайхны салоныг нээн ажилуулж байна. Гайхамшигт аппаратаа олон хүнд хүргэж, өөрийнхөө мэдэрсэн гайхамшгийг бусдад түгээмээр байна. Дэлхийн олон оронд үйл ажиллагаагаа явуулж байгаа сүүлийн үеийн дэвшилтэт технологийн бүтээгдэхүүнтэй, маш хялбар цалин орлоготой болох маркетинг буюу цалин урамшуулалттай шууд худалдааны бизнест хүч сориод үзэхэд алдах зүйлгүй. Бас шууд худалдааны бизнес эрхэлдэг гэдгээ хүнд хэлэхдээ бүү ичээрэй гэж бусдадаа хэлмээр байна.

-Хувиараа бизнес эрхэлж байгаа хүмүүст бэрхшээл гардаг даа. Танд ямар байна вэ?

-Надад тулгарч байгаа зүйл бол бэрхшээл биш. Харин ч намайг илүү их зүйлд сургаж байна. Гоо сайхан, эмчилгээний бүтээгдэхүүн борлуулахын тулд би түүнийгээ судлах ёстой. Бүтээгдэхүүнийхээ талаар маш сайн мэддэг байх хэрэгтэй. Тиймээс би өдөр бүр суралцсаар явна. Шууд худалдааны бизнес хүнийг үнэхээр завгүй болгодог юм билээ. Тиймээс бүхнийг шинээр эхлүүлээд, суралцаж байгаадаа сэтгэл хангалуун байна. Эрүүл мэнд, гоо сайхны чиглэлээр судалгаа хийж, суралцах тусам эхлүүлсэн ажлаасаа таашаал авч чадаж байгаа шүү.

-Таны танилцуулж буй бүтээгдэхүүнийг мэдэхийн тулд эхлээд хэрэглэж үзэх шаардлага гарна. Ингэхдээ танай салоноор үйлчлүүлж таарах нь. Тэгвэл нэг удаа үйлчилгээ авахад төлбөр ямар байх бол?

-Эхний удаадаа 45 мянган төгрөгийн үнэтэй массажийг нэг үнэгүй хийлгээд үз. Танд  таалагдвал хоёр дахиасаа эхлээд 35 мянган төгрөгийн төлбөр төлөөрэй гэж үйлчлүүлэгчдэдээ хэлье. Нэг ёсондоо уг аппаратаар массаж хийлгэхэд 35 мянган төгрөг гэсэн үг. Илүүдэл жинтэй, нүүрэндээ элдэв тууралт, сорвитой, гоо сайхны элдэв асуудалтай хүүхнүүд, залуучууд манай салонд хүрээд ир. Нэг удаа үнэгүй массаж хийж өгье. Үр дүнг нь шууд мэдэрнэ. Гүн үрчлээсээ багасгаж, хүзүүний үрчлээ, давхар эрүүнээсээ сална. Нэг жил нэг сар буюу 400 хоногийн хугацаанд энэ аппаратаар нүүрэндээ массаж хийвэл залуу насандаа эргээд очдог.  Мөн гоо сайхандаа анхааран нүүр хүзүүндээ массаж хийх явцдаа сонсгол, хараа сайжирна, хамрын гайморит арилна. Гурвалсан мэдрэлд нөлөө үзүүлдэг. Ийм олон талын үйлчилгээтэй гайхамшигтай бүтээгдэхүүнийг монголчуудад түгээх гээд ажлын гараагаа эхлүүлж байна даа.

-Эрэгтэйчүүд гээд цухас дурдлаа. Эрэгтэйчүүдэд ямар нөлөө үзүүлэх юм бэ?

-Уг аппарат зөвхөн эмэгтэйчүүдэд хамааралтай гэж ойлгож болохгүй. Эрэгтэйчүүдэд ч хамааралтай. Нүхжилт багасгана, хүнд хэлбэрийн л биш бол нэлээд олон удаагийн массажны дүнд хамрын муруйг засна, түрүү булчирхайн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг.

-Аппаратны гол давуу тал нь юу вэ?

-Нүүрний олон төрлийн зүсэлттэй хагалгаануудыг хийх шаардлагагүйн дээр батокс, элдэв төрлийн утас татах үйлчилгээг орлодгоороо онцлог . Би тайлбарлахаас илүүтэй биеэрээ мэдэрвэл үр дүн, давуу талыг нь амархан олж мэдэх болно. Товчхондоо бол эмчилгээ, гоо сайхныг хослуулсан бүтээгдэхүүн гэдгээрээ онцлогтой.

-Цаг гаргаж бизнесээ танилцуулсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье?

-Баярлалаа. Шууд худалдааны бизнест тууштай, зорилготой, хүсэл мөрөөдөл, алсын хараагаа тодорхойлсон хүмүүс л амжилтад хүрнэ. Мөн манай бүтээгдэхүүнийг хэрэглээд үзээрэй. Үр дүнг үзсэний дараа та бүхэн бусдад түгээгээрэй.

 Хэт авиан массажны аппарат:

Энэхүү аппарат нь гоо сайхан болон эмчилгээний эориулалтаар ашиглагдана.

Таны нүүрэнд гоо сайхны үйлчилгээ үзүүлж, биед эрүүлжүүлэх массаж хийх боломжтой Терагерц болон дууны долгионыг нэгтгэсэн горимоор ажилладаг онцлогтой.

Аппарат нь эмнэлэгт ашигладаг титан материалаар хийж алтаар бүрсэн массажны хийдэг хошуутайгаа хамт нэг иж бүрдэл болно.

6 төрлийн долгионы давтамжаар үйлчилгээ үзүүлдэг.

•    Шулуун        Үечилсэн

•    Хэмнэлтэй     Импулийн

•    Чиглүүлсэн    Хэт авиан долгионы

Техникийн үзүүлэлт

•    Долгионы давтамж -1 Мегагерц/1 секундэд 1 сая                 авианы давтамж/

•    Хүчдэл 33 Вольт

•    Хүчин чадал 1 Ампер

•    Номимальная мощность 3.3 Ватт /цацрагийн

     урсгалын нэгж 1 секундэд 1 жоуль буюу 1 кг/м2

Аппаратны ажиллагаа

Терагерцийн долгионы үйлчилгээ нь арьс болон булчингийн гүн рүү нэвтэрч биеэс илүүдэл бодис болон хорт бодисуудыг гадагшлуулж тайвшруулна. Мэдрэлийн системийг тэнцвэржүүлж, булчингийн тонусыг нэмэгдүүлэн, хурц үрэвслийг дарж, биеийн хурцадмал өвдөлтийг намжаана. Амьдралын энергийн түвшин, меридианы сувгуудыг идэвхижүүлж, дотоод эрхтэнүүдийн үйл ажиллагааг дэмждэг.

Аппаратыг ашигласнаар Та богино хугацаанд эрүүл мэндийнхээ олон асуудлыг шийдэх боломжтой болох бөгөөд эерэг энергиэр цэнэглэгдэж, хөгжилтэй, өөдрөг байдал нэмэгдэж, булчингийн уян хатан байдал сайжирна. Өөрөөр хэлбэл, эрүүл бие залуу насыг танд авчирна.

Орчин үед хэт авианы долгионыг гоо сайхны салбарт хөгшрөлтийн эсрэн үйлчилгээнд түгээмэл ашигладаг болсон билээ. Үүнд:

•    Арьсыг чангалах

•    Чийгшүүлэх

•             Нөсөө толбо, сорви арилгах

Эра Ботаника массажны бүтээгдэхүүнүүд

Олон төрлийн үйлчилгээтэй нүүрний арьсанд зориулагдсан гель

Арьсыг хорт бодисоос цэвэрлэх, чийгшүүлэх, чийгийг хадгалах, РН баланс тэнцвэржүүлэх үйлчилгээтэй, Олон микро пептид агуулсан тул арьсыг уян хатан өнгөлөг толигор болгоно. Үрэвслийн эсрэг тайвшруулах үйлчилгээтэй, арьсыг өргөж чангална.

Далайн ургамал, кастор тос, турмалин, зуун настын ханд, өргөст хэмх, билоба навч, жожоба, эфирийн тос агуулдаг.

Гиалуроны хүчил

Арьсыг гүн чийгшүүлж тэжээл өгч чийгшлийн идэвхийг нэмэгдүүлнэ. Эсийн нөхөн төлжих чадварыг бүрэн сэргээж, арьсыг толигор гэрэлтсэн зөөлөн болгодог. Богино хугацаанд хөгшрөлтийн эсрэг маш сайн нөлөө үзүүлдэг. Гиалуроны хүчил, лактобацил, шар буурцгийн исгэсэн ханд, мистлетийн навчны ханд агуулдаг.

Амьд доржжитой нүүрний эссенци

Арьсны эсийн гэмтсэн ДНХ-г оновчтой нөхөн төлжүүлж, гэмтсэн кератиныг нөхөн тэжээл өгч хуурайшихаас сэргийлдэг. Залуужуулах нөлөө нь бүтээгдэхүүнийг хэрэглэж эхэлснээс хойш маш бага хугацаанд гарч арьс дотроосоо гэрэлтэж зөөлөн булбарай болно.

Зуун настын ханд, бифидобактери, лаванда, исгэсэн шар буурцаг, бор замаг, сүүний уураг, наранцэцгийн тос, жожоба, эфирийн тос агуулдаг.

Арьс чангалах тос

Залуу нас биеийн гоо сайхныг сэргээх үйлчилгээтэй. Аппаратны тусламжтайгаар уг тос нь өөхөн давхаргад нэвтэрч доторхи давс бусад бохирдлыг уусгаж гадагшлуулахаас гадна цусны бичил эргэлтийг идэвхижүүлж бие махбодийн бодисын солилцоог сайжруулж, хаван арилган арьсыг чангална. Улаан чинжүү, улаан гааны ханд, замаг, хөх эрдэнэ шиш, цагаан гааны үндэс, азийн центелла, витамин Е, щи тос агуулдаг.

Булчин суллаж тайвшруулах тос

Найрлаганд нь орсон ургамлын тосны хандууд нь арьсыг тайвшруулж, нөхөн төлжүүлж хөгшрөлт,   хуурайшилт, барзгаржилтаас сэргийлнэ.

Арьсанд гүн нэвтэрдэг тул чийгшүүлж, толигор, гэрэлтсэн, зөөлөн болгодог. Толгойн массаж. гайморитны цэгэн массаж хийхэд дангаар нь ашиглаж болно.

Чангаанз, усан үзмийн үрийн тос, улаан буудай болон жожоба үрийн тос, макадамиа, наранцэцгийн тос, цагаан гааны үндэс, жүржийн цэцгийн тос, витамин Е агуулдаг.

НЭРИЙН ХУУДАС:

Шараа Хэрлэнбуд

Silkway Health Technology

Менежер

Утас: 90521111

           90512222

Email:  khebu_72@gmail.com

Fax. 70107070

  Б. МӨНХЗУЛ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №008/24539/


0
angry
1
care
0
haha
3
liked
3
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22