​ Академийн түүхийг шинэчилсэн “Оскар-2023”


“Оскар”-ын шагнал гардуулах 95 дахь удаагийн ёслол  энэ сарын 12-нд АНУ-ын Лос-Анжелес хотын “Долби” театрт болно. Театрын нэрийг “Ovation Hollywood” болгон өөрчлөөд удаагүй байна. Ёслолыг Америкийн телевизийн хөтлөгч, инээдмийн жүжигчин Жимми Киммел хөтлөх юм. Тэрбээр энэ тухайгаа  “Намайг сонгосон академид талархаж байна.  Гурав дахь удаагаа хөтлөх урилга хүлээж авсан минь нэр төрийн хэрэг эсвэл урхи байх” гэж цахим хуудастаа бичжээ. Өнгөрсөн оны наадмаас хасагдсан найман төрлийг энэ жил буцаан олгохоо Америкийн кино академийн  захирал Билл Крамер мэдэгдсэн. 

Шагнал гардуулах ёслолын тайзыг дуучин Рианна, Леди Гага нар чимнэ. Тэд “Lift Me Up”, “Hold My Hand” дуугаараа “Шилдэг дуу төрөл”-д өрсөлдөж байгаа билээ.  Америкийн кино академи хүртээмжтэй байдал, арьсны өнгө, хүйсийн тэгш байдлын шалгуураа өөрчлөхөөр журамласны дагуу “Оскар”-ын шагналд нэр дэвшсэн бүтээлд Ази, Африк, Латин Америкаас гаралтай жүжигчин тоглосон байх ёстой. Жүжигчдээс гадна кино зохиол, зураг авалтын баг, студид тодорхой шаардлага тавих болсон. Академийн шинэ хуанлийн дагуу “Долби” театрт болох шагнал гардуулах ёслолыг интернэтээр шууд дамжуулна. 

Энэ жилийн ёслол 56.8 сая ам.долларын өртөгтэй болох тухай хэвлэлүүд мэдээлж байна.    “Оскар”-ын алтан баримлын нэгж үнэ 400 ам.доллар бөгөөд 24 төрөлд шагнал гардуулах аж. Академийн шагнал гардуулах ёслол загварын ертөнцөд чухалд тооцогддог. “Оскар”-ын үдэшлэг бол Холливудын уламжлалын чухал хэсэг бөгөөд хамгийн өндөр такстай.  Улаан хивсний ёслолын үдшийн гоёл 10 сая ам.доллароор хэмжигддэг билээ.  Оскарын түүхэн дэх хамгийн үнэтэй хувцсыг Кейт Бланшетт 2014 онд өмссөн бөгөөд 18.1 сая ам.долларын үнэтэй байв.  Үнэт эдлэлийн тухайд Леди Гага 30 сая ам.долларын үнэтэй “Tiffany” брэндийн  зүүлтээр гангарчээ. Академийн шилдэг жүжигчний шагналыг дагаж  дараагийн киноны цалин 20  хувиар нэмэгддэг нь нууц биш. Энэ жил “Шилдэг эмэгтэй дүр”-ийн төрөлд Азийн жүжигчин анх удаа нэр дэвшсэн. Хэрвээ Мишель Йо шалгарвал  алтан хүнийг өргөсөн цагаан арьст бус хоёр дахь жүжигчин болно.  95 жилийн түүхэнд шилдэг эмэгтэй дүрийн шагналыг Холле Берригээс өөр өнгөт арьст жүжигчин хүртэж байгаагүй юм.  Түүнчлэн Стивен Спилберг “Оскар”-ын наадамд 13 дахь удаагаа нэр дэвшиж байна. Энэ амжилтаараа тэрбээр шилдэг кинонд хамгийн олон удаа нэр дэвшсэн найруулагчаар бичигдлээ.  Жүжигчин Кейт Бланшетт ч  амжилтаа ахиулж “Тар” киногоороо “Оскар”-т найм дахь удаагаа нэр дэвшжээ.  Ийнхүү тэрбээр хамгийн олон удаа нэр дэвшсэн  Жуди Денч, Гленн Клоуз, Кэтрин Хепберн, Мерил Стрип нарын эгнээнд багтлаа.

 “Фабельманс” киноны хөгжмийн зохиолч  Жон Уильямс 90 насандаа нэр дэвшин Академийн түүхийг шинэчиллээ. Тэрбээр 53 дахь удаагаа шагнал гардуулах ёслолд оролцож буй нь энэ юм.  Жон Уильямс “Оскар”-ын шагналыг таван удаа хүртсэн хөгжмийн зохиолч.  Уильямс хөгжмийн ертөнцөөс хөндийрөх бодолгүй байгаа бөгөөд “Оскар”-ын 59 номинацад нэр дэвшсэн “Уолт Дисней”-н  амжилтыг эвдэхийг мөрөөддөг.

Кино ертөнц энгийнийг сонгожээ

Хүн төрөлхтний бүтээсэн дэлхий уран зөгнөл мэт смартаар амьсгалж  байхад кино урлаг энгийнийг эрэлхийлж байна.  Амьд­ралын мөн чанарыг тольдсон мэт намтарчилсан бүтээлүүд 95 дахь удаагийн “Оскар”-ын наадамд нэр дэвшжээ. Зарим шүүмжлэгч “Алтан бөмбөрцөг” наадамд хошуучилсан кинонууд “Оскар”-т илүүрхэнэ гэж таамаглаж байна.  Тухайлбал, Стивен Спилберг, Мишель Йо нарыг тэр үдшийн  баатрууд болно гэжээ.  “Топ Ган: Мэверик”, “Аватар: Усны зам”  зэрэг дэлхийн кино театрууд, “Box Office”-ыг тэргүүлж буй бүтээлүүд нэр дэвшсэн. Тэднээс гадна “Оскарын фаворитууд” Остин Батлер, Колин Фаррелл,  Кейт Бланшетт нарын алдартны өрсөлдөөн олны анхаарлыг татаж байна. Дахин давтагдашгүй хэв маягтай “Элвис”, үзэсгэлэнт Монрог Холливудад дахин “амилуулсан” “Шаргал үст”, домогт удирдаач “Тар”-ыг урлагийн тоймчид онцолжээ. Шилдэг баримтат кино төрөлд энэ жил 144 бүтээл сонгогдсоноос сүүлчийн шатанд Канадын найруулагч Дэниел Роэрийн Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн тухай “Навальный”, Энэтхэгийн найруулагч Шаунак Сенийн “All that breathes”, Америкийн найруулагч, сэтгүүлч Лора Потрайсын “Гоо үзэсгэлэн ба цус урсгалт” зэрэг таван уран бүтээл өрсөлдөх юм. “Навалный” кино Британийн кино академийн (BAFTA)  “Шилдэг баримтат кино” төрөлд тэргүүлжээ.   Украины найруулагч, продюсер Азад Сафаровын дайны тухай бүтээлийг Академийн шагналд нэр дэвшүүлжээ. “Модон байшин” баримтат кинонд фронтын ойролцоо байрладаг асрамжийн газарт амьдардаг украин хүүхдүүдийн тухай өгүүлдэг.   Үзэгчдийн хамгийн их сонирхдог, ярианы сэдэв болдог номинацуудын нэг бол гадаад кино. Гадаадын шилдэг киног 1947 оноос тодруулж эхэлсэн. Энэ төрөлд алдарт найруулагч Федирико Феллини, Ингмар Бергман, Сергей Бондарчук, Луи Бунуэль нарын алдартан өрсөлдсөн түүхтэй. Өнөөдрийг хүртэл уг төрөлд 73 уран бүтээлийг  тодруулснаас Европын 57, Азийн найм, Өмнөд Америкийн тав, Африкийн гурван кино шилдгээр шалгарчээ.


“Оскар-2023” нэр дэвшигчид:

 Шилдэг кино:

-“Аватар: Усны зам”

-“Инишеринагийн Банши”

-“Элвис”

-“Баруун фронтод нам гүм”

-“Бүх зүйл нэг дор”

-“Фабельманс”

-“Тар”

-“Топ Ган: Мэверик”

-“Гунигийн

     гурвалжин”

-“Эмэгтэйчүүд ярьж байна”

Шилдэг найруулагч:

-Тодд Филд (Тар)

 -Дани Кван,

  Даниел Шейнерт

  (Бүх зүйл нэг дор)

-Мартин МакДонах

(Инишеринагийн Банши)

-Рубен Остлунд

(Гунигийн гурвалжин)

-Стивен Спилберг (Фабелманс)

 Шилдэг эрэгтэй жүжигчин:

 -Остин Батлер (Элвис)

-Колин Фаррелл

(Инишеринагийн Банши)

 -Брендан Фрейзер (Кит)

 -Пол Мескал (Миний нархан)

 -Билл Найм (Амьдрах)

 Шилдэг эмэгтэй жүжигчин:

-Кейт Бланшетт (Тар)

 -Ана де Армас (Шаргал үст)

 -Андреа Рисеборо (Леслигийн төлөө)

 -Мишель Уильямс (Фабелманс)

 -Мишель Йо (Бүх зүйл нэг дор)

Эрэгтэй туслах дүр:

-Брендан Глисон (Инишеринагийн Банши)

-Брайан Тайри Хенри (Нууран дээрх гүүр)

-Жадд Хирш (Фабелманс)

-Барри Кеогхан (Инишеринагийн Банши)

-Жонатан Ке Кван (Бүх зүйл нэг дор)

 Эмэгтэй туслах дүр:

-Анжела Бассетт (Хар ирвэс: Ваканда үүрд)

 -Хон Чау (Кит)

 Кэрри Кондон (Инишеринагийн Банши)

 Жэйми Ли Кертис (Бүх зүйл нэг дор)

 Стефани Ху (Бүх зүйл нэг дор)

 

 Шилдэг зохиол:

 - Эдвард Бергер  (Эрих Мария Ремаркийн “Баруун фронтод нам гүм” зохиол)

-Район Джонсон (“Шилэн булцуу” нэгэн сэдэвт бүтээл)

 -Кадзуо Ишигуро (Акира Куросавагийн зохиолоос сэдэвлэсэн “Амьдрах”)

-Эрен Крюгер, Эрик Уоррен Сингер (Топ Ган: Мэверик)

-Сара Полли (Эмэгтэйчүүд ярьж байна”

Шилдэг хүүхэлдэйн кино:

-“Пиноккио Гильермо дель Торо”

-“Марсель”

-“Гуталт муур 2: Сүүлчийн хүсэл”

-“Далайн мангас”

-“Turning Red”

Шилдэг гадаад кино:

-“Баруун фронтод нам гүм” (Герман)

 -“Аргентин 1985” (Аргентин)

 -“Ойрхон” (Бельги)

 -“ИА” (Польш)

-“Чимээгүй” (Ирланд)

 Шилдэг баримтат кино:

-“Амьсгалж буй бүхэн”

-“Гоо үзэсгэлэн ба цус урсгалт”

 -“Хайрын гал”

 -“Модон байшин”

 -“Навальный”

Шилдэг дуу:

-“Naatu Naatu”, (RRR)

-“Lift Me Up” (Хар ирвис: Ваканда үүрд)

-“Hold My Hand” (Топ Ган: Мэверик)

-“This is a Life” (Бүх зүйл нэг дор)

-“Applause” (Хамтдаа)

  Х.ЭРДЭНЭЗАЯА

Эх сурвалж: Монголын үнэн сонин №009/24540/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2023/06/27
0
0
Хариулах
2023/06/27
0
0
Хариулах
Шинэ мэдээ
Хамтын ажиллагааны комиссын дүрэмд гарын үсэг зурлаа Өчигдөр
Улаанбаатарт 8 хэм дулаан байна Өчигдөр
Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиевын Монгол Улсад хийх албан ёсны… 2024/04/23
Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хү… 2024/04/23
Эрдэмтэн, судлаачдын бүтээлийн дээжсийг Үндэсний номын санд гардуулан … 2024/04/23
Өмнөд бүсийн аймгуудын 500 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн урьдчилан… 2024/04/23
Хот Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэ 2024/04/23
“Сөүл” рестораны эзэмшлийн газраа хэтрүүлэн хашаалсан зөрчлийг арилгуу… 2024/04/23
Киргиз Улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсн… 2024/04/22
Улаанбаатарт 7 хэм дулаан байна 2024/04/22
Үс засуулбал эд, мал арвидна 2024/04/22
Хөл хөсөр, гар газар амьдран суухын хүсэл 2024/04/19
Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс олон улс зайлсхийлээ 2024/04/19
Олимпын бамбарын буухиа 68 хоног үргэлжилнэ 2024/04/19
Балетын шилдгүүд Монголд өрсөлдөнө 2024/04/19
Оюутан элсүүлэх энэ жилийн босго оноог тогтоожээ 2024/04/19
Д.Энхжаргал: Монгол, хэл бичгийн шалгалтын оноог өнөөдөр байршуулна 2024/04/19
“Шинэ Хархорум” хотын концепц боловсруулах сонгон шалгаруулалтад 54 ул… 2024/04/19
Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаа… 2024/04/19
Бүрэнхааны эрдэмт хүү Бүрэн эрхт элчин сайд 2024/04/19