Үйлдвэрлэгч, бөөний худалдаачин болох хамгийн зөв зам бол Жежиан муж


БНХАУ-д үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүд өөрийн гэсэн үйлдвэрлэлийн кластертай байдаг. Тийм учраас тус улсаас бүтээгдэхүүн импортлоход аж үйлдвэрийн кластеруудын талаар ойлголттой байх нь чухал юм. Жишээлбэл, хэрэв та Хятадаас тоглоом импортлохыг хүсвэл Ченхай руу очиж эсвэл энэ хотод байрладаг бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчидтэй харилцаа холбоо тогтоож болно. Учир нь, Хятадын тоглоомын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн кластерууд ихэвчлэн Ченхай хотод байрладаг. Ченхайгаас та хамгийн хямд үнээр ханган нийлүүлэгчтэй холбогдох эсвэл тоглоомын үйлдвэрлэлийн шугам худалдан авах боломжтой. Энэ нийтлэлд би Хятадын хөнгөн үйлдвэрийн хамгийн чухал үйлдвэрлэлийн бүс болох Жежиан мужид байрлах аж үйлдвэрийн кластеруудын талаар товч танилцуулъя. Ташрамд, энэхүү муж руу тун удахгүй шууд нислэг үйлдэгдэх болно.

Хятадын хамгийн өндөр хөгжилтэй хоёр мужийн нэг нь Жежиан Шанхай хотын өмнөд хэсэгт ор­ших Жежиан нь Хятадын хамгийн өндөр хөгжилтэй хоёр мужийн нэг, нөгөө нь Гуандун юм. Эдгээр муж нь Хятадын экспортод маш чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тус улсад үйлд­вэрлэсэн бүтээгдэхүүний дийлэнх хэс­гийг үйлдвэрлэдэг. Гадаадын ихэнх үйлд­­вэрлэгч, импортлогчдын танил бол­сон муж юм. Хятадын бусад мужийн нэ­гэн адил Жежианы хот болгон тодор­хой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй. Му­­жийн аж үйлдвэрийн кластерууд нь Нинбо, Иү, Вэнжоу, Тайжоу, Шаосин гэх мэт хэд хэдэн чухал хотод тархсан бай­даг. Тиймээс та тэдгээрийн заримыг нь сонссон байж магадгүй юм. Хот бүр өөрийн гэсэн зонхилох төрлийн бү­тээгдэхүүнтэй байдаг бөгөөд дор дэлгэ­рэнгүй танилцуулах болно. 

Нинбо боомтоос ачаагаа ачуулахыг зөвлөж байна Жежиан, Нинбо, Шанхай нь БНХАУ-ын хамгийн том  гурван боомт.  Тэдгээрээс Жежиан мужид үйлдвэрлэсэн ихэнх бүтээгдэхүүнийг энэ хоёр боомтоос ачдаг. Нинбо боомт нь Шанхайг бодвол аж үйлдвэрийн кластеруудтай ойр байдаг. Эдгээр хотын байршил газрын зураг дээр ч бий. Нэг чингэлэгт 20-иос дээш төрлийн барааг нэг ачилтаар тээвэрлэх гэж байгаа бол Нинбо боомтоос ачуулахыг зөвлөж байна. Учир нь, Шанхайн гааль илүү хатуу, шалгалт өндөр байдаг учраас таны ачааг гаалийн шалгалтаар хэсэг хугацаанд саа­туулах эрсдэлтэй.

“СИСИ” кластерт 10 мянга орчим цахилгаан барааны үйлдвэр байрладаг Нинбо боомтын давуу тал нь олон тооны худалдааны компани, тээвэрлэгч, чанарын хяналтын компани, туршилтын компани зэрэг экспортод үйлчилдэг байгууллагууд зэрэгцэн оршдог. Нинбо дахь аж үйлдвэрийн кластерууд нь үндсэндээ гурван хэсгээс бүрддэг. Үүнд:

-Нефть химийн үйлдвэр, ган, төмөр, автомашины үйлдвэрлэл, хөлөг онгоцны засварын салбар

-Цахилгаан хэрэгсэл, үйлдвэрлэлийн шинэ технологийн материал, түүхий эд

-Нэхмэл, сүлжмэл болон оёдол, цахилгаан хэрэгсэл, хөгц, металл бүтээгдэхүүн гэх мэт уламжлалт үйлдвэрийн салбарыг нэрлэнэ.

Нинбод байрлах “СИСИ” кластерт 10 мянга орчим цахилгаан барааны үйлдвэр байрладаг бөгөөд тун чухал гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, техник хэрэгсэл, угаалгын машин, агааржуулалтын техник, электрон индүү, тоос сорогч, холхивч резинууд үйлвэрлэдэг дэлхийг хангагч кластеруудын нэг юм. Хэрэв та хуванцраар бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж байгаа бол Нинбо хотод байрлах "Хятадын хуванцар хот" гэж нэрлэдэг ЮЯО кластерт зочлоорой. Хуванцрын машин, хэв, инженерийн хуванцар, хуванцар хоолой, PVC, Plastic түүхий эдийг тэндээс л олох боломжтой.

Иву хотод 4.5 сая төрлийн бүтээгдэхүүнийг 7 дүүргээр худалдаалдаг  Дэлхийн хамгийн том бөөний төв болох Иву нь жил бүр дэлхийн өнцөг булан бүрийг үнэлж баршгүй бүтээгдэхүүнээр хангадаг бөгөөд голчлон үнэ багатай, өдөр тутмын, гэр ахуйн өргөн хэрэглээний бараагаар хангадаг “Мөрөөдлийн үнэ” тодотголтой хот юм. “Иву фушиан маркет” бөөний зах нь 5 км урт, 70 мянга орчим лангуутай. Тэд бүгд эхний үнээр захаалгаа авдгаараа онцлог юм. Жижиг үйлдвэрлэлийн дагалдах хэрэгсэл, материал түүхий, бэлэг дурсгал, баяр ёслолын бараа, бүх төрлийн тоног төхөөрөмж болон бусад 4.5 сая төрлийн бүтээгдэхүүнийг нийт 7 дүүргээр худалдаалдаг. Гэхдээ эдгээр бүтээгдэхүүний ихэнхийг Ивуд үйлдвэрлэдэггүй. Лангуу эзэмшигчийн тухайд зарим нь үйлдвэртэй, нөгөө хэсэг нь зуучлагч байдаг тул тэдгээрийг ялгахад тодорхой туршлага, таних тэмдэгийн ойлголтууд хэрэгтэй. Иву бөөний худалдааны зах зээлийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Монголын үйлдвэржилт инновацын төвөөс гаргаж буй ИВУ БИЗНЕС ГАРЫН АВЛАГА номыг худалдан авч уншаарай.


Ёнкан хот-Хятадын техник хангамжийн нийслэл  Ёнкан хот нь Ивугийн хөрш Жинхуа хотод харьяалагддаг. "Хятадын техник хэрэгсэл, хаалганы нийслэл"-ийн хувьд Ёнкан нь автомашины эд анги, хаалганы үйлдвэрлэл, аяга үйлдвэрлэл, электрон хэрэгсэл зэрэг хэд хэдэн чухал үйлдвэрлэлийн кластертай. Жишээ нь, вакум халуун баригч аяга сав, цахилгаан дугуй, скүүтер, төрөл бүрийн төмөр хаалга гэх мэт. Мөн Ёнкангаас шүүр, хормогч, цэвэр даавуу гэх мэт гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг эндээс олж болно.

Вэнжоу-Дэлхийн гутлын хот Вэнжоу хотоос зөвхөн экспортод төдийгүй дотоодын зах зээлд зориулсан эмэгтэй, эрэгтэй, хүүхдийн, гутал, жижгээс эхлээд том гутлын үйлдвэрүүд, түүхий эд, материалыг олж болно. Уг хотыг ДЭЛХИЙН ГУТЛЫН ХОТ хэмээдэг. Вэнжоу хотод байрладаг КАННАН кластер хамгийн чухал газруудын нэг бөгөөд сав, баглаа боодлын материал үйлдвэрлэж нийлүүлдэг гэдгээрээ алдартай,  "Хятадын сав баглаа боодлын нийслэл" гэж нэрлэдэг.

Тайжоу хот-хуванцар болон резинэн бүтээгдэхүүний кластер Тайжоу нь Вэнжоү хотын хойд хэсэгт байрлах ба голчлон үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүд нь холбогдох топпластик, резин, каучук юм. Хуванцар бүтээгдэхүүнийг PP, ABS, PVC гэх мэт хэд хэдэн төрөлд хуваах ба тэдгээрийн түүхий эд хуванцар хувин, хогиийн сав, хайрцаг, хуванцар сандал, резинэн бээлий, тоглоом гэх мэтийн түүхий эд, тоног төхөөрөмжийн эндээс олж болно. Вэньжөү хотын бас нэгэн чухал дүүрэг бол Хятадын гар урлал, бэлэг дурсгал, сувинер эртний эдлэлийн нийслэл ХУЙНАНЬ КЛАСТЕР юм.

Хятадын оймсны нийслэл Шаосин нь нэхмэлийн кластераараа алдар­тай бөгөөд дагуул болох Кечиао хэмээх жижиг хотоос сүлжмэл даавуу, ээрэх даавуу, хөвөн даавуу, полиэфир даавуу гэх мэт бүх төрлийн даавуу, ор дэрний цагаан хэрэглэл, хөшиг, хивс гэх мэт бусад нэхмэлийн бүтээгдэхүүнийг Кэчяо хотоос авах боломжтой. "Хятадын оймсны нийслэл" гэгддэг Жужи хот Шаосин хотын баруун хэсэгт орших чухал хот юм. Энд олон тооны оймсны үйлдвэр оршдог ба эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн оймс болон оймсны бусад төрлийг үйлдвэрлэдэг.

Б.Ангараг /“Монголын үйлдвэржилт инновацын төв” ТББ-ын тэргүүн/

Шинэ мэдлэгийг баялаг болгон хувиргах цогц үйл явцыг хамтын хүчээр өрнүүлцгээе!

Байгууллага: "Монголын үйлдвэржилт инновацын төв" ТББ

 Фэйсбүүк: expotour6123@gmail.com

 Утас: 7711-6123 тоот утсаар лавлаарай.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №011/24542/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 17 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 20 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 20 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 20 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 20 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 21 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 21 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 21 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 22 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 22 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 22 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 22 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 22 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 22 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 22 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 22 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 22 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 22 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 23 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 23 цагийн өмнө