Хан-Уул дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна

unen
8 цагийн өмнө

Хан-Уул дүүргийн  МАН-ын хорооны тэргүүлэгчид

“БАГА ОЛИМП-2025” УРЛАГ, СПОРТЫН НААДМЫН ЦОМЫН ЭЗЭД 

Нийслэлийн Монгол Ардын Намын 100 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд намын хороодын дунд урлаг, спортын наадам зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа. “БАГА ОЛИМП-2025” спортын арга хэмжээг дөрөвдүгээр сарын 19,20-нд найман төрлөөр зохион байгуулснаас Хан-Уул дүүргийн МАН-ын хорооныхон багийн дүнгээр тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэд болов. 
Тодруулбал, гар бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй төрөлд тус бүр мөнгөн медаль, сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй төрөлд оролцсон тамирчид тус бүр алтан медаль, шатрын спортод оюунаа сорьсон эрэгтэй, эмэгтэйчүүд тус бүр хүрэл медаль хүртжээ. Мөн олс таталтын төрөлд  хүрэл медалийн эзэд болсон бол  сагсан бөмбөгийн шилдэг эмэгтэй тоглогч, хөгжөөн дэмжигчдийн шагналыг Хан-Уул дүүргийн МАН-ын хорооныхон хүртсэн байна. Ширээний теннисний эмэгтэйчүүдийн төрөлд алт, эрэгтэйчүүдийн төрөлд мөнгөн медаль, хийн дасгалын төрөлд алтан медаль зүүлээ. 
Харин соёл урлагийн арга хэмжээг дөрөвдүгээр сарын 18-нд долоон төрлөөр зохион байгуулснаас Хан-Уул дүүргийн МАН-ын хорооныхон мэндчилгээ, гоцлол бүжиг, язгуур урлаг төрөлд тус бүр дэд байр, хамтлаг бүжиг төрөлд гуравдугаар байр эзэлж, багийн нийлбэр дүнгээр дэд байрт шалгарчээ.  


Шилдэг салбар зөвлөл  “Yes Mongolia Khan-Uul” 

 “Yes Mongolia Khan-Uul” салбар зөвлөлийг өнгөрсөн оны хоёрдугаар сарын 5-нд 13 гишүүнтэйгээр үүсгэн байгуулжээ. Тус салбар зөвлөл өнгөрсөн онд Хан-Уул дүүргийн бизнес эрхлэгч залуусын уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, хувь хүний хөгжил, маркетинг ба брендинг, сошиал орчинд маркетинг хийх, нийгмийн даатгалын шинэчлэлт, түүний талаарх зөвлөгөө, бизнесийн зээл, татварын мэдээлэл, зөвлөгөө, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлжээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж “Баянгол Агро парк”-д мод тарьж, эх дэлхийдээ хувь нэмрээ оруулсан байна. Түүнчлэн 12 дахь жилдээ зохион байгуулж буй экстрим уралдаан тэмцээн, энтертайнмент хөгжмийн наадам, экспо үзэсгэлэн худалдаа хосолсон залуучуудын “Power expo & festival” наадамд хамтран зохион байгуулагчаар оролцсон байна. 
 “Yes Mongolia Khan-Uul” салбар зөвлөл 2024 оны шилдэг салбар зөвлөлөөр шалгарчээ. 


Эх сурвалж: Монголын үнэн сонины №016/24643/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Цэрэн: Бүх салбарт инновац шингээж, ногоон эдийн засгийг бий болгох … 8 цагийн өмнө
Хан-Уул дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байн… 8 цагийн өмнө
Ж.Алдаржавхлан: Бидний амжилт, ялалтын тулгуур бол эв нэгдэл, сахилга … 8 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 9 цагийн өмнө
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж… 2025/05/02
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 2025/05/02
Улаанбаатар 10 хэм дулаан байна 2025/05/02
Талийгаач Б.Оргил-Эрдэнийн дурсгалд зориулсан зул өргөх ёслол болно 2025/05/01
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна 2025/05/01
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/01
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 2025/05/01
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… 2025/04/30
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… 2025/04/30
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 2025/04/30
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… 2025/04/30
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … 2025/04/30
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно 2025/04/30
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… 2025/04/30
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 2025/04/30
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 2025/04/30