СДМОХ 2023 оныг “Системийн жил” болгон зарлалаа


МАН-ын дэргэдэх Социал демок­рат Монголын оюутны холбоо дүрмийнхээ дагуу анхдугаар бага хурлаа хуралдуулав. Уг хур­лаар дотоод бүтцийн өөрчлөлт, сал­бар холбоодоо идэвхжүүлэх хөтөлбөрүүдийг хэлэлцэн баталлаа. Бага хуралд 21 аймаг, есөн дүүрэг, нийслэл, их, дээд сургуулийн нийт 121 төлөөлөгч оролцсон юм. Анхдугаар бага хурлыг нээж СДМОХ-ны ерөнхийлөгч, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг үг хэлэхдээ “Бид нэг жилийн өмнө VIII бага хурлаа зохион байгуулж, нэрээ өөрчилсөн. Тэр цагаас хойш оюутны эрхийг хамгаалах олон ажил хийжээ. Оюутан цэргийн тоог 1500 болгож, оюутны автобусны картын зорчих эрхийг 22-44 болгон нэмэгдүүлэхийн зэрэгцээ тө­рийн өмчийн их сургуулиудын но­мын санг шалгалтын үеэр 24 ца­гаар ажиллуулах болсныг онцлох нь зүйтэй. Мөн салбар холбоодын тэргүүлэгчдийн тоог 25 болгож илүү өргөн бүтэц, бүрэлдэхүүнтэй болгох, салбар холбоодын үйл ажиллагааг дараагийн түвшинд гар­ган ажиллахаар зорьж байна” гэв. Тэгвэл МАН-ын Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа “Оюутны хол­боо­ны шинэчлэл, дараагийн дав­лагаа, оюутан, залуусын идэвх, оролцоо шуурга шиг хүчтэй байгаад хувьдаа баяртай байна. Оюутан нас бол дурсамж дүүрэн нас.  Тиймээс ний­гэмдээ оролцоотой, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж оюутны эр­хийг хамгаалж байгаад талархал илэрхийлье. МАН-ын шинэ үеийн төлөөлөл болсон залуусаа улам эрч хүчтэй байгаарай” хэмээлээ. СДМОХ дотоод бүтэцтээ багагүй өөрчлөлт хийжээ. Тус холбооны дундаж нас 24 байгаа бол нийт гишүүдийн 37 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа юм. Нэрээ сольсноос хойших анхдугаар Бага хурлаар Ерөнхий нарийн бич­гийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Лхагва­бая­рыг жинхэлж, албан ёсоор тамга тэмдгийг нь хүлээлгэн өг­сөн. Үүнээс гадна Б.Намуунцэцэг, А.Хү­дэрчулуун, Б.Төмөр-Очир нарыг дэд ерөнхийлөгчөөр сонгосон байна. Бага хурлын үеэр “Зорилгоо нэгтгэе” удирдах ажилтны зөвлөгөөнийг зо­хион байгуулсан бөгөөд социал де­мократ үзэл баримтлал, хүний эрх, жендэр, тогтолцооны өөрчлөлт, “Таны баг хүрээллээ тодорхойлох нь” зэрэг сэдвээр сургалт явуулжээ. СДМОХ-ноос 2023 оныг “Системийн жил” болгон зарласан бөгөөд цаашид их, дээд сургууль, дотуур байрууд, олон улсад суралцаж буй оюутнууд дунд салбар зөвлөлөө байгуулж, салбар холбоодоо идэвхжүүлэн ажиллахаар болсон байна. СДМОХ нь 30 их, дээд сургууль дээр салбар зөвлөлөө байгуулан хамтран ажиллаж байгаа бөгөөд “S300” ур чадвараа хөгжүүлэх цогц сургалтыг зохион байгуулаад байна. Энэхүү сургалт нь их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ залуу үеийг бэлтгэх, Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтуудтай танилцахаас гадна сургалтад хамрагдсан залуус өөрсдийн ур чадвараа хөгжүүлэх боломжтой юм. Тус сургалтыг Хөвсгөл, Завхан, Ховд, Баян-Өлгий, Дорнод аймаг болон нийслэлийн оюутнуудын дунд зохион байгуулаад байна. Тэд энэ сарын 14-28-ны хооронд “GREEN SDS 2” хөтөлбөр зохион байгуулахаар зарласан бөгөөд  энэ хүрээнд “Нэг оюутан нэг мод” мод тарих өдөрлөг, эко аялал, экологийн боловсрол олгох сургалт, хэлэлцүүлэг явуулах юм. Түүнчлэн наймдугаар сард монгол туургатны оюутан залуусын зуны цугларалт зохион байгуулах гэнэ. СДМОХ-ны Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр дэргэдээ таван байгууллагатай болсон. Тодруулбал, Оюутны манлайллын академи, Оюутан медиа агентлаг, Оюутны хөдөлмөрийн бирж, Дэмжих сан, Клубүүдийн нэгдсэн тэнхимийг байгуулсан юм. Дээрх таван байгууллага оюутны эрх ашгийг хамгаалахын төлөө тус тусын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тухайлбал, Оюутны хөдөлмөрийн биржээс ХНХ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зулпхартай уулзалт зохион байгуулж, 2020 оны 228 дугаар /Оюутан цагаар хөдөлмөр эрхлэх/ журмыг шинэчлэхээр бол­сон. Өөрчлөлтөөр оюутан долоо хо­ногт 20 цаг ажиллах зохицуулалт оруулах, цагийн ажлын зохицуулалтыг сайжруулах юм. Түүнчлэн ирэх сард оюутны “Job fair” зохион байгуулахаар бэлтгэлдээ орсон байна. Оюутны манлайллын академиас “S300” сургалтыг Баян-Өлгий, Хөвсгөл, Завхан гэх мэт аймгуудын оюут­нуудыг оролцуулан зохион бай­гуу­лан ажиллаж байна. Харин клу­бүүдийн нэгдсэн тэнхим 12 клубтэй бөгөөд бүжиг, цахим спорт, алхалт, бизнес эрхлэгч оюутны клуб зэрэг төрөл бүрийн чиглэлээр үйл ажиллагаагаа эх­лүү­лээд байна. Тус холбооны өнгөрсөн хугацаанд хийсэн хам­гийн том ажлуудын нэг нь Ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан удирдлагын баг 12 сургуулийн 1000 гаруй оюутантай тулгамдаж буй асуудлыг тандах хэлэлцүүлэг зохион байгуулж,  цахим санал асуулга явуулсан байдаг.

Судалгааны үр дүнд дараах 10 асуудал гарсан юм.

1. U-Money картын зорчих эрхийн хүрэлцээ, захиалгын процесс

2. Анги танхим, номын сангийн хүрэлцээ, цагийн хуваарь

3. Оюутан цэрэг хөтөлбөрийн хүртээмж /Энэ жил 160 оюутан хамрагдах төсөв батлагдсан/

4. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

5. Боловсролын зээлийн сангийн хүртээмж

6. Багшийн ёс зүй, ур чадвар

7. Эрүүл мэндийн даатгал, үзлэг шинжилгээ /Эрт илрүүлэг/

8. Дотуур байрны орчин, нөхцөл

9. Сайн дурын ажлыг кредит тооцох, баталгаажуулах

10. Оюутанд зориулсан хөнгөлөлт, урамшуулал ба төрийн үйлчилгээ зэрэгт анхаарал хандуулах шаардлагатай гэж үзсэн юм.

Уг судалгааг нэгтгэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзалт хийсний дараа Засгийн газраас тавыг нь шийдсэн байдаг. Тодруулбал, ИМонголиа систем дээр “Оюутан танд” цэстэй болсноор тодорхойлолт, лавлагаа авах, “Оюутан цэрэг” хөтөлбөрт бүртгүүлэх, эрүүл мэндийн даатгал төлсөн эсэхээ шалгах, автобусны картаа захиалах боломжтой болж байгаа юм. СДМОХ-ныхон нэг сарын хугацаанд дээрх 10 асуудалд шийдлийг хайхаар Засгийн газар, нийслэлийн ЗДТГ, бусад байгууллагатай 20 гаруй удаагийн уулзалт хийсний дүнд томоохон шийдвэрүүдийг гаргаж чадсан байна.

Б.Мөнхзул

Эх сурвалж: Монголын үнэн сонин №018/24549/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭМГЭНЭЛ 15 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн хуримтлалын нэгдсэн дансанд 495.6 тэрбум төгрө… 16 цагийн өмнө
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээ… 18 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны ай… 22 цагийн өмнө
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс… 22 цагийн өмнө
Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина 22 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн 23 цагийн өмнө
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 23 цагийн өмнө
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав Өчигдөр
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ Өчигдөр
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… Өчигдөр
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа Өчигдөр
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… Өчигдөр
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … 2025/04/23
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 2025/04/23
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 2025/04/23
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22